Өмнөд Солонгос болон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж байна

Нийтэлсэн: 2017-10-16 12:41:47

СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгос болон АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойг орчмын усанд өнөөдрөөс тав хоногийн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Умард Солонгос далай тэнгисээр өдөөн хатгасан ажиллагаа явуулсан тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байх зорилгоор талууд энэ сургуулилтыг хийж байгаа аж.
 
Сургуулилтад хоёр талаас нийтдээ 40 орчим байлдааны хөлөг онгоц, тухайлбал АНУ-ын талаас “Рональд Рейган” нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцож байна.
 
Хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян эсэргүүцэн өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй учир Өмнөд Солонгос болон АНУ-ын армийнхан Умард Солонгосыг нухацтай ажиглаж байгаа аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: