МОСКВА. /ТАСС/. Иракийн Курдын өөртөө засах орны нутаг дэвсгэрт даваа гарагт Иракийн Курдистаны тусгаар тогтнолын асуудлаархи бүх ард түмний санал асуулга эхэллээ гэж телевизийн Rudaw суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Бүх ард түмний санал асуулгад оролцохоор нийт 5,2 сая хүн бүртгүүлсэн ба тэд “Курдистан бүс нутаг болон түүний хил хязгаарын гадна орших курдын нутгууд тусгаар тогтносон улс болохыг та хүсч байна уу” гэсэн асуултад “тийм” эсвэл “үгүй” гэж хариулах ёстой юм. Санал хураах хэсгүүд дээр санал асуулга дууссанаас хойш нэг хоногийн дараа санал асуулгын дүн мэдэгдэх аж.
Иракийн Курдистаны сонгуулийн болон бүх ард түмний санал асуулгын хараат бус дээд комиссын мэдээлснээр, санал асуулгын явцыг олон улсын 400 гаруй ажиглагч хянаж, 600 гаруй сэтгүүлч сурвалжилж байгаагийн гуравны нэг нь гадаад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид байгаа ажээ.
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ахиад дайн болох нь дээ
Курд ундэстэн гэж 3 том улсын нутагаар 45сая хун хуваагдан суудаг Ирак Турк Сири улсуудад хуваагдчихсан яг манай монголчууд шиг 3 улсад хуваагдсан хоорондоо нийлэх гээд нийлж чаддаггуй монхийн дайн байлдаан террорын замд ортсон ядарсан улсууд байх шиг байна.Манайхан хажууднь 3 хэсгийнхээ нэгтнь тусгаар тогтносон нэг улстай курдууд бол тусгаар тогтнолоо олох гэж олон жил узээд дийлэхгуй байгаа ундэстэн.Угнь дэлхий дээр 50сая курд ундэстэн тархан суудаг боловч тусгаар улс болж дийлэхгуйл байгаа улсууд .Туркууд эд нарыг маш чанга ходлошгуй атгад ногоо 2 Ирак Сири улсуудад байнга дарамт узуулж курдуудыг хооронднь хэрхэвч нийлуулж болохгуй гэсэн бодлого явуулдаг улс.