sonin.mn
МОСКВА. /Шиньхуа/. Оросуудын олонхи нь В.Путинийг Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаасай хэмээн хүсч байгаа бол зарим нь түүний санал болгосон ямар ч хүнийг дэмжихэд бэлэн байгаа нь лхагва гарагт нийтэлсэн судалгааны дүнгээс харагдаж байгаа ажээ.
 
Москва хотод байрладаг судалгааны "Левада" төвийн 8 дугаар сарын 18-22-нд явуулсан судалгаанд хамрагдсан 48 бүс нутгийн 1 600 хүний 60 хувь нь "хэрэв ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болвол В.Путинийг Ерөнхийлөгчөөр дахин сонгоно" гэж хариулжээ.
 
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь “2018 оноос хойш В.Путин Орос улсыг дахин удирдахыг хүсч байна уу?” гэсэн асуултанд зөвшөөрсөн хариулт өгсөн болох нь судалгаанаас харагдаж байна. Мөн В.Путиний санал болгосон гэх нэр дэвшигчийг "Левада" төв зохиомлоор танилцуулахад 18 хувь нь тэр хүнийг дэмжинэ гэжээ.
 
Хэдийгээр иймэрхүү төрлийн судалгаанд хязгаарлагдмал тал байдаг ч оросууд В.Путин болон түүний бодлогод бүрэн итгэдэг гэсэн ганцхан зүйлийг энэ судалгаа харуулж чадлаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
 
2018 оны 3 дугаар сарын 18-нд Орос улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг