Р.Бурмааг цэцийн гишүүнээр томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

Нийтэлсэн: 2017-10-12 11:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авав.
 
Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус бүлгээс авсан завсарлагын хугацаа дуусч байгаагаа мэдэгдэв. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уг асуудлаар мөн тав хоногийн завсарлага авч байгаагаа хэлсэн юм.
Үүнтэй холбогдуулж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох эсэх асуудлыг манай байнгын хороо хүлээж аваад, тав хоногийн дотор хэлэлцэн УИХ-д оруулах заалттай. Энэ хугацаа маргааш дуусгавар болно. Тиймээс АН-ын бүлэгт маргааш өглөөний 09.00 цаг хүртэл завсарлага өгч байна” хэмээснээр хуралдаан өндөрлөлөө. 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Жанхуу хулгайчийн үнэн нүүр царай, зэс нь аль хэдийнэ цухуйгаад эхэлсэн. Дорнодын Халхголд ажлаар очоод машинаасаа бууж чадалгүй ард түмэнд хөөгдөж,төрийн сайдын нэр хүндийг шороотой хутгасан шантаажчин Р.Бурмаа авгайг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж Хууль зүйн ухааны доктор, Иргэний эрх зүйн загалмайлсан эцэг Д.Наранчимэгийг хугацаа дууссан гэдгээр амбаардаад гаргаж байна. Эргүүтнэ эргүүтнэ гэхэд энүүнээс илүү яаж эргүүтэх билээ, ,тэр шуугианы учрыг ард түмэнд үнэн зөвөөр нь танилцуулахыг шаардаж байна,хэрэв энэ үнэн бол энэ авгайг төрд бүү ойртуул,ард түмнээ ингэж басамжлах юм бол энүүний нэрийг дэвшүүлсэн хүнийг ч ард түмэн анхааралдаа авах хэрэгтэй. Кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон жанхуу пиздец дан өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг хууль, шүүхийн бүх дээд шат түвшинд байршуулж Монгол төрийг мөнхийн хэрүүл зодоонд байлгах ажил л явагдаж байна даа. Удахгүй Зика вирус Ерөнхий прокурор болоод жанхуугийн төмөр замын 280 сая доллар, офшорын 1.1 тэрбумын хэргийг бүр хааж, Монгол улсыг амийг таслах санаа нь бол байгаа л даа. Ард түмэн бид тэнэг биш шүү. Энэ зарим тэнэг оркууд жанхууг Монгол гээд балайраад байх юм, өвөө нь Төвдөөс ирсэн цагаач, өөрөө орос эхнэртэй, хүүхдүүд нь эрлийз хүн Монгол байх уу, энэ зика вирус чинь харин ч бүр тэгэж яривал жинхэнэ сэлэнгийн хятадын хүүхэд шүү дээ, монгол ялна багийнхаан......

    Зочин, 2017-10-12 13:02:58, 202.131.243.162Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Бурмаа цаашаа

    Зочин, 2017-10-12 19:44:55, 43.242.243.84Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: