Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нь Умард Солонгосын хувьд цор ганц зөв алхам юм гэж мэдэгджээ

Нийтэлсэн: 2017-09-22 10:01:08

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. БНАСАУ түүхийн зөв талд эргэн гарч, пуужинт цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ёстой гэж Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэрэгийн сайд Кан Гён Хва пүрэв гаригт НҮБ-ын Аюургүйн Зөвлөлийн цөмийн зөвсэг үл дэлгэрүүлэх асуудлаархи хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдэв гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
"БНАСАУ олон дахин өдөөн хатгалга үйлдэх тусам олон улсын хэмжээнд улам тусгаарлагдаж, бүр хүчтэй эдийн засгийн шахалтад өртөж, улмаар дэглэм нь нуран унахад хүрнэ гэдгийг тус улсын эрх баригчид ойлгох ёстой. Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах нь түүний хувьд аюулгүй, тогтвортой байдалд хүрэх цорын ганц зам юм” гэж Өмнөд Солонгосын дипломатч үзэж байна. БНСУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг тууштай баримталж байгаа хийгээд энэ асуудлаар олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгааг тэрээр нотлов.
 
“НҮБ болон дэлхийн хамтын нийгэмлэг БНАСАУ-ын асуудлаар үл эвлэрэх байр суурь баримталж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ чангатгасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсанд бид талархаж байна. Эдгээр хязгаарлалт нь БНАСАУ-ын эрх баригчдыг яриа хэлэлцээнд оруулах зорилготой шахалт болохоос тус улсыг сүйрүүлэх хэрэгсэл биш юм” гэж Өмнөд Солонгосын сайд хэлсэн байна.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. АНУ жижиг буурай орныг эзэрхэн түрэмгийлж байх баялагыг нь тонон дээрэмдхийн тулд эдийн засгаар нь багалзуурдах аргыг олон жил хэрэгжүүлж ирлээ. үүнийг нь дэлхий ойлгож тэмцэж эхлэв. АНУ хүний эрх гэж хуцдаг мөртөө энгийн номхон иргэд бүхий японы 2 хотыг газрын хөрснөөс арчиж байсныг түүх мартаагүй. одоо лалын ертөнц АНУ тай тэмцэж эхлээд байна. харин манай элбэгдорж тэргүүтэй мангарууд дагаж далбаганаад улс гүрнээ үгүй хийх хэмжээнд хүрлээ. харин солонгосын цодгор хүү улс орноо АНУ гаас айхгүй сөрөн зогсох хэмжээнд хүргэж чадлаа. хүн төрлөхтөнд АНУ гийн учруулсан гайг өөрсөдөд нь амсуулах хэмжээнд хүрсэнийг ойлгож дэмжих улс гүрний хэмжээ нэмэгдэж байгааг анхаараасай

    зочин, 2017-09-22 12:41:07, 49.0.216.137Хариу бичих

  2. bitgii tenegt. ahiigaa alsan huuhed huuhen uchindej aldag sadist etgeed bol ene Un shu. Gehdee ter bayan ornuud yaduu ornuud-g tonodog gedeg bol unen!! Yalgaj salgaj yav mal mini.

    Зочин, 2017-09-22 13:35:30, 202.179.31.86

    Таны нэр:

    Тайлбар:

  3. чадаж байвал цөмийн зэвсэгтэй байхыг бүгд л хүсэж байгаа япон өмнөд солонгос 2 чадахгүй л байгаа байхгүй юу хөөргөсөн пуужингийн замаас нь устгаж чадахгүй байж хориг мориг гэж худлаа хуцах шаардлагагүй хэрэв хөөргөх бүрд нь амдаж устгаад байвал юу гэж хөөргөх вэ дээ бүхнийг чаддаг америк өвс идэж ус уудаг ядуу орны пуужинг устгаж чадахгүй байж орос хятадын пуужинг устгана гэвэл ёстой лөөлөө л байна чадахгүйдээ л чацга царайлаад газрын хөрснөөс арчина ч гэх шиг анусыг ёстой л доош нь хийлээ дээ

    чадаж байвал, 2017-09-22 13:53:59, 59.153.114.44Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: