Ю.Тимошенко 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Нийтэлсэн: 2017-10-17 14:41:14

КИЕВ. /Киев Пост/. Украины Ерөнхий сайд асан бөгөөд “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко 2019 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ саяхан мэдэгджээ.
 
Тус улсын “Киев Пост” сонинд бичсэнээр, Ю.Тимошенко саяхан “Ньюс 1” телевизэд ярилцлага өгөхдөө “Би Украин улсыг хөл дээр нь босгохын тулд 2019 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэжээ.
 
Хатагтай Ю.Тимошенко гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа нь энэ юм. 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр Виктор Януковичид ялагдсан бол 2014 оны тавдугаар сарын 25-нд болсон сонгуульд тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Петро Порошенкод ялагдаж байв.
 
П.Порошенко ирэх сонгуульд нэр дэвших эсэхээ хараахан албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихээр хэдийн бэлтгэл ажлаа базааж эхэлсэн бололтой.
 
1990-ээд оны үед улс төрд хөл тавьсан Ю.Тимошенко бол Украины хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг юм. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд хууль тогтоогч болж, ерөнхий сайдын албан тушаал хашиж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бөгөөд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэргээр шоронд хүртэл хоригдсон юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: