Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.
Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.
Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.
Сэтгэгдэл0
(жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан оркуудад зориулав) “Номаранг”-ийн єрийг манай гадаад дахь алтны нєєцєєс гаргуулахаар Солонгосын тал ярьж байна Орос, Хонконгийн туршуул эх оронч жанхуугийн үнэн төрх , Огноо: 2007-04-17 10:36:48 "Daewoo”-гийн нэхэмжлэлтэй нийслэлийн давж заалдах шатны шvvх хурал ирэх лхагва гаригт болно. Солонгосын тал тєрийн ємчит "Daewoo" корпорациа хамгаалж "Номаранг"-ийн єрийг Монголын гадаад дахь алтны нєєцєєс шууд суутгуулан авч барагдуулахаар ОУВС-д хандаж байгаа гэх яриа гараад байна. Хэрвээ энэ vнэн бол Монгол улсын алтны нєєц хэн нэгэн луйварчны тєлєєгvй зээлэнд суутгагддаг жишиг манайд тогтож, єнєєдєр монголчууд бидний улс орноо хєгжvvлж, амьдрал ахуйгаа сайжруулах гэсэн эрмэлзэл талаар болно гэсэн vг юм. Ямартай ч ийм яриа гараад багагvй хугацааг vдлээ ЦЕГ-ын дарга Ганболд, Монголбанкны экс Ерєнхийлєгч О.Чулуунбат гээд нэр нєлєє бvхий хvмvvс энэ хэргийг "эрvvгийн гэмт хэрэг, мєнгє угаасан хэрэг, Монгол-Солонгосын харилцаанд сэв суулгаж байна" гэх мэтээр дvгнэсэн нь ч оргvй зvйл биш байсан болохыг ОУВС-тай холбоотой дээрх яриа баталж байгаа юм. Мєн энэ хэрэгт холбоотой хэд хэдэн баримтыг С гэх монгол эмэгтэй интернетэд саяхан дэлгэн тавьжээ. Тэрбээр "луйварчдаа" зээлээ тєлєєч ээ, Солонгост хараар ажиллаж амьдрах гэж ядаж байгаа бидэнд битгий гай болоод байгаач" гэж бухимдангуй бичсэн байна. Тэрээр УИХ-ын гишvvн Х.Баттулгын "Daewoo''-д бичсэн албан бичиг болон Korean Exchange Bank-наас мєнгє гуйвуулсан баримтуудыг дэлгэн тавьжээ. 2002-2003 онд “Номаранг’ компанийн эзэн хатагтай Ок Сvн Ли, Монгол улсаас БНСУ-д сууж байсан элчин сайд Л.Галбадрах, тvvний эхнэр асан Мєнхцэцэг, "Хаан Брой" компанийн Отгонбаатар болон Ганхvv, Сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга, МАСЗХ-ны гишvvн Бат-Энх, УИХ-ын гишvvн Х.Баттулга нар хамтран Солонгосын "LG", "Daewoo" компаниудаас их хэмжээний доллар зээлж аваад, єнєєг хvртэл эргvvлэн тєлєєгvй байгаа. "Номаранг"-ийн гэх зээл нь нийтдээ 120 сая ам долларын нэхэмжлэлтэйгээс Солонгосын "LG" компани нь 40 гаруй сая ам доллараа цагдаагийн газарт хандан эрvv vvсгvvлэн нэхэмжилж, харин "Daewoo" нь шvvхэд хандан алдсан 75 сая ам доллараа олж авахаар хєєцєлдсєєр буй. "Daewoo''-гийн нэхэмжлэлийн дагуу Чингэлтэйн шvvх хуралдаж, тус корпорацийн хохирлыг Монголын талын зээлдэгчид барагдуулах vvрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан гэнэ. Гэтэл манай зээлдэгчид энэ шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй гэж давж заалдан Нийслэлийн шvvхэд ханджээ. Нийслэлийн давж заалдах шатны шvvх хурлын ажиллагаа энэ лхагва гаригт буюу 2007 оны дєрєвдvгээр сарын 18-нд болох юм байна. Манай зарим нэг хэвлэл "энэ асуудал арбитрын шvvхээр шийдэгдсэн. Монголчууд ямар ч мєнгє тєлєхгvй, солонгосчууд хуурамч бараа ачуулсан баримт нааш илгээж, манайхныг луйвардсан. "Daewoo''-гийн эзэн мєнгє угаасан хэрэгт холбогдож, Солонгостоо ял шийтгvvлсэн, vvндээ манай бизнесмэнvvдийг чирж, манай банкуудыг тонохоор зэхэж байна" гэх материал гарч байгаа. Тэгвэл энэ хэрэг нь солонгос, монголчуудын хамтран хууль бус мєнгє угаасан, залилан хийсэн ноцтой гэмт хэрэг байжээ гэдэг нь олдож буй баримтаар ч дахин дахин нотлогдсоор байгаа гэнэ. Солонгос улсын шvvх хатагтай Ок Сvн Лигийн хэргийг шийдвэрлэж, зохих шийтгэлийг хvлээлгэсэн байдаг бєгєєд хатагтай Ок Сvн Ли vйлдсэн хэргээ vнэн зєвєєр мэдvvлсэн баримтыг Солонгосын хэвлэлvvд ч тухайн vедээ дэлгэж байв. Хатагтай Ок Сvн Ли мэдvvлэхдээ "...Монгол улсын элчин сайд Л.Галбадрах, тvvний эхнэр Мєнхцэцэгтэй энэхvv луйврын хэргээ хамтран хийсэн. Мєнхцэцэг Х.Баттулгатай хамтран нийт мєнгєний маш бага хувьд бараа ачуулж, vлдсэн мєнгєндєє бараа ачуулсан хуурамч ачилтын баримт бvрдvvлэх ажлыг санаачлан хэрэгжvvлсэн. Би бусад мєнгийг тэдний шилжvvл гэсэн банкинд нь шилжvvлж байсан. Тэд мєнгєє Монгол шуудан банк болон Х.Баттулгын тvншvvд болох Сингапурын хятад гаралтай иргэдийн хяналтанд байдаг Сингапурын банкны данснуудаар дамжуулж байсан. Мєнгє тэндээсээ Монгол Улсын Тээвэр хєгжлийн банк, Монгол шуудан банкуудад нээсэн аккердитиваар дамжин шилжиж, хувь хvмvvс, компаниудын нэрээр тараагдсан" гэх мэтчилэн мэдvvлсэн байдаг. "Номаранг"-ийн мєнгєнєєс хамгийн ихийг нь хvртсэн буюу мєнгє угаах ажиллагааг зохион байгуулсан гэгдэх УИХ-ын гишvvн Х.Баттулга мєнгийг дамжуулан зээлдvvлэгч банкуудын нэг болох Монгол шуудан банкны Удирдах зєвлєлийн дарга Д.Зоригт нарын "Daewoo" компанид хандан 2006 оны гуравдугаар сарын 19, 23-нд илгээсэн захидлуудыг бухимдсан иргэн С мєн дэлгэн интернетэд тавьсан аж. Захидлаас vзвэл Х.Баттулга, Д.3оригт нар солонгосчуудаас мєнгє авснаа хvлээн зєвшєєрснєєр барахгvй, мєнгийг эргvvлэн тєлєх арга замаа хайж тохиролцохоор чармайж буй нь илт байна. Ноён Х.Баттулгаас "Daewoo" компанид илгээсэн захидалд "Женко группын Ерєнхийлєгч би "Daewoo" интернэшл корпорацид тєлєх ёстой "Монгол шуудан" банкны L/C№20030627LC11, 2003814LCA2, 20031031LCA4 дугаарт тєлбєр, мєн "Голомт" банкны IVC№9071/SG/03 дугаарт тєлбєр болон бусад бvх зээл хариуцагч нарын тєлбєрийг бvрэн хариуцахаа мэдэгдэж байна. "Голомт" банкны тєлєгдєєгvй зээлийн асуудлыг би одоо шийдвэрлэж байгаа бєгєєд "Монгол шуудан" банкны болон бусад зээл хариуцагч нарын тєлбєрийг ч зохицуулахаар ажиллаж байна. "Монгол шуудан" банк энэ асуудлыг шийдвэрлэхээр чармайлаа ч тєлбєр хийхэд мєнгє санхvvгийн хvндрэлтэй байгаа юм. Тиймээс би єєрийн тєлбєр хийх график болон хэрэгжих боломжтой бизнесийн саналаа 2006 оны дєрєвдvгээр сарын дундуур Солонгост очиж танилцуулах хvсэлтэй байна. Хятадын хилийн ойролцоо байрлах, олон тєрлийн ашигт малтмалын нєєцтэй гэдэг нь нотлогдсон уурхай миний эзэмшилд байдаг. Би уул уурхайн бизнес эрхэлж, тэндээсээ олсон ашгаараа "Монгол шуудан" банкны болон бусад зээл хариуцагч нарын тєлєгдєєгvй зээлийг тєлєх болно. Энэ хооронд та бvхэн ашигт малтмал худалдан авах тvншийг Хятадаас хайн олж єгч болох юм. Хэрвээ тєлбєр барагдуулах энэнхvv аргагы та бvхэн хvлээн зєвшєєрвєл би таван жилийн дотор бvх тєлбєрийг барагдуулах болно. Одоо "Монгол шуудан" банк нь "Номаранг" болон тус банкны хооронд хийгдсэн гэрээнээс vл хамааран надтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байгаа. Ийнхvv би "Монгол шуудан" банк болон тvvний "Daewoo"-д тєлєх ёстой боловч тєлєгдєєгvй байгаа зээлийн бvх хариуцлагыг "Монгол шуудан" банктай хамтран болон хэсэгчлэн хvлээхээр болж байгаа юм. Vvний учир нь миний эрхэлдэг бизнесийн олон чиглэл болон нєлєє бvхий харилцаа холбоонд ч буй. Хэрэв та бvхэн надад танай компани дээр 2006 оны дєрєвдvгээр сард очиж, саналаа нарийвчлан танилцуулах боломжийг олговол би их баяртай байх болно. Хvндэтгэсэн Женко группын Ерєнхийлєгч Х.Баттулга " гэсэн байна. Одоогоос нэг жилийн ємнє "Daewoo" компанид илгээсэн энэхvv захидалд УИХ-ын гишvvн Х.Баттулга солонгосчуудаас мєнгє авснаа хvлээн зєвшєєрснєєр барахгvй таван жилийн дотор тєлбєрийг бvрэн барагдуулах тєлєвлєгєєгєє танилцуулж байжээ. Захидалд Хятадын хилийн ойролцоо байдаг, єєрийн эзэмшлийн ашигт малтмалын уурхайг дурдаж, vvнийгээ худалдан авах хятад тvнш хамтран хайж олох зэрэг санал тавьсан байгаа. Эндээс бас л юун маш их ашигт малтмалтай орд газар гишvvний мэдэлд байдаг байна гэсэн хардлага урган гарах нь зайлшгvй. Энэ дашрамд дурдахад, иргэний хєдєлгєєнvvд, олон нийтийн зvгээс сvvлийн гурван жилийн турш улстєр-бизнесийн олигархууд эх орны cop болсон ашигт малтмалын ордуудаа гадаадынханд, тэр дундаа хятадуудад барьцаалж, худалдаж байна гэсэн хатуу шvvмжлэлийг тавьж ирсэн. Тэгвэл энэ удаад "Женко" компанийн эзэн, МоАХ-ын дарга, АН-ын гишvvн, УИХ-ын гишvvн Х.Баттулга нь эх орны маань нэгэн орд газрыг харийнханд тєлєх 120 сая долларын єрийн барьцаанд тавих гэж оролджээ. Vvнийг тvvний єєрийн гарын vсгээр баталгаажуулсан дээрх захидал нотолж байна. Харин энэ оролдлого нь бvтэлгvй болов уу, эсвэл тvvнд одоогийн тєрийн удирдлагад байгаа "эрх ашиг нэгтэй нєхєд" нь туслахаар сэтгэл шулуудсан уу, ямартай ч хувь хvнд хамаарах энэхvv зээлийг Монгол улсын нєєц алтнаас тєлж магадгvй болоод байгаа аж. Харин солонгосууд азаар хуйвалдаж сураагvй болохоор гэмтнээ гэсгээж чадахгvй байгаа манай Засгийн газрыг ОУВС-д "ховлож", ямар ч л байсан хохирлоо барагдуулах нь бололтой. Єглєєний сонин 76 /141/ М. Энхлэн Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар
женко пи.да өөрийнхөө майдар хотхоноо зүтгүүлэх гээд л байна уу..... Уг нь бид ажил хэрэг болгож чаддагсан бол нийслэл хотоо Хар хорин руу нүүлгэвэл тун хэрэгтэйсэн.
teneg ming .neg ng daguul hot yarij baihad mal ching niislelee har horin hurtel nuulgene gej yugaa hutsaad baigaa yum.chi neg har horinluu geree nuulgeed uzdee...