sonin.mn
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
 
Үүний дараа яамны нийт албан хаагчид болон 21 аймгийн харьяа байгууллагын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр дараах чиглэлийг харьяа байгууллагын дарга нарт өглөө. 
 
- Багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд шийдэл боловсруулах
 
- Яамны салбарын түвшинд хариуцлагыг нэмэгдүүлэх, он дуусаж байгаатай холбогдуулан өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг дүгнэх гэсэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
 
Түүнээс гадна,  "Улсаас олгож буй хөрөнгө оруулалтын 60 хувь нь барилга байшин, урсгал засварт , 30  хувь нь багш, ажилтны цалин, 10  хувь нь хүнээ хөгжүүлэхэд зарцуулагддаг.  Энэ хөрөнгө оруулалтын бүтцийг өөрчлөх чиглэлд ажиллана" хэмээн мэдэгдлээ.
 
Э.Сүрэн