Хоёр хотын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн айлчлал болов

Нийтэлсэн: 2017-10-13 12:32:41

Москва /МОНЦАМЭ/  Улаанбаатар, Москва хотын хамтын ажиллагааны 60 жилийн ойг тохиолдуулан Москва хотын дарга Сергей Собянины урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Архивын Газрын дарга С.Гаваа тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.
 
Айлчлалын хүрээнд Улаанбаатар, Москва хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон гэрээ хэлэлцээр байгуулав. 
Тодруулбал айлчлалын хоёр дахь өдөр Москва хотын дарга Сергей Собянин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг хүлээн авч уулзан талууд хоёр хотын 2018- 2020 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээгээр ирэх онуудад Улаанбаатар болон Москва хот архитектур, хот төлөвлөлт, орон сууцжилт, архив, боловсрол, эрүүл мэндийн салбарт туршлага солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.    
Москва хотын дарга Сергей Собянин “Манай хоёр хот хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш 60 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид олон салбарт бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэн эв найрамдлаа бататгасан. Харин шинээр байгуулж буй энэхүү гэрээ маань үр өгөөжтэй хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна” хэмээн онцлов.
 
Түүнчлэн Нийслэлийн Архивын Газар, Москва хотын Архивын Удирдах Газрын удирдлагууд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн баталсан нь айлчлалын бас нэгэн чухал үйл явдал байв. Архивын чухал баримт бичиг, боловсон хүчин солилцох, хэрэгцээт тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа түүх соёлыг дэлгэрүүлэн сурталчлахад энэхүү гэрээний ач холбогдол оршиж буй юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус хотын томоохон бүтээн байгуулалттай танилцсан. Тэрбээр тус хотод шинээр барьсан “Зарядье” соёл амралтын хүрээлэн, “Лужники” спорт цогцолборыг үзэж сонирхсон.
81 мянган хүний суудалтай “Лужники” спорт цогцолборт 2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-н болох юм.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. 
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Газрын наймаачны буурь сахьсан мануухай Су.Батболдоос олигтой юм гарахгүй. Өөрийн толгойгүй гоомой хүн хотыг удирдах ёсгүй. Ийм амьтад гадаад айлчлалаас зөв тусгал авч чаддаггүй.

    Юуч чадахгүй хотын дарга., 2017-10-13 13:56:48, 185.7.165.130Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: