Тайванийн Ерөнхийлөгч яриа хэлэлцээ хийхийг Бээжинд уриалжээ

Нийтэлсэн: 2017-10-11 17:46:23

ТАЙПЭЙ. /Эн-Эйч-Кэй/. Хоёр талын харилцаагаа сайжруулахын тулд яриа хэлэлцээ хийхийг БНХАУ-д Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь уриалахын сацуу ямар ч дарамт шахалтын өмнө толгой гудайхгүй гэдгээ мэдэгджээ.
 
Японы "Эн-Эйч-Кэй" телевизийн мэдээлснээр, хатагтай Цай Инвэнь мягмар гарагт буюу өчигдөр болсон, тайваньчуудын нэрлэдгээр “Үндэсний баярын өдөр”-т зориулсан арга хэмжээний үеэр үг хэлсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Бид уйгагүй хүчин чармайлтаар олж авсан ардчилал болоод эрх чөлөөгөө хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэжээ. Түүний энэ мэдэгдэл нь “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж буй Бээжинг сөрөн зогсох хэрэгтэй гэснээс өөрцгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Тайванийн Ерөнхийлөгч цааш нь ярихдаа “Сөргөлдөөний замаар би явахыг хүсэхгүй байна. Гэхдээ би ямар ч дарамт шахалтын өмнө толгой гудайхгүй. Аливаа зөрчилдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг ямагт эрмэлзэх болно” гэжээ. Түүний яриа хэлэлцээ хийх саналд Бээжин нааштай хариу өгөх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ "Бээжин Тайванийн тусгаар тогтнолыг хатуу эсэргүүцэх болно" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өнгөрсөн сард анхааруулж байсан юм.
 
Цай Инвэнийн Хөгжил дэвшлийн нам өнгөрсөн онд Тайванийн засгийн эрхийг авснаас хойш БНХАУ болон Тайвань хоорондын харилцаа таагүй болоод байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хужаанууд дэндүү их даналзаад байсан үнэнтэйгээ уулзаад даруухан ухаантай байсан бол ингэтлээ ганцаардахгүй байсан уим гэж харамсах өдтүүдийг ирүүлнэ харанхуй айдсандаа баригдсангаасаа хугацаанд нь ухааран салаагүйгээсээ болон.

    Зочин, 2017-10-11 20:19:17, 202.70.46.217Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Taivan jinhene ardchilsan uls daa

    Зочин, 2017-10-12 03:24:30, 2.64.77.194Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: