sonin.mn
БИШКЕК. /ТАСС/. Киргизстан улсын одоогийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын итгэлийг хүлээсэн, Ерөнхий сайд асан Сооронбай Жээнбеков тус улсад өчигдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ.
 
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, Социал-Демократ намаас нэр дэвшигч С.Жээнбеков сонгуулийн дараа өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ улс орны олсон ололт амжилтыг бататган хадгалахын төлөө чадах бүхнээ хийх болно. Мөн Ерөнхийлөгч А.Атамбаевын санаачилсан шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлэх болно” гэжээ. Мөн тэрбээр “шударга тоглосон” өрсөлдөгчдөдөө талархал илэрхийлсэн байна.
 
Киргизстаны СЕХ-ны мэдэгдсэнээр, ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд 3.025 сая хүн оролцох эрхтэй байсны 1.7 сая гаруй нь оролцжээ. Сонгогчдын ирц 55.83 хувьтай байсан байна.
 
Сонгуульд нэр дэвшсэн 11 хүнээс С.Жээнбеков хамгийн өндөр буюу 54 хувийн санал /900 мянга гаруй хүний санал/ авсан бол түүний гол өрсөлдөгч Омурбек Баванов 560 мянга гаруй хүний санал авчээ.
 
2016 оны дөрөвдүгээр сараас 2017 оны наймдугаар сар хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Жээнбеков нь 12 дугаар сарын 1-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг