sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ Сирийн Ракка хотыг хэт даврагчдын “Лалын улс” бүлэглэлээс бүрэн чөлөөлсний дараа терроризмтай тэмцэх олон улсын эвслийн түншүүдтэйгээ хамтран зэвсэгт этгээдүүдийн тавьсан байж болзошгүй "мина"-г цэвэрлэж, хотын цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээж, иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
"Байлдааны ажиллагаа хараахан дуусаагүй байгаа ч бид үр дүнтэй ажиллаж, чухал алхам хийсэн. Ракка хотыг чөлөөлмөгц бидний хийх дараагийн ажил бол хотоос илрүүлсэн тэсрэх төхөөргүүдийг устгаж, овоорсон нурангийг цэвэрлэж, цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээж, ундны ус нийлүүлэх явдал юм. Иракийн Мосул хотыг чөлөөлсний дараа ч АНУ болон түүний түншүүд ийм ажлуудыг хийж байсан” гэж Хезер Науэрт тэмдэглэжээ.
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг