sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн сайдыг томилох саналыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Хавлисламын Баделханыг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралд оролцсон 15 гишүүнээс Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нараас бусад гишүүдийн 87.6 хувийн саналаар Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг томилуулахыг дэмжлээ. Одоо Зам,  тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг томилох саналыг хэлэлцэж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг