sonin.mn
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. “Орос болон АНУ-ын харилцааг засч залруулах шаардлагатай байгаа бөгөөд ОХУ-ын эрх баригчид хоёр улсын харилцааг хэвийн болгох сонирхолтой байна” гэж Оросын ГЯЯ-ны сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсаныхаа дараа мэдэгджээ.
 
"Бид хоёр талын харилцааны талаар ярилцлаа. Бид харилцаагаа засч залруулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм. Харилцааны тийм ч таатай бус нөхцөлүүдийг бид үүсгээгүй ба хоёр улсын хэлхээ холбоог эргээд хэвийн байдалд оруулах сонирхолтой байна” гэж Сергей Лавров НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд ярив.
Түүний хэслнээр, Оросын гадаад явдлын яамны орлогч сайд Сергей Рябков болон АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Томас Шеннон нарын шугамаар үргэлжлүүлэн харилцахаар хоёр тал тохиролцсон байна.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг