Т.Баярхүү: Монголоороо байхуй

Нийтэлсэн: 2017-11-15 06:54:01

Монголоороо байхуй гэдэг нь бахь байдгаараа хуучин бүхэнтэйгээ зууралдах санаа огт биш, Монгол юм бүхнээ алдах вий гэсэн уяатай нохой шиг яхир санаа ч бас биш. "Монголоо алдмар" гэж зэмлэдэг хөгшдийн үг нь нүүдэлч малч ой ухаан, Монгол ёс, хэл соёл, эх орон, газар шороогоо ХАЙРЛАХ-ХАДГАЛАХ-ХАМГААЛАХ үндэсний эрдэм мэдлэгүүдээ алдав зай гэсэн хатуу үг. Монголчууд хуучинтайгаа ер зууралддаггүй шинэд сониуч, гоё атлаа бат бэхэд дуртай, сайхан бүхнийг сонор соргогоор харж гэр ахуйдаа хэрэглэх сонирхол дүүрэн ард түмэн юм. Гэхдээ өвлөгдөж ирсэн МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ д нь харш байна уу үгүй юу гэдгийг сайтар тунгааж гол бэлгэдэл шүтээнээрээ( гал голомт тэнгэр) үнэлэмж болгодог байж.
Жишээ нь хаалга хэрэглэж эхлэх үед өөдөө өргөж сөхөгддөг эсгий үүд биш хажуугаасаа хаагддаг хаалга гэж өөнтөглөх, зуух нэвтэрч эхлэхэд тулгын гурван чулуу тулах тулга биш хөндий төмөр байна гэж шүүмжилж зуухны амыг ОЛЗ-ын (өлзий гэж манайхан буруу нэрлэдэг) гарган зуухан дотроо гурван чулуу хийж бэлгэдэх зэрэг олон дом засал гарган сайжруулсан гэдэг. Гэхдээ тэд зуухны бодон хаалганы сайн талуудыг яалт ч үгүй хүлээн зөвшөөрсний улмаас хаалгатай байх, зуухтай болох хөдөлгөөн өрнөж олдоц нэн их байсан гэдэг. Эмхтэй хүмүүс гэхэд эмэг болох утга биш. Харин дээр үед ээмэгтэй хүн бүсгүй хүн гэж ээмэг хэрэглэдэг агсарга(зэр зэвсэг агсдаг)  бүслэдэггүй онцлогоор нь ээмэгтэй, бүсгүй хүн гэж нэрлэж байсан нь цаг зуурын хэллэг юм. Жишээ нь гэзэгтэй хүүхэд гэж бүсгүй хүүхдийг нэрлэж эхэлсэн нь лам нар гарч ирж үсээ авахуулж эхэлсэн үеэс онцхойрсон өвөрмөц тусхал. Түүнээс өмнө эрчүүд бүгд гэзэг тавьдаг байсан хэрэг. Ер нь эмхтэй хүн гэж бид одоо ч ярьж бичдэг нь ЭМХ ЦЭГЦТЭЙ байх, ХОРМОЙ БИЕ дээ ариун ёсыг сахих, гэр орноо эзэгнэх ЭЗЭГТЭЙ байх (эр хүн гэрийн эзэн биш өрхийн тэргүүн) , суух босохоосоо эхлээд ЭМХТЭЙ ЦЭМЦГЭРЧ ЁСЧ БИЛЭГЧ, ЦЭВЭРЧ ЦЭЭРЧ утга болно.Гэрхэй гэдэг нь мөн гэрийн " сайд" , эзэгтэй эзэн утгыг илэрхийлэх, авхай буюу хар багад нь сүй тавьсан, авах эр нөхөр нь хүлээгээстэй ноёны охин гэсэн утгаас үүсэлтэй авах нөхөртэй болж худын талаас идээ тавиулсан шинэ бэр, эр нөхөртөө авхай гэж энхрийлэгдэх насны нэршил юм. Эхнэр гэвээс эрт үедээ аавын нь өөрийн эхээс бусад гэрхэй нар өөр бусад эхийн хүүхдүүдэд эх нэр хүлээдэг байсных бол, хожимдоо эх нэрийг хүлээж үр хүүхэд гаргасан бэр хүнийг нэрлэх болсон аж. Эрхтэй гэх нь гэр орноо тэжээх тэтгэх, эх орноо хамгаалахаар цэрэгт татагдах, төр улсынхаа цаазыг дагаж татвар төлөх, өртөө улаа нэхэх зэрэг бүх эрх эр хүнд байхыг илэрхийлсэн " ЭР НЬ ЭРХТЭЙ, ЭМ НЬ ЭМХТЭЙ" байж гэр бүл тогтдог МОНГОЛ-оороо байх төр ёсны их утга, улс угсаатны хувь заяаг агуулсан ухагдахуунууд байх жишээтэй. Гэтэл өдгөө эм шинжтэй залуус, хөл гараа хаа хамаагүй савчиж, үс гэзгээ сэгсэгнүүлэн гэдэгнэж годгоносон эмсийг МОНГОЛ оо алдсан гээд байгаа хэрэг. Иймд МОНГОЛ-оороо байх гэдгийг эд ахуй хэрэглээтэй биш, эрдэм ухаан их ёстойгоо холбон ухаарах онол хэмээн үзэж Америк зэрэг гэр бүлийн нэгдмэл ёс зүйгүй, төр ёс нь эрх чөлөө, хүний эрх, иргэний нийгэм гэх замбараагүйтэл задгайрлаар залуусыг хөөргөж турхиран ашиг орлогын бөөн хэрэгцээ болгодог шалиг газрын зүдэг ёсыг биш хөгжил дэвшлийн эрдэм ухаанаас нь суралцан уусган өөриймшүүлж МОНГОЛ доо залах УХААН ЭРДМИЙГ бид МОНГОЛООРОО БАЙХУЙ гэж тоймлож байгаа юм.
Үргэлжлэл бий...
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. Үнэндээ жирийн хүмүүст ойлгомжгүй агаад чухамхүү хөгжил дэвшлийн эсрэг шинжлэх ухааны эсрэг үзэл ойлголт болж байгаа нь үнэн. Их эрдэмтэн танд ч яахав учир үл ойлгогдох нарийн ширийн номчирхол маягаар ойлгогддог юм байна. Тэртэй тэргүй монголоороо л байна цаашид ч нэг иймэрхүү л юм байхым байна. Хэр удах хэрхэн доошлох нь харин бүү мэд.

    Зочин, 2017-11-15 08:20:34, 202.9.40.58Хариу бичих

  2. TEGEED TER MUNDAG MONGOL YU YUU CH GENE BE HAANA BAINAA,DELHIIN TUUHEND MONGOLCHUUD GEJ SETGETSIIN GAJIGTAI DEEREMCHIN HUUHED HUCHINDEGCHID L GEJ BICHSEN BAIDIIN,UUR OLON ZUIL BAIHGUIEE...

    Зочин, 2017-11-15 14:37:26, 202.179.26.19

    Монгол ёс гээд л дийлэнх монголчуудын өнөөгийн амьдралд огт байдаггүй агаар дүүжилэн нэг их мундаг юм л байхым. Нэг их мундаг гэхээс өөр тодорхой юм огт байхгүй. Цөөн хийрхэгч зальтан хорон санаатан тэнэгүүдийн амны зугаа бололтой. Шинжлэх ухаан хөгжил дэвшлээс л холдуулах далдын санаанаас өөрцгүй зүйл. Ажил амьдрал нь огт болохгүй байгаа хүнийг чиний чи ёстой мундаг чиний урьд төрөл бүр мундаг өөр хүмүүсээс болоод л чи будилаад байна гээд дэвэргээд хөөргөөд байхаар чинь нөгөө тэнэг нь ОМОГШСООР ядаж л шорон бараадахаас өөр яахавдээ. Харагдсан бүгдэд хадаг зүүж тэнэгүүдийг хөөргөн дэвэргэж бүгдийг хараан зүхэж бурууг тохож байгаа хорон санаатнуудыг яах вэ таминэээ.

    Зочин, 2017-11-15 18:27:16, 202.9.40.58

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-15 10:18:25, 202.9.47.177Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ЗӨВ ЗӨВ, их мэдэж далдагнагсад нь хамаагүй дагаж давхиад байхаар, амыг нь татахаас яах вэ дэ

    Өвгөн, 2017-11-15 14:50:59, 49.0.212.134Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Дэлхий ертөнц дээрх хүний сэтгэлгээ мэдээлэл солилцоо улам бүр эрчимжиж арьс яс үндэс хамаарахгүйгээр ойртон нягтарч буй нь бодит үзэгдэл юм. Гэтэл монголд "монголыг монголоор нь байлгах" хэмээх лоозон барьсан тархины өвчтэй болон хорон санаат дайснууд улам чанга дуутай болж байна. Тэд нэг үнэн юм хэлээд байна. Энэ бол "зун цаг дулаахан сайхан" гээд. Үнэн. Нэг хортой зүйл хэлээд байна. Тэр нь Монголыг өвөлгүй зунаар нь байлгана гээд өвлийг хараагаад хамаг бурууг өвөлрүү чихээд байна. Гэтэл бодит байдал ямар билээ: Монгол өвөлтэй хавар намар зунтай л байх болов уу. Маш олон тэнэг дээрх хорон санаат үгэнд итгэж өвөлд бэлдэхийн оронд өвлийг харааж зун болгох гээд байхым. Ёгтолж хэллээ. Тэр буруу тийш түлхэгчдийн ЭХ ХОРОНЧИД гэж нэрлэе.

    Зочин, 2017-11-15 19:23:59, 202.9.40.58Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Энэ Баярхvv гэж балаг ихтэй чалчаа амьтан юм болгонд шал шалхийгээд л явах юм. Ипотек гэж баахан солиорсон хариуд нь ЭЗ элгээрээ хэвтсэн. Учир нь орон сууц, барилгаас еер бусад vйлдвэрлэл, vйлчилгээ нам хэвтсэн. Монголоороо байсан бол ийм байдалд орохгуй л байх байсан. Ядаж байрны vнэ 2 дахин хямд байх байсан.

    Зочин, 2017-11-16 16:53:55, 107.167.112.74Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ок

    Зочин, 2017-11-16 20:38:53, 112.72.12.71Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Баярхүү чинь ямар хятад төрхтэй муухай царайтай амьтан бэ. Өөрөөсөө муу тэгээд муухай хүн олох гэсээр байгаад балайрсан хүн шиг санагдаад байшаа юм даа.

    Зочин, 2017-11-20 20:56:47, 43.242.243.163Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: