sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ усанд шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин тээх чадвартай усанд шумбагч том хөлөг онгоц үйлдвэрлэж байна гэж Өмнөд Солонгосын “Тона ильбо” сонин АНУ-ын тагнуулын албаны мэдээ баримтыг иш татан мэдээлжээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Умард Солонгосын зүүн эргийн Хамгён-Намдо мужийн усан онгоцны Синпхо үйлдвэрт 2 мянган тонн усны түрэлттэй, 11 м өргөн дизель-цахилгаан шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэж буй баримтыг америкийн тусгай албад илрүүлсэн. Шинэ төрлийн энэ усанд шумбагч хөлөг онгоц нь мөн л баллистик пуужин тээх чадвартай, 1,7 мянган тонн усны түрэлттэй хуучин “Корэ” /Халим/ хэмээх шумбагч онгоцны халаах авах төлөвтэй байгаа юм” гэж тус сонины өгүүлэлд тэмдэглэсэн байна.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг