Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-тэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Засгийн газар огцорсноор ОУВС-гийн хөтөлбөр зогсох магадлалтай байдалд орлоо гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгөөч?
-ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү, эс үргэлжлүүлэх үү гэдгийг ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирээд дараагийн Ерөнхий сайдтай уулзаж байж тодруулах байх.
-Одоогийн байдлаар хэр хэмжээний санхүүжилт энэ хөтөлбөрөөр орж ирээд байгаа вэ? Энэ онд багтаагаад орж ирэх өөр санхүүжилт байна уу?
-ОУВС-гийн санхүүжилт бол багц санхүүжилт. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк жишээлбэл 250 сая ам.доллар өгөхөөс эхний 100 сая ам.доллар ороод ирчихсэн. Дараагийн 100 сая ам.долларын хэлэлцээр одоо явж байна. Хэлэлцээрийг амжилттай явуулбал 10 дугаар сарын дундуур 100 сая ам.доллар, 12 дугаар сард 50 сая ам.доллар авна. Дэлхийн банкны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад 100 сая ам.доллар авах урьдчилсан хэлэлцээр явж байсан. Энэ хэлэлцээр одоохондоо зогсоогүй байна.
-Улсын төсөв ямаршуухан байна вэ?
-Төсвийн орлого төлөвлөснөөсөө 300 орчим тэрбум төгрөгөөр давж биелж байгаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 их наяд төгрөгөөр давж байна.
-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох боломж байна уу?
-Дөрөвдүгээр сарын 14-нд Төсвийн тодотгол батлахдаа 161 тэрбум 520 сая төгрөг баталсан. Үүнийг бүгдийг нь олгочихсон байгаа. Есдүгээр сарын мөнгийг олгохын тулд үлдсэн 110 тэрбум орчим төгрөгийг Төсөвт тодотгол оруулж байж олгохоор байгаа.
-Ирэх оны Төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө заавал энэ оны төсвийг засварлах шаардлага гарсан юм уу?
-2017 оны Төсвийн тодотгол, 2018 оны Төсвийг 10 дугаар сарын 1 гэхэд багтаан УИХ-д багтаан өргөн барихаар төлөвлөөд явж байна. Анх удаа Төсвийн орлого давсан учир 510 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нэн тэргүүнд тулгамдаад байгаа Хүүхдийн мөнгө зэрэгт хуваарилахаар Төсвийн тодотгол хийж байгаа.
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
ENE XUN SAID BOLOOD XUVIDAA MASHIX MONGO ULSAAS IDSEN BAIGAA BAIXDAA.
Б.Чойжилсүрэн ”Тосон Бумбын нулимс” нэвтрүүлэг хийсэн гэж сэтгүүлч Х.Мандахбаярыг удаа дараа хуулийн байгууллагуудад өгчээ ----------------------------------- "Тосон Бумбын нулимс" цуврал нэвтрүүлгийн мөрөөр.... Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Тосон Бумбын нулимс" цуврал нэвтрүүлэг хийж гүтгэсэн хэмээн сэтгүүлч Х.Мандахбаярыг хуулийн байгууллагуудад удаа дараа өгч, шийтгүүлэх гэж оролдож байгаа ажээ. Өмнөговь аймгийн нутагт орших Тост, Тосонбумбын газар нутаг нь Монголд төдийгүй дэлхийд нэн ховор цоохор ирвэс, ховор ан амьдын сууришсан газар юм. Тухайн бүс нутагт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж, байгальд сөрөг нөлөө үзүүлж байсан. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж, улмаар өмнөх УИХ-аас улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байв. Гэвч Тосон бумбын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-аар хамгаалалтад авсан байтал бодит газар дээрээ 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон байв. Энэ баримт "Тосон Бумбын нулимс" баримтат цуврал нэвтрүүлгийн үеэр ил болсон юм. Харин өдгөө Засгийн газраас Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.
Сэлхийн хуйвалдаанд оролцогчид сандарч байна 2017-09-14 17:08:54 Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод сайд нар үүрэг гүйцэтгэгч болсноос хойш 6 хонолоо. Хуулийн дагуу 30 хоногийн дотор дараагийн засгийн газар байгуулагдах ёстой. Гэвч улс орны нийгэм эдийн засгийн байдлыг харгалзан заавал 30 хоногийг хүлээхгүйгээр шинэ засгийн газар байгуулагдах хэрэгтэй гэдэг шаардлагыг УИХ-д суудалтай АН-ын даргаас эхлээд олон хүмүүс хэлж байна. Шинэ засгийн газар МАН-аас байгуулагдах нь тодорхой. Тиймээс МАН “олгой хагаравч тогоон дотроо” гэгчийн үлгэрээр өмнөх асуудал руугаа эргэж харалгүйгээр үүсээд байгаа асуудлыг нам дотроо чөлөөтэй хэлэлцэж, эрүүл шударга өрсөлдөөнөөр Ерөнхий сайд, сайдуудын нэрсийг тодруулах шаардлагатай байна. Гэвч МАН доторхи М.Энхболдын фракцийнхан шударга өрсөлдөөнөөр биш мэргэшиж гаршсан нөгөө л “муу аргаараа” асуудалд хандаж байгаа харамсалтай. Саяхан нэгэн мэдээллийн сайтад Сэлхэд МАН-ын дарга М.Энхболд, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, С.Баяр нар болон бусад хүмүүс оролцсон нууц уулзалт болсон гэх мэдээлэл гарсан. Эл нууц уулзалтаар өөрсдийн эрх ашгийг ннь хамгаалан ажиллах Ерөнхий сайдаар С.Бямбацогт, Н.Энхболд, Д.Хаянхярваа нарын нэр дээр тогтож ярилцсан бололтой байна. Мөн тус уулзалтаар Засгийн газар огцруулахад оролцсон талаас Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа Ц.Нямдоржтой “тохиролцох” хувилбарыг С.Баяр санал болгосон гэх мэдээлэл байна. Ийнхүү эрх мэдлийн оргилд олон жил суусан МАНАН фракцийнхан ихэд сандарч шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд өөрсдийн хүмүүсээ хэрхэн хамруулах тухай ярьсан бололтой. Тэд нэг талаар өөрсдийн хийсэн нууц уулзалтын талаарх мэдээллийг “баллуурдах”, нөгөө талаар нэгэнт олон түмний дунд нэр хүнд нь өсөөд байгаа У.Хүрэлсүхийг харлуулах, гүтгэн гүжирдэх зорилгоор “У.Хүрэлсүх нар Энканто саунд нууц уулзалт хийсэн” гэх ор үндэсгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг бэлтгэн зарим нэг сайтуудаар гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Энкантод болсон нууц уулзалт” гэх гүтгэлэг мэдээлэл нь төлбөртэй мэдээлэл юм байна. Ингэж үндэслэлгүй мэдээллийг төлбөр төлж хэвлэл мэдээллийн байгуулагад нийтлүүлэн, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, өрсөлдөгчөө харлуулах гэсэн үйлдэл нь эргээд МАН-ын кадруудыг харлуулж, нам дах эв нэгдлийн эсрэг үйлдэл болж байгааг хожимдсон ч гэсэн анзаарсан МАНАн-ынхан сандарч байгаа сурагтай. Түүнчлэн төлбөр авч гүтгэлэгийн шинжтэй, явуургүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн сайт, хэвлэл мэдээллийн байгууллагад эрх бүхий байгууллагаар хариуцлага тооцуулах асуудал яригдаж байгаа гэнэ. Ц.Бат Ташуур.мн
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцсэн санал хураалтад оролцсон гишүүдээс дээрх саналыг дэмжихгүй хэмээн 41 гишүүн эсрэг кноп дарж 57.5 хувийн саналаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. Ингээд засгийн гаүрыг огцруулахыг дэмжсэн бөгөөд дэмжээгүй гишүүдийн нэртэй танилцана уу. Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд: Т.Аюурсайхан С.Батболд Ж.Батзандан Б.Батзориг О.Батнасан Б.Баттөмөр Л.Болд Х.Болорчулуун Ж.Ганбаатар Д.Гантулга Ц.Гарамжав Ц.Даваасүрэн Д.Дамба-Очир Б.Жавхлан С.Жавхлан Г.Занданшатар Д.Мурат З.Нарантуяа Х.Нямбаатар Ц.Нямдорж М.Оюунчимэг Л.Оюун-Эрдэнэ Б.Пүрэвдорж Ш.Раднаасэд Я.Санжмятав Д.Сарангэрэл Я.Содбаатар Г.Солтан Д.Сумьяабазар А.Сүхбат Д.Тогтохсүрэн Ч.Улаан Ч.Хүрэлбаатар Д.Цогтбаатар С.Чинзориг Л.Элдэв-Очир Ж.Энхбаяр Л.Энхболд Б.Энх-Амгалан С.Эрдэнэ Д.Эрдэнэбат Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд: Н.Амарзаяа Ё.Баатарбилэг Х.Баделхан Б.Бат-Эрдэнэ Ж.Бат-Эрдэнэ М.Билэгт С.Бямбацогт Д.Ганболд Б.Дэлгэрсайхан Д.Лүндээжанцан Л.Мөнхбаатар Ж.Мөнхбат Г.Мөнхцэцэг Ц.Мөнх-Оргил Н.Номтойбаяр Н.Оюундарь Д.Оюунхорол Б.Саранчимэг О.Содбилэг Г.Тэмүүлэн Б.Ундармаа А.Ундраа Д.Хаянхярваа Ц.Цогзолмаа Н.Цэрэнбат Б.Чойжилсүрэн М.Энхболд Н.Энхболд Ө.Энхтүвшин Л.Энх-Амгалан Ж.Эрдэнэбат