sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй тус улсын эрх баригч Либерал-ардчилсан нам /ЛАН/ удахгүй болох парламентын сонгуульд итгэлтэй ялах төлөвтэй байгааг Киодо агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Пүрэв гарагт нийтэлсэн уг судалгааны дүнгээс үзвэл, ЛАН болон Комэйто нам парламентын доод танхимын 465 суудлаас 300 гаруй суудал авахаар байгаа аж. Эрх баригч намын гол өрсөлдөгч болох “Итгэл найдварын нам” 60 орчим, Үндсэн хуулийн ардчилсан нам 30 орчим суудал авах төлөвтэй байна.
 
Японд энэ долоо хоногт парламентын доод танхимын сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн билээ. Эрх баригч эвслийн хоёр нам болон сөрөг хүчний зургаан намын нийт 1172 нэр дэвшигч аравдугаар сарын 22-нд болох сонгуульд өрсөлдөх юм.  
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг