МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын нам, засгийн удирдлага ОХУ-тай бүх салбарын хамтын ажиллагааг хоёр улсын дээд удирдлагын түвшинд хүрсэн тохиролцооны үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна гэж Москва дахь Умард Солонгосын элчин сайд Ким Хён Жун ОХУ болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 69-н жилийн ойг тохиулдуулан пүрэв гаригт зохион байгуулсан хүлээн авалт дээр хэлснийг ТАСС агентлаг уламжлав.
“Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон нь талуудын сайн хөршийн, найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн 69 жилийн хугацаанд соёл, улс төр, эдийн засаг болоод бусад салбарт Умард Солонгос болон ОХУ нягт хамтран ажиллаж, нөхөрлөлийн холбоогоо зузаатгаж чадсан. Шинэ зуунд бидний харилцаа шинэ шатанд хүрлээ” гэж Ким Хён Жун онцлон тэмдэглэжээ.
Үндэсий ашиг сонирхол, тусгаар тогтнолоо хамгаалах, хүчирхэг Орос улсыг байгуулах шудрага үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг Оросын ард түмэнд Умард Солонгосын элчин сайд хүсэн ерөөсөн байна.
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хойт Солонгос бол жинхэнэ ардчилсан шудрага улс. Харин манайх бол Элбэгдорж мэтийн эргүү малаар удирдуулсан хулхи ардчилсан улс.
Чи нэг очиод үз дээ чи тэнд ийм үг бичсэн бол цаазаар явсан байгаа ардчилалыг үгүй хийх гэж МАН_МАХН-эрх баригчид мөн ч их улайрч байна даа 1990 -оноос хойш 27 жилийн эхэнхийг нь МАН- төр барьсанд л ийм болоод байгаа юм
Хойд Солонгос жинхэнэ ардчилсан орон юм бол ард түмэн нь яагаад ядуурч өлсөж үхээд байгаа юм. Ардчилал гэж энэ хорвоо дээр хаана ч байхгүй.
наадах үг чинь америкийн суртал ухуулга хошгирсон зурам аа?
үхсэн элэнцгийн чинь ардчилал. харин ч үгүй хийх хэрэгтэй.