sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар сайд нарын томилгооноос гадна бусад гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байсангүй. Иймд нэр дэвшигч Х.Баделханыг Барилга хот, байгуулалтын сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.
 
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцуулсан юм. Одоо томилгоотой холбогдуулж УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандаж асуулт тавьж байна. 
 
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 7 сайдыг томилно.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг