sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс өнөөдөр тамгаа хүлээн авлаа.
 
П.Ганхүү Монгол Улсын гал голомтыг сахихаар томилогдож байгаад баяр хүргээд энэхүү хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөн ажилд нь амжилт хүслээ. 
 
Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн хэлэхдээ "28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Мэргэжлийн түвшинд хариуцлагатай ажиллана. Өмнөх Засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажилласан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа баг, хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана" гэлээ. 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг