sonin.mn
СОЧИ. /РИА Новости/. “Оросын эдийн засаг өсч байгаа бөгөөд инфляцийн түвшин урьд өмнө үзэгдээгүй бага түвшинд тогтсон. Ойрын ирээдүйд Бразильд ч ийм ахиц гарна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын XIV хуралдааны хаалтын нэгдсэн чуулганд оролцохдоо мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.
 
“Валютын нөөцийн сан, Хөгжлийн банк зэрэг эдийн засгийн хөгжлийн шинэ байгууллагууд үүссэн нь улс орны эдийн засгийг сайн сайхан ирээдүй рүү хөтлөж байгаа юм. Одоогийн байдлаар манай эдийн засаг дөрвөн улирал дараалан өсч байна. Өнөөдөр инфляцийн түвшин Оросын түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй бага буюу 3 хувийн түвшинд байна. Орост ажилгүйдлийн түвшин ч ихээхэн буурч, улсын алт-валютын нөөц ч нэмэгдэж, газрын тос, байгалийн хийн бус орлогын эзлэх хувь хэмжээ ч өсч байгаа нь бидний хэрэгжүүлж буй макро эдийн засгийн зөв бодлогын үр дүн юм” гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг