АНУ-ын ардчилсан нам Д.Трамптай хууль бус цагаач хүүхдүүдийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Нийтэлсэн: 2017-09-14 16:46:59

ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах нам, сөрөг хүчний Ардчилсан нам хоёр тус улсад амьдарч буй хууль бус цагаач хүүхдүүдийг албадан гаргахаас хамгаалах талаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Конгрессийн төлөөлөгчдийн танхим, Сенатын цөөнхийн бүлгийн удирдлагууд болох Чак Шумер, Нэнси Пелоси нар ажил хэргийн уулзалт хийсний дараа мэдэгджээ.
 
“Бид Цагаан ордонд Ерөнхийлөгчтэй туйлын их үр бүтээлтэй уулзалт хийлээ. Бид хууль бус цагаач хүүхдүүдийг тус улсаас албадан гаргахаас хамгаалах хөтөлбөр дээр тогтож ярилаа. Энэ хамгаалалтыг хурдан хуулийн хэлбэрт оруулах, түүнчлэн Мексикийн хил дээр аюулгүй байдлыг хангахтай холбоотой багц асуудлыг аль аль талдаа хүлээж авахуйцаар бэлтгэх талаар тохиролцоонд хүрсэн” хэмээн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
 
Үүнээс өмнө АНУ-ын Засаг захиргаа албадан гаргахаас сонголттойгоор хамгаалах дээр дурдсан хөтөлбөрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухайгаа зарласан юм. АНУ-ын Хууль зүйн яам, Ерөнхий прокурор Жефф Сешнс уг хөтөлбөрийг цагаачлалын хууль тогтоомжийн зүйл заалтыг тойрсон зүйл гэж үзэж байжээ. Дээрх хөтөлбөрийг хүчингүй болгох процесст хагас жил орчим хугацаа шаардлагатай аж. Конгресст энэ хугацаанд дээрх хөтөлбөрийн ижил төстэй хувилбарыг боловсруулж, зохих хуулийн төслийг батлахыг санал болгосон байна.
 
Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн зүгээс АНУ-ын эрх баригчид хагас жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрийг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор хамгаалалтгүй болж буй хууль бус цагаачдын хувьд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэдгээ батлан хэлжээ.
 
Тус хөтөлбөрийн үйлчлэл нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр хууль бусаар амьдарч буй 2012 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 31-ээс доош насны гадаадын иргэдэд хамаардаг байна. Уг хөтөлбөрт АНУ-ын хилээр орох үед 16-гаас доош настай байсан мөн 2007 оны 6 дугаар сарын 15-наас хойш тасралтгүй тус улсад амьдарч буй иргэд хамаарах ажээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Америкчууд гаднаас ирсэн цагаач бүрийг эх орондоо цагаачлуулахаа бүрэн зогсоох хэрэгтэй. Гаднаас ирсэн цагаач нарт гурван том шаардлага тавих хэрэгтэй. Нэгдүгээрт маш өндөр боловсролтой, санхүүгийн чадавх сайтай гадаад хэлний өндөр мэдлэгтэй энэ гурвын аль нэгийг хангасан хүн америкт цагаачлах эрх нээлттэй болго. Харин энэ гурван шаардлагын аль нэгийг нь хангаагүй хүнд хар тамга дарж нутаг буцаах ёстой.

    Зочин, 2017-09-15 08:29:25, 202.9.43.172Хариу бичих

  2. Cham shig neg muu uher yugaa moorood baigaan. Nohoi ch toohgui hunii seg mini

    Huga, 2017-09-15 14:41:58, 71.202.179.200

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: