"Оргил рашаан сувилал" төрийн өмчит компанийг 15.02 тэрбум төгрөгөөр хувьчлав

Нийтэлсэн: 2017-10-17 15:03:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй дуудлага худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15.02 тэрбум төгрөгөөр хувьчлав.
 
2015, 2017 онуудад хоёр удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахад нэг ч хүн  ирээгүй шалтгаанаар хувьчлалыг хийгээгүй. Харин гурав дахь удаагийн дуудлага худалдаагаар “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12.0 тэрбум төгрөгөөр  зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдан авлаа.
 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар иргэн Д.Ганбаттай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулах зэрэг нөхцлийг  тусгажээ.
 
Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг,  тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг,  компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдэхийг тусгасан байна.
 
Ийнхүү “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцлөөр хувьд шилжлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. sdakuud duudlagag hudaldaagaa boli l doo, horongiin birjee tsevrleed tiishee garga l daa, oorsdoo avah geed chichirchihiin

    Зочин, 2017-10-17 16:10:42, 66.181.183.58Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: