sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх онд нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгийг олгоно.
 
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар Засгийн газар тохиролцсон. Үүний дагуу ирэх жил нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна.
 
Харин энэ он дуусталх хугацаанд бол нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох юм. Учир нь УИХ-аас энэ оны төсвийн тодотголыг батлахдаа өнгөрөгч 8 дугаар сараас хойшхи хугацааны хүүхдийн мөнгөний санхүүжилтийг баталсан. Ингэснээр өнгөрсөн 7 хоногоос эхлэн 8-10 дугаар саруудын мөнгийг зохих дансанд нь шилжүүлээд буй. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш тухайн иргэний сонгосон банкны дансанд шилжүүлэх юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг