sonin.mn
БНХАУ-ын  Коммунист намын XIX  их хурал өчигдөр нээлтээ хийлээ. Хурлыг нээж Ерөнхийлөгч  Си Жинпин үг хэлэв. Тэрээр  сүүлийн таван жилийн дотор тус  үндэстний  онцлог шинж чанарыг тусгасан социализмын үүсэл хөгжилд ахиц дэвшил гарсан гэдгийг онцоллоо. Мөн таван жилийн өмнө болсон намын их хурлаас хойш  хийсэн ажлын тайлан илтгэлийг танилцуулсан байна. Си Жинпин “Бид түүхийн өөрчлөлтийн чухал үед амьдарч байна” гэж онцлон тэмдэглэсэн. Мөн энэ таван жилийн хугацаанд тус улсад 60 сая хүний амьдралын төвшин дээшилсэн байна” гэв. Мөн “БНХАУ үргэлж Тайваныг бие даасан тусгаар тогтносон улс болохоос сэргийлж, сүүлийн таван жилийн турш эсэргүүцэж ирсэн. Энэ байр суурь баттай болно” гэж онцолсон байна. Үүнээс гадна БНХАУ-д авилгалын эсрэг тэмцэлд ахиц дэвшил гарч байгаа явдалд сэтгэл  хангалуун байгаагаа илэрхийлжээ. Манай улс нь авилгалыг  тэвчиж чадахгүй гэж мэдэгдсэн байна.Си Жинпин тус хуралд тус улсын Ерөнхийлөгч асан Жиан Земин, Ху Жинтао нарын хамт иржээ. Үүгээрээ тэр Хятадын Коммунист намын өрсөлдөгч бүлгийн  эв нэгдлийг харуулахыг оролдсон байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин