Сирийн нутгийн 92 орчим хувийг зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлөөд байгаа ажээ

Нийтэлсэн: 2017-10-13 11:11:02

МОСКВА. /ТАСС/. Сирийн нутаг дэвсгэрийн 92 орчим хувийг “Лалын Улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдаас чөлөөлөөд байгаа нь ОХУ-ын батлан хамгаалах яамнаас долоо хоног тутам гаргадаг график мэдээллээс харагдаж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Баасан гарагт “Красная звезда” /“Улаан од”/ сонинд нийтлэгдсэн уг график мэдээллээс үзвэл, Оросын агаар-сансрын хүчний нисэх онгоцууд долоо хоногт байлдааны 517 нислэг үйлдэж, олон улсын террорист бүлэглэлүүдийн 1260 объектыг устгасан байна. Нисэгчгүй нисдэг аппаратууд 139 нислэг үйлдэж, зэвсэгт этгээдүүдийн 129 объектыг илрүүлсэн ажээ.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Үлдсэн 8 хувийг АНУ хянаж байгаа юм байх даа. Тэднээс Сирийг чөлөөлж байгаа юм байх даа.

    Сонин юм байна., 2017-10-13 14:06:47, 185.7.165.130Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. АНУ-н бэлтгэж зэвсэглэсэн ислам дайчдаас Сирийг челеелех гэж бараг 7 жилийг зарцуулж байна. Гэтэл дэлхийн хамгийн том дайн гэдэг дэлхийн 2-р дайн яг 6 жил vргэлжилсэн байдаг.

    Зочин, 2017-10-14 02:05:29, 202.70.46.217Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: