Израиль АНУ-ын адил Юнеско-гоос гарахаар шийджээ

Нийтэлсэн: 2017-10-13 09:38:08

ТЕЛЬ-АВИВ. /Би-Би-Си/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос АНУ-ын нэгэн адил гарахаар шийдвэрлэснээ Израиль мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.
 
Израилийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар ЮНЕСКО-гоос 2018 оны 12 дугаар сарын 31-нд гарахаар шийдвэрлэснээ АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл үүнээс хэдхэн цагийн дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Манай улс мөн ЮНЕСКО-гоос гарна. Энэ байгууллагаас Израилийг гаргах бэлтгэл ажлыг хангахыг би ГХЯ-ндаа үүрэг болгосон” гэж мэдэгдэхийн сацуу “АНУ зөв бөгөөд зоригтой шийдвэр гаргалаа” гэсэн байна.
 
Израиль болон ЮНЕСКО нь сүүлийн саруудад таагүй харилцаатай байгаа юм. Израиль бол Иерусалимыг “булаан эзлэгч” гэж ЮНЕСКО мэдэгдсэнтэй холбоотойгоор Тель-Авив НҮБ-ын харьяа тус байгууллагад жил тутам өгдөг санхүүжилтээ танасан билээ.
 
ЮНЕСКО нь Сирийн Пальмира хот, АНУ-ын Гранд-Каньон хавцал зэрэг олон газрыг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байгууллага юм. АНУ-ын шийдвэрт ихэд харамсаж буйгаа ЮНЕСКО-гийн тэргүүн хатагтай Ирина Бокова илэрхийлсэн байна.
 
Төрийн департаментын мэдэгдсэнээр, АНУ ирэх оны 12 дугаар сарын 31-нд ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүнээсээ татгалзаж, тус байгууллагад ажиглагчийн статустай болох ажээ.
 
ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Еврейн нар их давруу юм.

    Зочин, 2017-10-13 12:43:07, 49.0.213.83Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ГИТЛЕР АХ, ЕВРЭЙ НАРЫГ АРАЙ Л ДУТУУДУУЛСАН ЮМ БАЙНА, БҮГДИЙГ НЬ ДУУСГАСАН БОЛ ДЭЛХИЙ АРАЙ Л ГЭРЭЛ ГЭРЭЭТЭЙ БОЛЧИХСОН БАЙХ БАЙЛАА.

    natsist, 2017-10-13 13:07:07, 103.87.255.42Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Монголд 1930 онд хядлага үйлдсэн үндэстэн чинь жүүдүүд гэдгийг та нар мэддэгүй бол олтой юм билээ.Оросуудыг хараагаад байдаг.Коминтерн,КГБ гэдэг хоёр байгууллага чинь тэр чигтээ жүүдүүдийн масоны үүр байсан юм шүү дээ.Жүүдүүд Тэнгэр язгуурт монгол язгууртнууд болон эрдэмтэй том лам нарыг хядсаныхаа үйлийн үрийг амсч Аугаа Фюрерийн хатуу гарт орсон юм.Муу юм хийвэл муу л үр дагавартай байдаг.Одоогийн АНУ-н дэлхий дахиныг талан хядаж байгаагийн гор нэг л өдөр гарна.Үйлийн үр хэцүү шүү.

    зочин, 2017-10-13 14:20:34, 122.201.21.8Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: