sonin.mn
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болно. НҮБ-ын гишүүн орны хувьд манай улсаас жил бүр Ерөнхий Ассамблейн чуулганд оролцдог билээ. 
 
Энэ жил Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй ажлын хэсэг чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу есдүгээр сарын 17-ны өдөр буюу өчигдөр морджээ. 
 
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий чуулганд оролцохгүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдээллээ.