Зээлийн хүүгийн түвшинг бууруулах ногоон зээлийн сан байгууллаа

Нийтэлсэн: 2017-09-14 13:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Санхүүгийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилтийг  нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүгийн түвшинг бууруулах, ногоон санхүүжилтийн арга, хэрэгслүүдийг хөгжүүлэх зорилгоор  Ногоон зээлийн сан байгуулсан байна.
 
 Ногоон зээлийн санг байгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, Монголын банкны холбоо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагууд санамж бичиг байгуулсныг  “Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн Форум-2017” -ын үеэр мэдэгдлээ.
 
Дээрх санамж бичгийн зорилго нь байгалийн нөөцийг үр ашигтай  ашиглах, агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэж буй аж.
 
Талууд ногоон зээлийн сан байгуулах нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт  Монгол Улсын оруулах хувь нэмэр, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн хөшүүрэг болж чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
 
 Ногоон зээлийн сан байгуулсантай холбогдуулан эхний ээлжинд бэлтгэл ажлыг хангах ажлын алба байгуулах юм байна.   
 
 Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: