Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Нийтэлсэн: 2017-09-25 14:00:40

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.
 
МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж хэлсэн үгэндээ:
 
 “Эрхэм хүндэт зочид оо,
 
МҮОНТВ-ийн үе үеийн хамт олон, сэтгүүл зүйн салбарын хүндэт төлөөлөгчид өө,
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг гардуулж байгаадаа туйлын баяртай байна.
 
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, МҮОНТВ анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн халуун мэндийг цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа нийт Монголын ард түмэндээ хүргэе.
 
МҮОНТВ-ийн түүх бол улс орондоо телевиз хэмээх бие даасан салбарыг хөгжүүлэн төлөвшүүлсэн, хүн зоныг улс орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн соё гэгээрүүлсэн Монголын ард түмний оюун санааны амьдрал хийгээд үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн бахдам түүх юм.
 
МҮОНТВ нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээнт хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд онцгой үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм.
 
Эх орныхоо хөгжлийн хагас зууныг хамтдаа бүтээлцэхдээ энэ түүхэн замналыг тодоор бичиж, өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлсэн танай хамт олныг Монгол Улсын төрөөс өнөөдөр өндрөөр үнэллээ.  
 
МҮОНТВ-ийн түүх зуун зуунаар бичигдэж, та бүхний эхлүүлсэн ажил цэнхэр дэлгэц шигээ улам тунгалаг байхыг ерөөе” гэлээ.
 
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. МҮОНТ-ийн ТУЗ-ийн дарга нь казиногийн хэргээр шоронд орж хэргээ хүлээж байсан Б.Энхмандах юм. Гүйцэтгэх захирал нь М.Энхболдод сонгулийн үеэр ард түмнийг доромжилж болно зөвөлгөө өгч байсан Нинжжамц гэгч юм. Ийм хог шахруудыг шагнал олгох ёслолд оролцуулах нь ард түмний доромжилж, Телевиз, Радиогийн ариун нэрийг сэвтүүлж бузарлана шүү.

    Бузруудаасаа салах цаг болсон., 2017-09-25 15:50:02, 86.163.177.116Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. baishin barilga duureg shagnaj bhaar ajilaa hiigeech uneleed bgaa bol zugeer baishingiin ungu uzemjtei bolgochihooch husrii ym hiij baihiin

    Зочин, 2017-09-25 18:12:29, 203.91.115.35Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: