sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тэрбээр Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс яамны тамгаа гардсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг хэлэхдээ, "Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийж байгаа томоохон ажлуудыг дэмжин гар бие оролцон дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн" хэмээгээд шинэ сайддаа ажлын амжилт хүсэв.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг