sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордны А танхимд 15 цагаас болно.
Тус хуралдаан голчлон Засгийн газрын хуралдааны танхимд болдог. Гэвч энэ удаад өргөтгөсөн байдлаар хуралдах болсон тул Төрийн ордны А танхимд хуралдааныг зохион байгуулахаар болсон байна. 
Долоо хоног бүрийн лхагва гарагт уг хуралдаан болдог ч өнгөрсөн долоо хоногт сайд нарын томилгоотой холбоотой өнжсөн. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хараахан зарлах болоогүй гэж эх сурвалж мэдээллээ. Гэхдээ хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулж өвөлжилтийн асуудлыг нэгдүгээрт хэлэлцэх нь тодорхой байгаа юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг