Тайланд ирэх онд бүх нийтийн сонгууль хийнэ

Нийтэлсэн: 2017-10-11 17:50:33

БАНГКОК. /Ройтерс/. Ирэх оны 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Таиландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Прают  Чан-о-ча мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Прают Чан-о-ча өчигдөр нийслэл Бангкок хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ирэх оны 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль хийхээр төлөвлөж байна. Сонгуулийг яг хэдний өдөр хийхээ ирэх оны зургадугаар сард зарлах болно” гэжээ.
 
2014 онд цэргийн эргэлт болсноос хойш тус улс анх удаагаа сонгууль хийх гэж байгаа нь энэ юм.
 
Тус улсын түр Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн шинэ Үндсэн хуулийг боловсруулахын тулд сонгуулийг хойш тавиад байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ үндэстэн 10 гарй жил шар махтайгаа хатаж байж дээшээ авирсан хятадуудаас арай хийж нэг юм салж авлаа.

    Зочин, 2017-10-11 23:18:38, 150.129.143.128Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: