sonin.mn
СӨҮЛ. /Корей Таймс/. Өмнөд Солонгосын “И-март” сүлжээ дэлгүүр Монголын нийслэл Улаанбаатар хотод саяхан хоёр дахь салбараа нээсэн билээ.
 
Энэ салбар нь эхний салбараас ялгаатай нь өөрийн гэсэн барилга байхгүй бөгөөд Улаанбаатарын баруун хэсэгт орших “Соло Молл” худалдааны төвд 5000 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
 
Шинэ салбар нь 12 мянган төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байгаагийн 30-40 хувийг солонгос бүтээгдэхүүн эзэлж байна.
 
“Корей Таймс” сонинд бичсэнээр,  “И-март”-ын анхны салбар нь өнгөрсөн онд тооцоолж байснаасаа 140 хувиар илүү буюу 42 тэрбум воны (37 сая доллар) орлого олжээ.
 
Хоёр дахь салбарт нь Солонгос мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд тэд солонгос жороор хийсэн будааны ороомог, гахайн гэдэс, тахианы мах, пицца зэргээр монголчуудад үйлчилж байна. Тэд мөн шинэхэн загасны мах идэх боломж тэр бүр олддоггүй далайд гарцгүй Монгол орны үйлчлүүлэгчдэд зориулан сашими хийхээр төлөвлөж байгаа аж.
 
http://koreatimes.co.kr/www/news/tech/2017/10/129_237502.html
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг