Т.Баярхүү: Та бүхэн маань сайхан шинэлцгээж байна уу?

Нийтэлсэн: 2017-09-22 07:37:49

Монгол зурхайн ухаан.
Төрсөн өдрийн төөрөг
Гарсан жилийн гараг.
Өнөөдөр григорийн тооллоор 2017 оны 9 р сарын 22.
Монгол тооллоор намрын тэргүүн сар(хувь) ын шинийн нэгэн, шинэ оны эхний өдөр- европ тооллын 1р сарын нэгэнтэй адил. 
 
Та бүхэн маань сайхан шинэлцгээж байна уу?
С новым годом
Happy new year
Та бүхэндээ ирж буй монгол тооллын нохой жилдээ сайхан намаржиж өвөлжиж, хаваржиж, зусахыг хүсэн ерөөе. 
Монголчууд эртнээс гарагуудын хөдөлгөөний давтагдах хугацааг 360 хоногт багтаан нэг жил гэж нэрлээд түүний дөрвөн улиралд давтан ажиглагддаг зүйлээр сар бүрийг нэрлэсэн байдаг. Түүх, сурвалж бичгүүдэд монголчууд хавар биш " хувь сар жилийн дээж, хул чигээ идээний дээж" хэмээн намар шинэлдэг, хувь хулгана сар нь намрын өдөр шөнийн тэнцлийн үед, нарны замын шинж дохиогоор тогтоох улирлын тахилгатай, хааны амрыг эрж цагаалга, цагаан сарын баяр хуримаа хийж, төрийн их хурилдайгаа хуралдуулдаг мэт ёс заншилтай байсан, ул мөр нь одоо ч байдаг. Учир нь нэгэн жилийн үр боловсорч, ургамал ногоо хагдран гандах, тухайн хаврын төл сүүнээс гарч өвсөнд орж нас нэмэх байгалын жамаар тооцсон намар цагаас шинэ он эхэлдэгт байжээ. Монгол ухаан эрдэм, соёл, түүх, угсаатны зүй, гүн ухааны үүсгэл суурь нь бидний монголчуудын үндэс язгуурын зурхай цаглабар гэж дүгнэвээс үнэнд нийцэх бөгөөд өвгө дээдсийн энэхүү сонгодог ухаанаа ямагт харийн зүйлээр төсөөлөх эрлийз сэтгэлгээ нь өвөг дээдсээ басамжлан доршоосон нүгэл болж ичгүүртэй алдаа эндүүд хүргэжээ. Монгол зурхай цаглабар бол түүх, соёл сэтгэхүй, угсаа зүй, гүн ухаан, малч нүүдэлч эрдэм, ёс заншил бүхний үндсийг хадгалсан шинж тэмдэг дохионы өв, суурь шинжлэх ухаан атал өдий хүртэл хайхраагүйгээс дээрх ухаанууд гал голомт төвөө ололгүй төөрөлдөж харьд автсан, үндэсний төрхөө алдсан барих барьцгүй сарнимал байгаа юм. Батлагаа нь монголын эртний оньс үг, туульс домогуудад зөндөө бий. Тэр нь:
Хаврын тэргүүн сар
Ичигсэд хөдөлнө. Өдөр шөнө тэнцэнэ.
Харз ус урсана.- 3р сарын 22.
Зуны тэргүүн сар.
Буудай боловсроно. Нар буцна. Хөхөө донгодно.- 6р сарын 22.
Намрын тэргүүн сар.
Цагаан хяруу унана. Намрын өдөр шөнө тэнцэнэ.- 9р сарын 22.
Өвлийн тэргүүн сар.
Их хүйтэн. Нар буцна. Ес эхэлнэ.,,,
12р сарын 22. ( бүгд найрамдах монгол ард улсын " угсаатны зүй" хамтын бүтээл, 1р боть)
Тайлбар.
Эндээс харахад эртний монголчуудын
Жил улирлын эхлэлийг шинжлэх ухааны байгууллага тухайн үед зөв судалж " угсаатны зүй" 1р ботид тэмдэглэж үлдээсэн нь бахархал юм. Монголын хаврын сар есөн есийн жавар тачигнасан, газар хөлдүү өвлийн цагт биш, 3р сарын 22 ноос эхлэдэг бол" чингис хааны мэндлэсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн" мэдээж есөн ес эхлэх, бас нар буцах өдөр буюу 12 сарын 22 болох нь тов тодорхой байна. 
Баримт: эртний монгол зурхай.
Мөн монгол улирлын тоолол жилийн дөрвөн улирлын тахилгатай( дөрвөн тайлгын наадам, дөрвөн цагийн хурим,,,) бөгөөд жилийн турш тэдгээрээс өөр баяр наадам гэж үгүй байжээ. 
НАМРЫН тэргүүн сарын шинийн нэгэнд ШИНЭЛЭЛТ
ӨВЛИЙН тэргүүн сарын шиниын нэгэнд есөн ес эхлэх өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдрийн мялаалгын, тасман тахилга.
ХАВРЫН тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сүү сүргийн тахилга, ерэн есөн гүүний сацал өргөх тахилга.
ЗУНЫ тэргүүн сарын арван зургааны тэргэл өдөр төрийн их тахилга наадам гэж эрт дээрээс ёслож наадан цэнгэж иржээ. Зун тэргэл өдрийг сонгодог нь жилд нар сарны байрлал жаргах мандах ганц тохиол учраас. Ийнхүү дөрвөн улирлын эх өдөр шөнө тэнцэх болон хамгийн урт хамгийн богино шөнө өдрүүдийг сонгосон нь уг зурхай нараар улирлаа, мөн нараар өдрөө, од мичидээр шөнийн хугацаагаа яв цав тодорхойлж чаддаг байсан түгээмэл эрдэм ухааны нотолгоо юм. Жилийн бусад өдрүүд бүгд эгэл бор хоног шар өдрүүд бөгөөд тэдгээрт сайн муугэх шинжээ байдаггүй. Харин дээрх дөрвөн өдөр хүн болоод байгалын хамаг амьтанд гойд нөлөөлдөг байна. Жишээ нь 9 р сарын 22 ноос усны шувууд буцах болсноо мэдэх, хулгана тарвага зэрэг мэрэгчид ичээгээ хурааж эхлэх, хаврын улирал эхлэх 3 сарын 22 ноос ичээний амьтад сэрэх ичээгээ түлхэх, усны шувуудын түрүүч ирэх, цөн түрж мөс хайлж шалбаагдах зэргээр жинхэнэ хаврын шинж орох нь ургамал амьтанд ч нөлөөлдөг өдрүүд юм. 
Монгол тооллын сарууд нь
А. Намрын гурван сар.
Хувь- / хишиг түгээх/ 
Хужир- / мал хужирлах, тарга чамбайрах/.
Өөлжин- / өчүүхэн намрын хүйт/ 
Монголын 1, 2, 3, сар буюу григорийн тооллын 9 сарын 22 ноос 12 сарын 22
Б. Өвлийн гурван сар
Хөхүй- / хүйтэн/ ( хөхөө өвлийн хүйтэн гэж одоо ч ярьдаг есөн ес эхлэх) 
Улар- / жавар улирах, улирал гэдгийг монгол бичгээр улараху гэж бичмү/
Ури- / ури ирэх утгыг үер үри гэх мэтээр ташаа буулгасан үзэгддэг. Урь орох утга/ 
Монголын 4, 5, 6 р сарууд буюу григорийн тооллын 12р сарын 22 ноос 3р сарын 22.
В. Хаврын гурван сар
Гур- / туурт амьтан гөрөөс төллөх/ 
Буга- / буга эврээ гээх/ 
Хуц- / хуц сэхэж хөг зүүх/ 
Монголын 7, 8, 9 р сарууд буюу гртгорийн тооллын 3р сарын 22 ноос 6р сарын 22
Д. Зуны гурван сар
Халуун- / халубтар, халуувтар, калун, кулан гэх мэтээр бичсэн үзэгддэг үг. Арван сарын аагим халуун гэж туульст бичигдсэн зуны тэргүүн сар/ 
Бороон- / боруган/ 
Хөглөр- / көглөр, ногоо хөглөрөх сүүл сар байсныг олон түүхэнд тэмдэглэсэн бий/.
Монголын 10, 11,12 р сарууд буюу григориын тооллын 6р сарын 22 ноос 9р сарын 22.
Эдгээрийг 12 амьтдаар орлуулан түүхчилсэн байдаг ба тухайлбал
Хувь Хужир Өөлжин саруудыг хулгана үхэр бар буюу намрын 1.2.3 дугаар сар, Хөхүй Улар Урь саруудыг туулай луу могой буюу өвлийн 4.5.6 сар, Гур Буга Хуц саруудыг морь хонь бич буюу хаврын 7.8.9 сар, Халуун Бороон Хөглар саруудыг тахиа нохой гахай буюу 10.11.12 сарууд гэнэ. Тоогоор дэс дараалж 7р сар гэвэл морь буюу хаврын тэргүүн сар, 12р сар гэвээс зуны адаг хөглөр сар байх жишээтэй болно. Гэхдээ жилийн 360 хоног григорийн тооллын 9 р ( сентябрь, september) сарын 15 нд дуусдаг бөгөөд өдөр шөнө тэнцэх 9р сарын 22 буюу Монголын шинэ оны тэргүүн хувь буюу хулгана сар эхэлтэл 5-6 хоног дутуу байгааг битүүн гэдэг. Энэ нь 6 хоног битүүрэх өндөр жил үү ? 5 хоногийн дараа шинэ он гаоах нам жил үү? Гэдэг нь эс мэдэгдэх тул дээр үед 7 хоног битүүрдэг байлаа гэдэг тэр хугацаа бөгөөд битүү гэдэг нь мэдэгдэхгүй байгаа битүү утга болно. 
Энэ жил хэн ч мэдэхгүй битүү соёолон түрүүллээ гэдэг шиг юм. Жил улирлын энэ нөхөлтийг гаргасан өвөл хавар 180 хоног, зун намар 185- 186 хоног гэсэн тооцоо нь шинжлэх ухааны өнөөгийн судалгааны дүнтэй яв цав таарч буй нь маш гайхамшиг ажээ. Иймээс Монгол зурхай билгийн биш нарны тоолол бөгөөд сарыг тэмдгийн соёл болгож хэрэглэдэг нь энэ жилийн эх хулгана өдөр хэдний сар гарна түүгээр жилийн турш сарын эхлэлээ нэрлэж бэлгэдэл дохиогоо шинждэг ёстой байжээ. Зурхай гэх Монгол үг нь нар сар оддын хөдөлгөөн байршлыг зурж гаргасан үр дүн, цаглабар тооцоо, цаг зүг зэргийг хүний хувь заяатай холбогдуулах од зүй орчлонт ертөнцийн хамаарал, хүн байгал, гүн ухааны хам утга, тавилан төөргийн зургийг шинж тэмдэг дохиогоор илэрхийлэх үйл юм. Энэ л Монгол зурхайгаар Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тэмдэглэсэн тул тэдгээрийг хятадын хуанли юмуу түвдийн шашны лит ээр шалгах нь зээрийг бөөр гэсэнтэй адил зөрүү бурууд хүргэж эх түүхийг будлиантуулсан байна. Энэ мэт ялгааг ухаарах нь эл сэдвийн шаардлага юм.
Мөн хятад цаглабарыг Хуанли, түвдийнхийг Лит, Монголынхыг Зурхай гэдэг өөр өөр зорилго, аргачлал бүхий цаглабарууд болохыг зааглан салгахгүй " дорно дахины" гэж багцаалан ойлгосон нь алдааны үндсийг архагшуулжээ. Ерөөс тариалан шүтсэн суурин төвтэй дорно иргэншлийн Хуанли, түвдийн сүм хийдийн шашны ёслолын цаглабар Лит хоёрыг нүүдэлч малчдын гол соёл " Зурхай" тай адилд үзэх нь ёвропын " Календарь" - г Зурхай гэсэнтэй төстэй эндүүрэл юм. Гэхдээ Монгол Хуанлич, Монгол Литэч нар түүхийн тодорхой он жилүүдэд тухайн салбартаа хувь нэмэр оруулсан байж болохыг, өнөөдөр ч тэд тэр салбартаа шаардлагатай байж болохыг үгүйсгээгүй. Цагийн тухайд зөвхөн нар ургахаас жаргахын хооронд тооцолтой бөгөөд шөнийн хугацааг мичид марал долоон бурхан од зэргийн орчил хөдөлгөөн байршил хугацаагаар хэмждэг байжээ. Иймээс цаг хугацаа хоёр нийлж нэг хоног болдог. Түүнийг товч дурдваас:
Хулгана цаг: Үүр хяраалж одод билчиж эхлэхээс гар уулын орой тоононы хүрээн дотор байх.
Үхэр цаг: нар унины дунд хүрэх ба хэтрэх үе.
Бар цаг: нар ханын толгойд хүрэх хэтрэх үе.
Туулай цаг: нар ханын дунд хүрэх хэтрэх үе.
Луу цаг: нар газарт буух үе.
Могой цаг: нар гэрийн үүднээс эгц хойно могой зүгт чанхлах хүрэх хэтрэх үе.
Морь цаг: нар чанх хойноос морь зүг буюу гэрийн зүүн хойно хүрэх хэтрэх үе.
Хонь цаг: нар зүүн хойно хүрэх хэтрэх үе.
Бич цаг: нар зүүншлэж хана өгсөх үе.
Тахиа цаг: нар ханын элэг өөд өгсөх үе.
Нохой цаг: нар унины дундаас тоононд хүрэх үе.
Гахай цаг: нар тоононоос гарах үдшийн гялаан гарч одод зулзгалж эхлэх үе.
Энэ үеийг зурхай шувтарсан цаг гэж ихэд цээрлэх ба үйлийн үрийг ихэд бэлгэшээмүй. Харин ганцхан морь цаг л түвд литтэй давхцаж таардаг бусад өүх цаг үыл зөрдөг болно. Жишээ нь түвд литийн хулгана цаг шөнийн 11- 01 цагт таардаг бол Монгол цагаар тоононд хүрээндээ гараагүй байх гэх мэт. Зүгийн тухайд ч зөрдөг бөгөөд Монгол зурхайн хулгана зүг гэрийн баруун урд хана үүд хоёрын бэлчир байх ба гэрээ эндээс эхлэж барьдаг хошлонгоо ч эндээс эхлэн татдаг бэлгэдэлтэй байх жишээтэй. Гэтэл түвд литийн хулгана гарай зүгүүд гэрийн хойморт гардаг муу ёртой. Иймд Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тусхайлан судлах, Монгол ёс заншлын гол ноён нуруу болж ард түмний ахуй амьдралд одоо хүртэл уламжилсаар байгаа уг зурхайг судлах түүх, гүн ухаан, угсаатны зүйн шаардлага ч байгаа болно. Гэхдээ энэ нь одон орончдын юм уу хятад хуанлич, түвд литич нарын хийх ажил биш, юуны өмнө түүхчдын гүйцэтгэх үүрэг гэдгийг онцлон анхаарах ёстой. Хятад хуанли, түвд лит, европ календарь, Монгол зурхайн үндсэн онцлог, өвөрмөц агуулга арга зүй зэргийг харгалзсан судалгаа өнөө хүртэл хийгдээгүй, анхны сэдэл тул эхнээс нь энэ мэт учрыг таниулах шаардлага байгаа юм. Үргэлжлэл бий.
"Монгол ухаан 9- н эрдэм" номноос.
 
Жич: Өнөөгийн бидний ядуу, зүдүү, учраа одохгүй үймэлдсэн, эх захгүй амьдралын үндсэн шалтгаан бидний тархинд, самуурсан оюун ухаанд маань байгаа тул өв түүхээ, Монгол гүн ухаанаа, язгуур эрдмээ судалж сэхээрэхээс бидний дэвшил дэгжил хөгжил эхлэх болой. 
Миний Монголчууд минь сайхан шинэлцгээгээрээ. Шинэ ондоо шинэ үндсэн хуультай, шинэ ахуй төртэй хүчирхэг Монголоо хамтдаа урлана гэдэгт итгэлтэй байж, эвлэлдэн тэмцэцгээе.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. Namriin terguun sariin mendiig mongolchuudaa xurgiee.Ta buxendee elgeeree enx amgalan,torlooroo tumen amgakang erooj.Zagaan gert exen undraga,Deed ix zayaz nar iveej,sain saixniig xusiee.Xeseg tenger uzeltnuud xodoo temdeglej bainaa.

    zochin, 2017-09-22 16:17:47, 202.9.47.177Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. MINII TURSHLAGAAR SHAR ZURHAIGAAR SAR SHINE HIIH N UNEN BAISN

    Зочин, 2017-09-22 16:47:47, 103.26.193.120Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. бэтий эргүүт, бас арай гэж тэмдэглэдэг үндэсний баярийг талцуулах нь, бас 5,6 хоног хэзээ он гарахаа мэдэхгүй байдаг ч гэх шиг, аль ч ондоо ордоггүй таван өдөр байдаг хэрэг үү, тэнэгтэж өгөх юм

    hhaha, 2017-09-22 17:54:02, 103.10.21.23Хариу бичих

  6. Монгол хvн евег дээдсийнхээ хийж байсныг судлаад бичиж байна. Тэрнээс еерийн дураар зохиож бичээгvй байна. Яваандаа монголчууд бид намар цагаан сараа тэмдэглэдэг болж л таарна. Хятад тvвд гэж самуурч будилж хэрэлдэхгvй амар болно ш дээ

    Зочин, 2017-09-22 22:10:43, 103.26.195.26

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Хар Баярхуу Одоо балайрахаа болимоор юм. Ямар юмний доктор бэ чи!!!! Ийм улс эдийн засаг мэдээд ирвэл Монгол улс яах бэ???

    USA, 2017-09-23 09:24:51, 76.120.132.64Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Энэ унэн шуу, эрд дээр уед намарт шинэ болдог байсан.

    Зочин, 2017-09-23 16:48:34, 122.201.21.78Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. aay

    Зочин, 2017-09-25 09:24:59, 202.9.41.21Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Namar shineleh ni zob baimaar yum

    Зочин, 2017-09-27 07:37:46, 172.58.136.96Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: