sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байсангүй. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр тэдгээр 15 сайд нарыг нэр дэвшүүлэхдээ тэдний мэргэжил боловсрол, ажлын туршлага зэргийг харгалзсанаас гадна Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс нийт сайд нарыг УИХ-аас бүрдүүлсэн хэмээв.
 
 
Засгийн газрын бүрэлдэхүүнд: 
 
1.    Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад;
 
2.    Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
 
3.    Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад,
 
4.    Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад,
 
5.    Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад,
 
6.    Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад,
 
7.    Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
 
8.    Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
 
9.    Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдад,
 
10. Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад,
 
11. Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдад,
 
12. Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад,
 
13. Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
 
14. Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад,
 
15. Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд тус тус нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанаар хүн тус бүрээр хэлэлцэж, сайдаар томилох эсэхийг батламжилна.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг