Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжлаад хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд “Турк Улс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн их туршлагатай. Монгол бол ХАА-н орон. Далан сая толгой малтай” гээд хоёр талын хооронд арьс шир боловсруулах үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Ахмет Язал уг саналыг Туркийн Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал болон Налайхын орчмын мэргэн Тоньюкукийн хөшөөг түшиглэн Туркийн талаас аялал жуулчлал нэмэгдүүлэх боломжтой хэмээлээ.
Элчин сайд үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглээд "Turkish Airlines"-ын нислэгийг эрчимжүүлбэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэв. Энэ талаар 9 дүгээр сарын сүүлээр Зам тээврийн хөгжлийн яамтай зөвлөлдөх уулзалт хийх юм байна.
Сэтгэгдэл0
женко пиддаа худлаа чаагаал,үнэнд гүйцэгдэж нүгэл чинь нүх сүв бүрээрээ гоожих цаг эрхбиш ирэх байлгүй дээ
Ардчилсан намын Ерөнхийлөгч жанхуу Монголд хамгийн ашиггүй хувилбарыг сонгохдоо гаршсан болохоор маш холыг харсан улс эх орны амийг таслах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. 200 км төмөр зам тавиад жилд 40-50 сая тонн нүүрс зарж Монголд жилдээ 6-7 тэрбум доллар орж ирэх ажлыг 8 жил гацааж болсон юм чинь одоо 4500 км замаар сардаа 70000 тонн жилдээ 840 мянгахан тонн нүүрс Владивосток хүртэл зөөж Монголын эдийн засгийг боомилох юухан байх вэ дээ. Якунин Путин хоёрын уяаны нохой гэж сонинууд бичээд байсныг гүтгэлэг гэж бодож байдаг ард түмэн хэзээ ч энийг ойлгохгүй юм чинь яахав ээ дээ... 4500 км зам туулж Алс дорнодод аваачсан нүүрсээ хадгалж байгаад 2020 онд умард туйл руу маш өндөр үнээр зарна. Одоо умард туйлыг эзэмших их өрсөлдөөн эхэлж байгаа ба тэнд нүүрс хэрэг болж л тааарна. Владивостокоос тийш нь зөөх арай ойрхон гэж харсан байна шүү дээ...
unen hudaliig tsag hugatsaa l haruulah baih daa