Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүд

Нийтэлсэн: 2017-10-11 17:47:54

Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү. Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу… Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн илд шидэж, өвөр түрийгүй муулалцана вэ. Барж дийлэх хоол нь бүсгүйчүүл байдаг хэрэг үү. Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар бол яалт ч үгүй монгол эмэгтэйчүүдийн минь шилмэл төлөөлөгч, шилдэг удирдагч нар.
 
Ц.Цогзолмаагийн хувьд сурган хүмүүжүүлэх ажлыг бүхий л шатанд нь хийж, эрхэлж ирсэн сэхээтэн. Тэгтлээ хүний хийж чадахгүй, дөнгөхгүй ажлыг хийлгэх гээд байгаа биш дээ, ямар. Аль аль нь маргаангүй, сайдын энтэй бүсгүйчүүл. Ядаж л эх хүн, ээж хүн худал хэлж, хулгай хийхгүй.
 
Удирдлагууд нь дараалан авлигын хэргээр үйлдэл дээрээ баригдаж байсан Эрүүл мэндийн яамыг салбарынх нь хүнээр удирдууллаа гэхэд л өнөөх нь бөөн ашиг сонирхлын зөрчилтэй, гаргасан шийдвэр бүр нь хувийнх нь бизнест ашигтай байхаар шийдэгдэж байсныг мартах цаг болоогүй байна. Энэ түвэгтэй салбарыг Д.Сарангэрэл гишүүн харин ч асуудалгүй удирдаж чадах сайн менежер. Шулуун шударга үгтэй, эрс шийдэмгий түүнийг Эрүүл мэндийн салбарыг мэдэхгүй хэмээх дүгнэлт нь харин ч өрөөсгөл гэдгийг бардам хэлж чадах байна. Эрүүгийн шинэ хуулиар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу юугүй ял эдлэхээр заалттай байсныг энэхүү чичлүүлээд байгаа гишүүн бүсгүй чинь Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нартай хамтран хуулийн төсөл санаачлан, хойно урдгүй орж гүйсээр засч, залруулж өгөөгүй бил үү.
 
Хэдэн жилээр дамнан яригдсан, эхэлдэг ч үгүй, дуусдаг ч үгүй барилгууд болох Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Түлэнхий төвийн шинэ барилгын шийдэгдэхгүй удсан төсөв, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлсэн биш гэж үү. 10 гаруй жилийн турш огт шинэчлэгдээгүй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчилж батлуулсан хүн гэдгийг олон нийтээр мартчихсан хэрэг үү. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласныг, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн мөн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгааг энүүхэн зуурт бүү март. Тэрбайтугай салбарын хүн гэгдээд томилогдсон А.Цогцэцэг сайд асанд хүртэл “Жирэмсэн эхчүүд гурван шинжилгээ өгөхийн тулд гурван өөр эмнэлэг дамжин өвлийн хүйтэн, зуны халуунд хөлсөө цувтал, хөлөө хавагнатал явж байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд үзүүлэх Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг цэг байгуулж өгөөрэй” гэж байсныг ч эргэн саная.
 
Мөн автор нь өөр нөхдөөр хаяглагддаг элэгний В, С вирустай 400 мянган хүний асуудалд чиглэсэн алхмуудыг улсын хэмжээнд нэн яаралтай хийх шаардлагатайг тодотгож, тэдний эмчилгээний гол найдвар болсон Харвони гэх өндөр өртөгт эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тал дээр санаачлагатай ажиллахыг хүсч, настайчуулын хамгийн ихээр ууж, хэрэглэдэг өвдөгний үений эмийг хүртэл зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахыг шаардаж байсан хүн яагаад Эрүүл мэндийг салбарыг удирдаж чадахгүй гэж?!
 
Ц.Цогцолмаа гишүүний хувьд ч тэр. Боловсролын салбар бодлогогүй болж, хөл толгойгоо “алдаж”, дотроо жийлцэх болсон энэ үед харин ч зөв хүн сонгогдсон биш үү. Хэдийгээр тэрбээр парламентад шинэ ч МУИС-ийнХовд дахь салбарт багш,  ЗДТГ-т мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан арвин намтар, туршлагатай, хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэг.
 
Төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил ажиллахдаа нийгмийн салбарт, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн боловсролын чиглэлд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо илэрхийлж ирснийг мартаж, үгүйсгэх хэрэггүй байлтай. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч мөн холбогдох байнгын хороод болоод эмэгтэй гишүүдтэйгээ нийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиудын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө асуудлыг шат шатанд нь тавьж ажилласаар байгааг бид харж байна. Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг атал Монголд дипломаа өвөртөлчихөөд ажилгүй байдаг гаж тогтолцоог халах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлдэг тэрбээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг ч дурьдах нь зүй. Эцсийн дүгнэлтэд, хамгийн чухал, хамгийн адармаатай, хүн бүр, иргэн бүр шөвөлзөж, үгээ хэлж, үзгээ хурцалдаг, нярайгаас өтгөст хүртэл хүртээлтэй яамдаа бүсгүйчүүддээ хаялаа. Үүн дээр нь нэмээд нулимаад, өшигчөөд, ус цацаад байх хэрэг бий гэж үү. Хэл амаа билүүдэж, чадах чадахгүйгээр нь урьтаж дүгнэж байхаар эхлээд ажлыг нь хийлгээд үзье. Шүүмжлэх, чичлэх цаг бидэнд хангалттай бий.
 
Салбарыг сайн мэргэжилтэн биш сайн менежер, сайн менежмэнт л авч явдаг гэдгийг улстөржиж, уралцсан цаг бүртээ бултаараа харж байгаа шүү дээ. Тэдэндээ итгэе, бүсгүйчүүл минь чадна аа. Тэд энэ цагийн, энэ засгийн шилдэг менежерүүд байх болно гэдэгт итгэе.
 
Э.Мягмар
СУРТАЛЧИЛГАА :

27 сэтгэгдэл харуулж байна        

  1. Za medehgui de.UIHd ANiin Narantuya gishuunii end hureh hun bnuu ugui yo.Narantuya estoi medleg chadvartai hun shig haragdah uoma

    zochin, 2017-10-11 19:24:24, 202.9.43.135Хариу бичих

  2. Yostoi unen. MAN-iin emegteichuud bugdeeree niileed ch Narantuyagiin dainii medleg chadvar baihgui

    Зочин, 2017-10-11 22:30:28, 66.181.176.164

    Битгий долигно

    Зочин, 2017-10-11 23:46:51, 103.229.122.154

    За даа мэдэхгүй Оюунхорол гэдэг олон жил байгаль орчны яамыг менежердсэн авгайг харвал ч МАН д мэрэгшилтэй,толгойтой менежер хийчих авгай битгий хэл хүүхэн ч байхгүэй ээ,харин ориг мэрэгжлээрээ менеж хийгээд амиа аваад явчих "авгай" нар байх шиг байгаам

    Зочин, 2017-10-12 03:26:45, 98.234.233.211

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Zailtsan avgai nar dald oroosoi

    Зочин, 2017-10-11 19:25:16, 124.62.34.231Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Үхсэн нохойн баасных нь шилдэг.Эм хүн үс урт ухаан богино гэж өвөг дээдэс сургасаар ирсэн..Төрийн толгойд эм хүн олширвол сүр сүлд хаячихдаг гэдэг.

    Зочин, 2017-10-11 20:18:38, 202.9.42.166Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Тийм шилдэг юм бол МАН ард түмний мөнгийг дээрэмдэж байхад юу хийж суусан авгайчуул вэ?------------------------------------Төсвийн тодотголд орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус нөхөн төлөхөөр тусгасан.

    Зочин, 2017-10-11 20:21:08, 202.9.42.166Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Tsogzolmaa ni eruul mendiin said bolvol OK youm aa, Sarangerel demii dee

    Zochin, 2017-10-11 20:38:03, 59.153.114.187Хариу бичих

  10. Tsogzolmaa avgai bolij uz. Ene hudoonii nusanhai avgai said boldog um bol oor hen ch boloh um baina ldaa

    Зочин, 2017-10-11 22:32:26, 66.181.176.164

    Таны нэр:

    Тайлбар:

  11. ЯАГААД Ч БИШ ЭЭ

    Зочин, 2017-10-11 20:46:46, 202.9.40.69Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Яагаад сайд болох дуртай дуракнууд вэ ? тийм толгой нь их хогжсон юмуу? та нар монголын ард тумнийг доромжилж дуссан шуу!!!

    Зочин, 2017-10-11 21:08:46, 66.181.184.230Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Заавал эмэгтэй хүн тавих гээд байгаа юм бол Цогзолмаагийн оронд Оюунчимэгийг, Сарангэрэлийн оронд Ундрааг тавихгүй дээ. Ээ хөгшин авгай нараар ах гэсэн юм бэ дээ.

    Од, 2017-10-11 21:53:46, 150.129.143.90Хариу бичих

  16. ene tsogzolmaa bid 2 chin .hovdod 1 angi ul shde. 10 aa 86 ond tugsuj mani . hvn shalgaltandaa unaj huviargvi vldej naisaniig sanah yum . hicheeldee . taaruu ch dvngiin araas vhtelee yvdag . tiim l ohin baisan . bagshnart bayraar ni bleg . uhuh geed . yajm iij baigaad sain taviulna. gevch ter ni shalgaltaar dvng ni tavisan baidagch daraa ni yaj ih surguuli tugssuniiig . ter hamt olon ni dvgneh bailgvi dee

    kkkkkkk, 2017-10-11 22:17:37, 185.39.141.19

    УНДРАА ГЭГЧ ЧИНЬ АЛБАН ТУШААЛЫН НАЙМААЧИН МИ ОВОГТ ХЯТАДЫН ЭРЛИЙЗИЙН ХАМААТАН АВГАЙ МӨН ҮҮ?

    Зочин, 2017-10-11 23:10:23, 202.9.42.166

    Бүр дордуулаад хаячлаа

    Зочин, 2017-10-12 10:47:51, 175.223.49.1

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Мягмар аа худлаа магтах хэрэггуй дээ Яахав юу хийхийг нь харая Аль паль нь хэтэрхий намчирхдаг лоозогнодог арай зуучинсаг арга барилтай санагддаг шуу Гэхдээ харая Ажлынх нь ур дунгээр л дугнэнэ шуу дээ Хоеулаа Хотын булэглэлийнх учраас улс торийн шалгуураар сайдад дэвшуулж байгаа байхаа Мэдлэг боловсролын хувьд Ундрааг яаж гуйцэхэв дээ Боловсролын сайдаар залуучуудад улгэр болохоор баруунд физикийн доктор хийсэн Ундрааг тавьсан бол зугээр байсан юм Энэ намчирхал Монголыг баллаж байнаа МАН. Д бол Цогзолмаа л байгаа бололтой Харин улсын хэмжээнд Боловсрол ширжлэх ухаан технологи гэж мэддэг ТИС ийн захирал байсан Бадарч Датакомын Энхбат эдийн засагч Жаргалсайхан гээд мундаг хумуус байнаа байна Намчирхлыг яаж халах вэ

    Зочин, 2017-10-11 22:23:36, 182.160.34.4Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Энэ авгай нарыг магтах муулах тийм чухлуу. Нөгөө олон хариуцлага тооцох асуудал яасан бэ.

    Зочин, 2017-10-11 23:12:36, 202.9.41.170Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Манай цолмон яаасан бэ малуудаа

    Зочин, 2017-10-11 23:20:29, 150.129.143.128Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Ээ чааваас даа. Яаж ийм чухал салбаруудыг удирдана гэдэг санаа толгойд нь ордог байна аа. Өмөөрч бичээд байгаа нөхөд нь ч хөөрхийлөлтэй. Эмэгтэй гэвэл би ч бас Боловсролын салбарт насаараа ажиллаж буй эмэгтэй.Бодвол ахиухан мөнгө л өгсөн юм байх даа.., хөөрхий

    Зочин, 2017-10-11 23:27:39, 66.181.178.177Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Tolgoi saitai hoorog huuhen 2 bogsoo avaad yavchihaj bgaa yum daa kkk

    Sekheeten, 2017-10-12 06:12:51, 66.181.177.188Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Narantuyag yagaad gargaj irehgui bga um bol????? Narantuya chadnaaaa

    Зочин, 2017-10-12 06:16:10, 107.137.205.36Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. хуц ухна тавьсан юм шиг албан тушаалын наймаачид авлигалчид ээлжлэн хоолондоо ордог энэ тогтолцоо хэзээ устах вэ?

    Зочин, 2017-10-12 07:29:01, 202.9.42.166Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. GOOGLE: МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭЭХ АРГА... НЕОПАРАДИГМ - ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ...

    Зочин, 2017-10-12 09:17:45, 202.179.27.81Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Эдүгээ цаг дор болж буй Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол төр – Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө судлаачийн “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу Орчин үеийн бичиг зохиолын онолын байгууламж” Мета онолын эссе –үр дүнг, “Улс төр –Эдийн засгийн Шинэ Шинжлэх ухааны хэрэглээ“ болгох анхны алхмыг хийлээ. Энэ бол, судалгааны үр дүнгийн Тусгай дугаар бүхий үр дүнг 2016 оны эхээр Монгол Улсын Их Хурлын 50 гаруй гишүүдэд нээлттэй хэлэлцүүлсний нэгэн бодит үр дүн мөн. Түүнчлэн эдүгээ нэр дэвшээд буй “Байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтлыг шинээр нээсэн иргэнд олгох” үндсэн заалт бүхий бодлогын нэгд жагсах шагналд /Google: Шударга ёс болон эрхзүй хэзээ хангагдах тухайд – Зохиогчийн ярилцлага/ Дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх “Хүний нийгмийн хөгжлийн орчин үеийн оновчтой төсөө загвар” Шинэ үзэл баримтлал бүхий парадигмын хамгийн хамгийн өргөн хүрээний хийгээд квантлаг чинадын үзүүлэлтүүдээрээ нэр дэвшиж буй орь гагц үнэ цэнэ орших материалуудаа мөн адил танилцуулсны үр дүн бололтой. /2/ Google: New Paradigm Change by Enkhtur Nasanjargal /Scientific Revolution/

    Google: New Paradigm Change by Enkhtur Nasanjargal, 2017-10-12 09:32:17, 202.179.27.81Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Ёооо сөнөж дуусахнэээ

    Зочин, 2017-10-12 10:49:05, 175.223.49.1Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Э.Мягмар гуай та "мэргэжлийн" гэдэг үгийг яагаад ч ойлгохгүй юм байна.

    Дүүрэн, 2017-10-12 10:57:31, 202.179.31.55Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. азрагагүй хүн гүү уралдуулах гэгч болохнээ

    зочин, 2017-10-12 12:44:27, 103.9.90.229Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: