sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Ёнхап/. АНУ-ын эсрэг “хамгийн чанга арга хэмжээ” авах болно гэж манай улсын удирдагч хэлсэн нь Номхон далайд хамгийн хүчтэй ус төрөгчийн бөмбөг туршина гэсэн үг байж магадгүй юм хэмээн Умард Солонгосын нөлөө бүхий дипломатч хэлснийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ “Хэрвээ шаардлага гарвал манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлсэнтэй холбогдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өчигдөр орой “Манай улс АНУ-д түүхэн дэх хамгийн хатуу чанга хариуг барих болно” гэж мэдэгдсэн юм.
 
Ким Жөн Уныг мэдэгдэл хийсний дараа Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо хэлэхдээ “Номхон далайд ус төрөгчийн бөмбөгийн хамгийн хамгийн хүчтэй дэлбэрэлт болж магадгүй. Гэхдээ надад одоогоор мэдэх юм алга. Удирдагч Ким Жөн Уны тушаалаар бид хөдөлнө” гэжээ. Ри Ён Хо нь Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа юм.
 
Умард Солонгос энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн буюу түүхэн дэх хамгийн том цөмийн туршилтаа /ус төрөгчийн бөмбөгийн туршилт/ хийсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг