О.Баасанхүү: Монгол улс хяналтгүй төртэй боллоо

Нийтэлсэн: 2017-10-13 14:14:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улс хяналтгүй төртэй боллоо" хэмээн мэдэгдэв.
Тэрбээр цааш ярихдаа, "Манай улс гүйцэтгэх засаглал байхгүйтэй адил болсон. Учир нь УИХ Засгийн газрыг хянах хуультай. Гэвч шинэ Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүдээс бүрдэж байна. Ингэснээр УИХ хянах чиг үүргээ биелүүлэх боломжгүй болж байна. Бүх гишүүд сайдын давхар дээлтэй болж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна шүү дээ. Өөрөө өөрийнхөө төлөө сайд больё гэж кноп дарах хүмүүс ичээсэй. 
 
Би МАН-ын гишүүдийн хэлж ярьж байсан үгээр хянах самбар гаргасан. Самбар дээрх мэдээлэл эвлүүлэг биш. Түүнчлэн Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж байна. Монгол Улсад анхны бага хүүтэй банк орж ирвэл дэмжинэ гэдгээ би хэлж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, "Bank of China"-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ сайд болон 76 дотор давхар иргэншилтэй хүн байна уу гэдгийг хуулийн байгууллагаар шалгуулна. Энэ нь заавал БНХАУ-ын иргэн байх биш, бусад орны иргэн байж болзошгүй тул Элчин сайдын яамдад бичиг явуулна" гэв.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

6 сэтгэгдэл харуулж байна        

  1. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-13 15:38:02, 202.179.26.29Хариу бичих

  2. Баасанхуу унэн хэлжээ. Тийм болохоор тумэн олон минь УИХ нэртэй 60 тэрбумын жарантавыг тараах л улдлээ. Эд нар монгол улсын телее юуч хийж чадахгуй нь тодорхой болж байна. Дээр нь нам мам гэсэн элдэв долоон жорын хорчингуудын мафи булэглэлийг ур ундэсээр нь устгаж, шинэ монгол, чин шударга ард олоноослл УИХ гээчийг байгуулцгаая.

    Зочин, 2017-10-16 02:50:07, 139.5.217.223

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Нэг хөнжилд ороод бие биенээ хошногодоод байж дээ.

    Лянь Фу Дао, 2017-10-13 15:51:24, 202.55.191.102Хариу бичих

  4. Хуцияо чиний хусэл биелэгдэж байгаад талархаж байна. Та нар бас мундаг шуу.

    Зочин, 2017-10-16 02:51:51, 139.5.217.223

    Таны нэр:

    Тайлбар:

  5. ийм төртэй байснаас олигтойхон шудрага төртэй орны хараанд орж амар жимэр амьдрахсан

    зочин, 2017-10-14 11:38:37, 49.0.218.168Хариу бичих

  6. Chi yu helne we erh choloogui bh tiim saihan yumuu

    Gans, 2017-10-15 19:32:29, 202.70.46.212

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: