sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Конгрессын  40 гаруй гишүүн лалын шашинт рохинжа үндэстнийг хавчин гадуурхаж буй Мьянмарын эсрэг хориг арга хэмжээ авахыг лхагва гарагт санал болгожээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“Мьянмарын нутаг дэвсгэрт шилжилт хөдөлгөөн нь хоригдсон хүмүүсийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах болон иргэдийг хөрш орнуудаас албадан буцааж авчрахаас сэрэмжлэх үүднээс бололцоотой бүхнийг хийхийг бид уриалж байна” гэж конгрессын гишүүдээс ирүүлсэн бичигт өгүүлснийг Ройтерс агентлаг иш татжээ.
 
Өмнө нь Мьянмарын цэргийн эрх баригчдын эсрэг үйлчилж байсан бөгөөд тус улсыг ардчиллын замд орсон хэмээн АНУ-ын эрх баригчид үзсэнээр цуцалсан хориг арга хэмжээг эргүүлэн сэргээхийг хууль тогтоогчид шаардаж байна.
 
Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, 8-р сарын сүүлээс Мьянмараас Бангладеш руу 500 мянга гаруй Рохинжа хүн дүрвэжээ. Хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид нэвтрэн орох боломжгүй байгаа учраас рохинжа нарын оршин суугаа нутаг дахь нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа аж. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Мьянмарын эрх баригчдыг үндэсний цөөнхийн төлөөлөгчдийг хөнөөж байна хэмээн буруутгаж байгаа бол тус улсын засгийн газар тэнд хүмүүнлэгийн ажиллагаа явуулж байгаа, харин цэргийн ажиллагаа нь террористуудын эсрэг чиглэж байсан юм гэж тайлбарлаж байгаа юм. 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг