sonin.mn

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг огцорсоны дараа дараагийн Ерөнхий сайдын марафон эхэлсэн. Ерөнхий сайдад нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд ихэнхи гишүүд улс төрийн туршлага, насны хувьд ч тэр У.Хүрэлсүх зохицно гэж саналаа нэгтгэсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн "У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн албан бланк дээр, МАН-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурж, МАН-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.