С.ГАНБААТАР: Би бол ялж яваа улстөрч

Нийтэлсэн: 2017-09-14 12:22:50

“Би дахиж Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Ялалт гэдгийг хүмүүс олон янзаар хардаг байх. Гэхдээ “Ялалт гэдэг бол хувцсаа гөвж босч ирээд өрөлтөө хурдан авахыг хэлнэ” гэсэн мэргэн үг байдаг. Тэгэхээр би Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шууд л өрөлтөө авсан гэсэн үг…”. УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай уулзаж ярилцахад хэзээд эрч хүчтэй, буцаж няцашгүй сэтгэгдэл төрөх нь бий. Түүний энэ үг ч үүнийг нотолно байх. Ингээд ярилцлагаа хүргэе.
 
 -Та гурван жилийн өмнө “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно” хэмээн зарлаж байсан. Тухайн үед ХҮН бүтэлгүйтсэн ч МАХН танд Ерөнхийлөгчид нэр дэвших боломж олгосонд та мэдээж талархалтай хандаж байгаа байх. Магадгүй энэ талархал нь эргээд МАХН-ын дэд дарга болоход түлхэц болсон болов уу гэж харагдсан. Та ямар тайлбар хийх вэ?
 
-Би аягүй тодорхой хариулая.
 
-За?
 
-Ерөөсөө л МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. Өнөөдрийн Монгол орныг муухай харагдуулж байгаа, Монголын төрд үүрлэсэн МАН, АН-ын бүлэглэлтэй би сүүлийн арав орчим жилийн турш тэмцсэн. Энэ тэмцэл минь намайг МАХН-д хөтөлж авчирсан гэж хэлж болно. Бидний зорилго нэг байгаа нь МАХН-д элсэх, дэд даргаар ажиллах итгэл өгсөн. Дээр нь, улс төрд хүн ганцаараа хол явахгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд хангалттай сайн мэдэрлээ. Одоо надаа баг хэрэгтэй байна. Тэр баг маань МАХН-ын гишүүд юм. Ийм багтай байхад илүү хурдан амжилтанд хүрч, МАНАН-ын бүлэглэлийг нурааж чадна гэдэг бүрэн дүүрэн итгэл төрж байна.
 
-Сүхбаатарын талбайгаас эхлээд л бараг ганцаараа явсан байх шүү?
 
-Тийм ээ. “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулсан тэр үеэс. Гэхдээ би хэзээ ч тэмцэлээ зогсоож байгаагүй. Тэмцээр л байсан. Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн тэмцлээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн хувиар үргэлжлүүлсэн. УИХ-ын гишүүний албан тушаалаас ч тэмцлээ үргэлжлүүлсэн. Би нэг ч өдөр дуугүй суугаагүй. Тэмцэнэ гэснээрээ тэмцсэн. Өнөөдөр ч тэмцэж байна. Яах вэ, хувь хүнийхээ хувьд олон ч доромжлол, гүтгэлгийн бай боллоо. Энэ бүхний эцэст өнөөдөр үзэл санаа нэгтэй, үнэт зүйл нэгтэй, үйл зорилго нэгтэй хүмүүс хамтарч тэмцэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Уг нь Монголын ард түмэн маань ганцаараа байгаарай, намгүй байгаарай гэдэг. Гэтэл яг ганцаардахын цагт, ганцаардаад ирэхээрээ үзэл санаа нэгтэй хүмүүстэйгээ хамт явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хариулт нь ерөөсөө л энэ. МАХН-ын дэд дарга яагаад болчихов оо гэдэгт нэмж хариулахад. МАХН зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч зүүн төвийн чиглэлтэй буюу жирийн хөдөлмөрчин, ажилчин иргэдийн төлөө тэмцдэг холбоо. Тэгэхээр олон жилийн ганцаардлын эцэст намайг миний итгэл үнэмшил МАХН-тэй нэгтгэсэн гэж хэлж болно.
 
-Энэ нам танд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг олгосонд та мэдээж талархалтай хандаж байгаа байх гэдэг асуултын тухайд?
 
-Талархана. Миний Монголоо аврах зориг, зорилгыг минь дэмжсэнд баярладаг. Гурван сарын өмнө намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байхад “Албан тушаалд дуртай” гэж шүүмжилж байсан. Тэгвэл уучлаарай, би үнэхээр албан тушаалд дуртай, хайртай байсан бол МАН, АН-ын аль нэгэнд нь ороод ажил олж болох л байсан. Тухайн үедээ намайг зөндөө л урьж байсан. “Монгол Улсын нэг номерийн рейтингтэй улстөрчийг намдаа авах хэрэгтэй” гэж бодсон нь тэдний ч буруу биш. Энэ бол улс төр.
 
-Та тэгээд яагаад татгалзсан юм?
 
-Монголын ард түмний дэмжлэгийг би МАНАН-ын бүлэглэлд зарахыг хүсээгүй. Хойшдоо ч зарахгүй. Монголынхоо төлөө зүтгэснээрээ зүтгэнэ. Надад одоо буцах зам байхгүй. Яагаад гэвэл надад хагас сая монголчуудын маань дэмжлэг, хандив ирсэн. 410 мянга л гэж байгаа болохоос бус МАНАН-ынхан бараг 100 гаруй мянган иргэний саналыг дарсан гэхээр намайг дэмжсэн сонгогчдын санал 410 мянга дээр нэмэгдэх байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгууль надад сая их урам өгсөн шүү.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг тоолох явцад хоёрдугаарт жагсаж байсан. Энэ үед тань Ерөнхийлөгч болчих нь гэдэг итгэл байсан уу?
-Байхаар барах уу. Анхнаасаа эхний шатны сонгуульд нэгт юмуу, хоёроор гарч ирнэ. Тэгээд хоёр дахь шатны сонгуулиар найдвартай ялна гэсэн байр суурьтай байсан. Тэгж ялчихаад Үндсэн хуулийг өөрчилнө гэж төлөвлөж байсан. Монголын баялгийг цөөхөн хэдэн гэр бүлээс чөлөөлж, ард түмэндээ өгнө гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ энэ зорилгоо хойш нь тавиагүй шүү. Би биелүүлнэ. Заавал биелүүлнэ. Хэдэн жилийн дараа бидэнд боломж олдоно. Тэр боломжийн төлөө өнөөдрөөс улам илүү эрчтэй зүтгэнэ, тэмцэнэ.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь. Тийм үү?
 
-Дэвшинэ.
 
-УИХ-д?
 
-Хоёуланд нь нэр дэвшинэ.
 
-Та Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэж олонтаа зарласан. Гэхдээ сүүлийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ээлж дараалан ялагдал хүлээчихлээ. Энэ таны хувьдбодит ялагдал мөн үү. Эсвэл та хувь улстөрчийнхөө хувьд урагшлах замд таардаг байх л ёстой саад бартаа гэж харж байна уу?
 
-Саад бартаа гэж хэлж болно байх. Даваад л гарна гэдэг талаас нь харвал. Гэхдээ ер нь бол том зургаар нь харвал би ялж яваа улстөрч. Ялалт гэдгийг хүмүүс олон янзаар хардаг байх. Гэхдээ “Ялалт гэдэг бол хувцсаа гөвж босч ирээд өрөлтөө хурдан авахыг хэлнэ” гэсэн мэргэн үг байдаг. Тэгэхээр би Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шууд л өрөлтөө авсан гэсэн үг. Өнөөдөр Монголын сонгууль маш их шударга бус тоглоомын дүрмээр явагддаг. Бүх аймгийн Засаг дарга, шүүх, цагдаа, прокурор, сумын удирдлага хүртэл МАНАН-ын тоглоомын хүүхэлдэй болчихсон байдаг. Ийм зүйлийн өөдөөс тэмцэж, зогсоно, явж байна гэдэг өөрөө ялалт байхгүй юу. Ингэж явж байгаад л ялна. Хэрэв ингээд зогсчихвол монголчууд боол үндэстэн болж үлдэнэ. Монголоо боол үндэстэн болгохгүйн тулд би тэмцэж ирсэн. Цаашид ч тэмцэнэ. Өөрсдийнхөө төлөө тэмцэх чадваргүй боол үндэстэн мөхдөг. Тэгж мөхөөчихмөөргүй байна шүү дээ, Монголоо.
 
-Тэгвэл та байгаа нь бас монголчуудын маань хувьд аз завшаан байх нь. Тийм үү?
 
-Над шиг олон зуун залуус байгаа нь бидний аз. Би ганцаараа биш болсон гэдгээ ярилцлага эхлэхэд хэлсэн дээ. Миний төлөө саналаа өгсөн хүмүүс байна. МАХН-ын маань гишүүд, дэмжигсэд байна. Дахиад хэлэхэд хүмүүс намайг ялагдсан гэж харж байж болно. Гэхдээ миний хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дараагийн ялалтынхаа суурийг тавьж чадсан. Монгол оронд шударга ёс тогтох цаг ойрхон байна гэдэг итгэл надад төрсөн. Энэ бол миний ялалт. АН, МАН-ын хоёр нэр дэвшигч ямар их мөнгө хаяв аа, Ерөнхийлөгчийн сонгуулиар. Бүр Дорноговь, Говьсүмбэр аймгаар ноолууран хөнжил тараах жишээний. Зарим хэвлэлд 200-300 тэрбум төгрөг зарцуулсан гэж бичсэн байна билээ. Надад бол тийм их мөнгө байгаагүй. Байх ч үгүй.
 
-МАХН хэдийг гаргасан юм бэ?
 
-700 орчим сая төгрөг гэж сонссон. Гэхдээ би нарийн ширийн мөнгөний дүн бол сайн мэдэхгүй шүү.
 
-Харин хувиас тань гарсан мөнгө нь?
 
-40 сая төгрөг.
 
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө солонгос иргэнээс авсан тань задарсан 50 сая воныг хэрэглэсэн үү?
 
-Тэр мөнгийг хэрэглээгүй ээ.
 
-Та ер нь тэр үйл явдалд харамсдаг уу?      
                        
-Үгүй ээ. Миний хувьд харамсаад байх шалтаг шалтгаан байхгүй. Харин найзынхаа хувьд бол харамссан. Би найзаа гэж 10-аад жил дотночилж, найзалсан эр улс байсан. Гэхдээ би найзыгаа буруутгаж бодоогүй л дээ. Магадгүй асар их дарамтанд орсон байх. Эсвэл ёстой нүд улаан мөнгө цагаан гэдэг ч болсон байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авахаас хоёр өдрийн өмнө болсон үйл явдал. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр миний бүх энергийн 80 хувь нь хандив гуйхад зарцуулагдаж байсан. Ах дүү хамаатан садан, ард түмэн, найз нөхөд гээд бүх хүнээс л хандив гуйсан. Миний өрсөлдөгчид бол мөнгө гуйх шаардлагагүй хүмүүс байсан. Яагаад гэхээр тэд нар аль хэдийнэ дээрэмдээд, хулгайлдгаа хулгайлчихсан хүмүүс. “Талх хулгайлбал шоронд орно. Төмөр зам хулгайлвал ордонд орно” гэж Америкийн аль 1800 оны үеийн үг өнөөдөр Монголд хэрэгжиж байна.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ үгийг зориулж байна уу?
 
-Үнэн нь энэ. Тэр 50 сая вонын тухайд манай найз Тагнуулын ерөнхий газрын ажилтанг манай гэрт дагуулж орж ирсэн байсан. Сүүлд нь би үнэнийг нь мэдсэн. Энэ бол миний Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өгч байгаа анхны дэлгэрэнгүй ярилцлага. Би албан ёсоор хэлье. Энэ үгний минь төлөө Тагнуулын ерөнхий газрынхан намайг шүүхэд өгвөл өгнө биз. Хамаа алга. Монголын ард түмний татварын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг Тагнуулын ерөнхий газрыг удирдлагууд нь улстөрчдийн тоглоом болгон, Монголын төлөө зүтгэж байгаа хүмүүсийг намнах хэрэгсэл болгож байгаа нь өөрөө төрийн эсрэг гэмт хэрэг.
 
-Танай найз тэгвэл таны “Тагнуулын” гэж тодотгоод байгаа залууг хэн гэж танилцуулсан юм бэ?
 
-Яг одоо бол санахгүй байна. Манай найз “Найз нь хандив өгийе” гээд солонгос дагуулаад орж ирсэн. Би тэр үед төрийн хамгаалалтанд орчихсон байсан. Хэн дуртай нь надтай уулзах гээд орж ирэх боломжгүй үе. Найз учраас л би гэртээ оруулж ирсэн. Энэ чинь итгэл байхгүй юу.
 
-Тантай бичлэг гарсны дараа холбогдсон уу. Үнэхээр найз бол учир байдлаа бас хэлсэн байж болох юм?
 
-Холбогдоогүй. Надад тэр хүнтэй одоо ярих яриа байхгүй. Хамгийн гол нь Монголын нийгэм ийм аюултай болчихсон байгаад санаа зовсон. Бод л доо, зөв зүгээр бизнес хийгээд явдаг залууг найз дээрээ очиж мөнгө өгөөд, бичлэг хийлгээд гараад ир гээд явуулдаг төрийн машин ажиллаж байна шүү дээ. Тагнуулын ерөнхий газар л ийм ажил хийж байгаа. Бүр найзын маань өгсөн хандивын мөнгийг солонгос хүнийг өгсөн болгож хувиргаад, нөгөө солонгос нь Сонгуулийн ерөнхий хороон дээр очиж, буруугаа хүлээж, өргөдөл гаргаад ч байх шиг. Би юу гэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байж гадаад хүнээс хандив аваад зогсож байх юм бэ. Тийм юм байдаггүй байхгүй юу. Гадаад хүнээс хандив авсан бол нэр дэвшигчээс хасна гэж хуулинд заасныг мэдсээр байж шү Тэд нар зүгээр л найзыг маань ашигласан. 2012 оны сонгуулиар гэхэд Алтанцэцэг гэж монгол нэртэй Оросын иргэн болсон эмэгтэйгээс 10 мянган төгрөгийн хандив орж ирж байсан. Сонгуулийн үеийн бүх хандивын мөнгийг эргэж лавлаж, хандивлагчийн регистрийн дугаарыг авч, тодруулж байж ашиглах хуультай. Тэр дагуу шалгаад үзэхэд Монголын иргэн биш гэдэг нь тодорхой болсноор мөнгийг нь бид нар эргүүлж өгч байсан. Ийм хүн юу гэж нэр дэвших үнэмлэх авахаасаа хоёр хоногийн өмнө төрийн хамгаалалтанд орчихсон байж солонгос хүнээс хандив аваад сууж байх юм бэ. Би дахин хэлье. Хэрэв тэр үед магадгүй, шалгаж үзэхгүй 10 мянган төгрөгийг нь ашиглачихсан бол хуулийнхан над дээр ажиллах гээд хүлээж байсан ч юм билүү хэн мэдлээ. Бас сонин байгаа биз. Ер нь сонгуулиар сонин, сонин юм их болдог. Жишээ нь, Дарханд нэр дэвшиж байхад “Таныг дэмждэг” гэсэн нэг залуу өөрийн тоглоомын төв ажиллуулдаг байраа хямдхан түрээслүүлье гээд ороод ирж байгаа юм. Хямдханыг нь бодоод авах гэтэл нөгөөх нь Дарханы Төв шуудангийн харьяаны байр байх жишээний. Хэрэв түрээсэлсэн бол би “Төрийн өмчийн байранд сонгуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөд, нэр дэвших эрхгүй болчихож мэдэх л байсан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар гэхэд би таван мянган төгрөгний хандивыг ч сонгуулийн санхүүжилт хариуцсан комист өгч, шалгуулж байсан. Сонгуулийн үеэр нэр дэвшигчтэйгээ цэвэр өрсөлдөөд дийлэхгүйгээ мэдэхээрээ тэд ийм занга тавьдаг. Занга, урхинд нь орохгүй болохоор хамгийн сайн найзаар нь хортой мөнгө өгч явуулж байна л гэсэн үг. Энэ бол МАНАН-ынхны арга.
 
-Та тэгээд Тагнуулын ерөнхий газрыг МАНАН-ын захиалгаар ажилласан гэж хэлэх гээд байна уу?
 
-Тийм. Зуун хувь.
 
-Гэхдээ яаж Тагнуулын ерөнхий газрын залуу дагаж ирсэн гэдгийг нь мэдсэн юм бэ?
 
-Хэд, хэдэн шалтгаан байгаа. Олон зүйлийг нь би хамаагүй ярьж болохгүй байна. Гэхдээ ингэж хэлсний минь төлөө Тагнуулын ерөнхий газар харин намайг шүүхэд өгөөсэй. Тэр үед бол ярьж болж байна. Манай гэрт гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэд хэдэн бууны сумтай заналхийлэл ирсэн. Тэр болгоныг Тагнуулын ерөнхий газарт аваачиж өгсөн. Тэд дарж, таг болсон. Энэ үйлдлийнхээ төлөө тэд ичих ёстой. Ийм байж болохгүй. Өнөөдөр хар л даа. 60 тэрбумын асуудлыг хэрэгсэхгүй болгочихлоо. Өршөөчихлөө. Тэр Доржзодов чинь эргээд луйварчин болчихоод явж байна. Монголын ард түмэн энэ байдлыг хараад жишигшин зэвүүцэж байгаа байх. Би ард түмний л нэг хэсэг. 270 сая ам.долларын төмөр замын асуудал бас өршөөгдчихлөө. Шүүгч, прокурорууд энэ шийдвэрийнхээ төлөө бүх ард түмнээсээ ичих ёстой. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс цалингаа буцааж өгөх хэрэгтэй. Манай гэрт солонгос хүн оруулж ирж, найзаар минь мөнгө өгүүлж, түүнийгээ солонгос хүнийх болгож, бичлэг хийснийхээ төлөө тэд нар уучлал гуйх ёстой.
 
-Гэхдээ та одоо юу хийж чадах юм бэ. Танд эрх мэдэл алга. Мөнгөгүй гэдгээ байнга ярьдаг. Хүчний байгууллагын дэмжлэг алга. Өөрийн тань хэлснээр бол бүүр махны машиных нь эргүүлэгт орчихсон гэж ойлголоо. Ядах нь ээ, МАХН-д бүртгэлтэй, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн дэмжлэг ч танд алга. Ийм байхад та энэ бүх хүчний эсрэг юу хийнэ гэж?
 
-Надад үнэн л байна. Би чамд үнэнийг ярьж чадаж байна. Эднийг тэгээд луйвар булхай, бяртай чадалтайдаа яваад байна гэж бодож байна уу. Тийм юм байхгүй. Эд чадахгүй. Намайг юу ч хийж чадахгүй гэж энэ хүмүүс бодож байгаа байж магадгүй. Тэгвэл уучлаарай. Би чадна. Би түмэнтэйгээ байна. Түмнийхээ төлөө зүтгэх төлөвлөгөө байна. Надад уул уурхайн бохир мөнгө, бүлэглэлийн эрх ашиг байхгүй байж болно.  Тэгэхдээ түмэндээ үнэнийг хэлэх нүүр байна.
 
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмжлэг олдсон боломж мөн үү?
 
-Боломж. МАХН намайг дэмжиж байна гэдэг нь өөрөө том боломж.
 
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нэр дэвшигч тодруулахын өмнөх орой МАХН-д элссэн. Өнөөдөр харин дэд дарга нь болсон байна. Хэдийгээр өөрийн тань хэлснээр жирийн ажилтан, ажилчин гэх итгэл үнэмшил нэг байлаа ч гэсэн эцсийн бүлэгт улстөрчдөд өөрийн орон зай гэж нэг том чухал, юу юунаас илүү том дархлаа байх ёстой шүү дээ. Энэ талаас нь харвал таныг “МАХН-д хэр нутагшиж байгаа вэ” гэж асуумаар санагдах юм. Н.Энхбаяр гэж хүний МАХН-ын удирдлагын багийг бүрдүүлж буй цөөн тооны хүмүүсийн дунд та хэн байна вэ гэдгийг ч мөн адил?
 
-Ямар ч байсан хагас сая орчим хүний итгэлийг хурааж чадлаа. Монголоо аврахын төлөөх тэмцэлд МАХН-ынхаа нөхдүүдтэй хамт ороод явж байна. Гол нь бид нар ялчихсан байхгүй юу. Н.Энхбаяр дарга ч, МАХН-ын жирийн гишүүд ч энэ үгийг хэлж байсан. Тэгэхээр орон зай хангалттай байгаа гэсэн үг биз.
 
-Гэхдээ таны ХҮН-ын дарга байсан цаг хугацаа хол биш шүү дээ. Тэр үед та “Намынхаа залуустай хамт намаа аварна” гээд зогсож байсан. Өнөөдөр МАХН-ын дэд даргын хувиар энэ үгээ давтаад сууж байна. Энэ хоёрын хооронд тэгвэл ялгаа байгаа юу. Монголын гуравдахь улс төрийн хүчин болж болох байсан намыг та бүхэн ёстой л байгуулж, тарааж тоглож чадсан хүмүүс гэж бодохоор харамсмаар санагддах уу. Жилийн дотор шүү?
 
-ХҮН-ий нэрийг би 2011 онд өөрөө өгч байсан. Миний байгуулсан нам мөн үү гэвэл мөн. Гол нь би сайхан залуучуудад боломж олгоё гэж бодоод нэрээ өгсөн. Олон ч сайхан залуустай хамт зүтгэсэн. Дундуур нь МАНАН-ын гар хөл болсон залуус орж ирж, өөрийн тань хэлснээр богино хугацаанд унагасан. Надад тэр үйл явц харамсалтай санагддаг уу гэвэл харамсалтай санагддаг. МАН, АН-ын аль алиных нь удирдлагуудыг айлгасан. Айгаад ирэнгүүтээ гар хөлөө оруулж ирсэн. Дээр нь, Дээд шүүхийн шүүгчид нийлж, С.Ганбаатар гэж хүнийг даргаар нь бүртгэхгүй гэдэг шийдвэрийг гурван ч удаа гаргасан. Тэрийг нь МАНАН-ын даалгавартай хэдэн залуус дагаж тоглосон. Ийм луйвар болно гэдгийг яг үнэндээ хэн ч мэдээгүй. Яахав, болж магадгүй гэдгийг бол бүгд гадарлаж байсан байх. Гэхдээ тэглээ гээд юунд нь айдаг юм бэ. Үсрээд л жаахан муу хэлүүлнэ биз. Тэгээд л өнгөрнө. Яахав, цөөн тооны  ч гэсэн Монголынхоо залуустай хамтрах гэж үзсэн. Зарим нь бууны нохой байсан. Тэглээ гээд яах юм бэ. Урагшаа л явна ш дээ. Ямар бууж өгөлтэй нь биш.
 
-Та тэгээд яагаад анхнаас нь ХҮН-ийг өөрөө удирдаад, үйл ажиллагааг нь эрчимжүүлээд яваагүй юм бэ?
 
-Монголын залуучуудад боломж өгөх бодолтой байсан.
 
-Улстөрч хүн тэнэг биш л бол ямагт тоо бодох ёстой юм болов уу гэж харагддаг. Энэ утгаар нь бодоход та тухайн үед ХҮН-ыг байгуулаад, урагшаа явахаас илүүтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн албаар дамжиж улс төр хийвэл илүү их нэр хүнд олно гэдэг бодож, тооцоолсон байх. Мэдээж энэ шийдвэр тань таныг УИХ-ын гишүүн болгосон. Харин УИХ-ын гишүүний хувиар намаа сэргээж өөртөө авах гэтэл хэрэг бишдсэн. Тийм үү?
 
-2013 он хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байсан. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч битгий хэл гишүүн хүн аль нэг намын гишүүн байх ёсгүй. Хуулиараа ийм. Магадгүй тухайн үед аль нь ашигтай вэ гэдгээр бодож шийдвэр гаргасан зүйл бол байгаа байх. Одоо бодоход шүү. Санал нэг байна. Гэхдээ би Монголын залуучуудад эрч хүчтэй боломж өгөх зорилгоор ХҮН-ийг байгуулж, хүмүүстэй уулзаж байсан маань бас үнэн байхгүй юу. Энэ санаачилгаа сайн санаачилга ч гэж хэлнэ. Тэгсэн ч энэ их хүчний өмнө нэг удаа бөхийлөө гээд юундаа ухардаг юм бэ. Айх ч юм алга. Ичих ч зүйл биш. Харин Монгол Улсыг аль нэг хөршийнхөө нэг муж болчих вий гэдэг айдас бол байнга байх ёстой л байхгүй юу.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулгатай айдас нэг юм байна гэж ойлголоо?
 
-Энэ асуудлаар бол тийм. Үгүй ээ, чамд ч гэсэн ийм айдас байгаа биз дээ. Энэ чинь монгол хүн бүрийн айдас байх ёстой байхгүй юу. Монгол хүн бүрийн цусанд энэ айдас байдаг. Олон зуун жилийн турш тэмцэж байж өнөөдрийн тусгаар тогтнолыг өвөг дээдэс маань хамгаалж бидэнд авчирсан. Өнөөдөр харин бид алдах гээд байна. Эрээн хот нэг өдөр Замын-Үүдтэй хиллэдэг хилээ хаалаа гэхэд монголчууд бүгдээрээ хүнсний хомсдолд орж мэдэхээр болчихлоо. Орос нефть нийлүүлэхээ зогсоовол бүгд гацаанд орохоор байна. Ийм байж болохгүй. Эдийн засгийн ямар ч эрх чөлөө алга. Харин энэ бүхнийг засах хэрэгтэй. Энэ том зорилгын дэргэд гүтгүүлэх, доромжлуулах бол ёстой жижигхэн асуудал байхгүй юу.
 
-Та тэгвэл өрсөлдөгчийнх нь хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын ялалтад ямар сэтгэгдэлтэй байгаа вэ. Баяр хүргэсэн үү?
 
-Монголынхоо ард түмний саналыг хүндэтгэлгүй яах вэ. Гэхдээ энэ ялалтад хүрэхийн тулд тэр хүн асар их мөнгө, хар пиар цацсан. Буруу механизм ашигласныг нь бол тусдаа авч үзэх хэрэгтэй. Миний хувьд ажил нь сайн яваасай, бүтээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
-Ажиллаж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө.
 
Та дүн тавьж байна уу?
 
-Эхний ажлууд нь хутган үймүүлэх, улстөржүүлэх шинжтэй болж байна лээ. МАН, АН-ын хүчний зодоонд оролцох нь Ерөнхийлөгчийн хувьд буруу. Үүнийхээ оронд Ерөнхийлөгч хүн эхний хоёр жилдээ Монгол Улсынхаа нөөц бололцоог дотоодоосоо хангах нефтийн үйлдвэртэй болох уриалга, санаачилга гаргах хэрэгтэй. Орон даяар уриалах хэрэгтэй. Ард түмнээ манлайлах хэрэгтэй. Тэгвэл Монголдоо хэрэгтэй Ерөнхийлөгч болж чадна. Төрөөс 40 хувийнх нь санхүүжилтийг гаргуулаад хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр “Авлигатай тэмцэх газрын даргыг, прокурорыг авна. Тэгэхгүй бол би самарна, та нарыг” гэдэг байдалтай байж болохгүй. Би энэ үйлдлүүдийг нь ойлгохгүй байгаа. Энэ самралт ядах нь ээ, нэг жил яваад дуусах бол хамаа алга. Тэгэхгүй, найдвартай гурван жил явагдана. Дөрвөн жилийн дараа Х.Баттулга Ерөнхийлөгчөөс “Та хүчний гурван байгууллагын даргыг томилсон байна” гэж ажлыг нь дүгнэхгүй. “Монгол оронд бидний амьдрал сайжирсан уу” гэдгээр ажлыг нь дүгнэнэ. Ийм байхад алсын буудлаа харж өнөөдөр нүүх хэрэгтэй. Эрх мэдэл дутаад байгаа юм шиг санагдаад байвал үргэлж л дутна. Түрүүн чи хэлсэн. “Та мөнгөгүй, эрх мэдэлгүй, хамгаалалтгүй юу хийж чадах юм бэ” гэж асуусан. Үнэн. Миний нөхцөл байдал ийм байгаа нь үнэн. Гэхдээ надад нэг том боломж байгааг өөрөө хэлсэнгүй л дээ.
 
-Юуг нь мартсан байх нь вэ. Тэгвэл?
 
-Надад маш том боломж бий. Тэр нь би чөлөөтэй ярьж чадна. Ямар ч барьцаагүйгээр би түмнийхээ төлөө зүтгэж чадна. Эрүүлээр бодож сэтгэж чадна. Энэ бол миний давуу тал. Намайг барьцаалах ямар ч алдаа байхгүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар би санаачилга гаргахаас бус нэг ч хүн ажилд авах, мөнгөн дээр гарын үсэг зурах эрхгүй байсан. Тэр нь ч миний давуу тал болсон. Харин жагсаал цуглаан хийх, олонд танигдах талаас ашигласан нь бол үнээн. Түрүүн тоо бодоод сонгосон биз дээ гэдэгт хариулахад. Тэгж асуух нь зөв. Гэхдээ би ард түмнийхээ төлөө, жирийн ажилчдын төлөө л жагссан шүү. Өөрийнхөө төлөө бол биш. Ер нь “Хүний төлөө гэсэн зөв сэтгэлтэй бол хоёр гар нь хүлээтэй байсан ч түмний төлөө ихийг хийж чадна” гэсэн үг байдаг юм. Би тэгж чадсан л гэж боддог.
 
-Та тэгвэл дахиж гудамжны тэмцэлд гарах уу?
 
-Шаардлагатай бол гарна аа.
 
-Таныг гаргах шаардлага нь юу байх ёстой вэ?
 
-Маш тодорхой хариулт хэлье. Би одоо ганцаараа биш. МАХН-ын дэд дарга гэдгээрээ хамт олонтойгоо хамт тэмцэнэ. Хамтдаа Монголоо аварна. Хамт олноороо талбай дээр жагсах ёстой гэж шийдвэл би гараад л тэмцэнэ. Өмнө нь бол цөөхөн хүнтэй ярилцаад, ер нь өөрөө шийдээд л гарчихдаг байлаа. Орой нь шийдээд, өглөө нь гарчихдаг байсан. /инээв/. Манай “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн чинь угаасаа их эрч хүчтэй хүмүүс байсан. Одоо ч холбоотой байдаг. Уулзана, ярилцана.
 
-Тэгвэл намын зохион байгуулалт танд удаан санагдах юм уу?
 
-Тодорхой хэмжээнд. Гэхдээ хамт олон бол хамт олон л байхгүй юу даа. Маш хүчтэй. Монголын гурван том улс төрийн хүчний нэг. 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Монголоо аврах боломж бололцоо бидний өмнө нээлттэй байна. МАНАН-г устгах бус харин МАНАН-г сүйрэн унахад Монголоо авраад зогсоно гэдэгт бид нар бэлдэж байна. Юм өөрчлөгдөж байна шүү дээ.
 
-Унана гэдэгт итгэлтэй байна уу?
 
-Найдвартай унана. Хараарай. Бид нар ялна. Би ялна. Яаж ч бодсон төрийнхөө дээр хулгайч нарыг суулгачихаад яваад байж болохгүй байхгүй юу. Монголчууд сайхан амьдрах эрхтэй биз дээ. Сая Ханз Бэрнер Зинн гэж Европын топ арван эдийн засагчийн нэг, Германы номер нэг эдийн засагч сая Монголд ирээд явсан. Тэр хүн миний арван жилийн турш ярьсан зүйлийг сая нэг удаа ярьчихаад явсан. “Та нар Оюутолгой дээрээ цөм луйвардуулж байна. Ийм тэнэг ард түмэн, улстөрч байж болохгүй. Та нарт уул уурхайн гэрээ байгуулах ямар ч мэдлэг, туршлага алга. Гэрээ байгуулах боловсролтой бол” гэж хэлсэн. Яагаад энэ үгийг заавал цагаан сахалтай, буурал үстэй европ өвгөнөөр хэлүүлэх ёстой юм бэ. Бүр, өөр оронд бол УИХ-ын гишүүн нь Оюутолгой шиг ийм том ордын луйврын дараа ганц удаа ярихад л ард түмэн нь хамтдаа тэмцэж, үнэний эрэлд гарна. Улстөрчид нь хамтарч тэмцэнэ. Тэгэхэд би 10 жил ярилаа шүү дээ.
 
-Яагаад С.Ганбаатарын үгийг болохоор тоодоггүй юм бэ гэж үү?
 
-Үнэн л биз дээ. Гэхдээ энэ үгийг ард түмэндээ хэлж байгаа хэрэг биш шүү. Харин ч ард түмэн минь миний үгийг сонсдог, тоодог тулдаа би өдий зэрэгтэй яваа юм. Гол нь МАНАН-ын улстөрчдөд хэлмээр байна. Монголчууд энэ гэрээний балгаар 24 тэрбум ам.долларын өрөнд орчихсон, ажилгүй, мөнгөгүй сууж байна. Ийм үйлдэл хийснийхээ төлөө тэд айх ёстой. Гэтэл айж ч байгаа ч юм байхгүй. Одоо гэхдээ анзаараарай. Арван жил ярьсны эцэст манай нэлээн эдийн засгийн боловсрол сайтай хүмүүс нь ганц нэг үг хэлээд байдаг болсон байна лээ шүү. Тэгэхээр бага ч гэсэн үр дүн гарч байна л гэсэн үг.
 
-Сошиалаар эдийн засагч Зинний үгийг лекцийг нэлээн тарааж байгаа харагдсан. Харин таныг хэлсэн бол ёстой л “Попордог нь эхэлчихэж” гэж шүүмжилнэ байх?
 
-Ойлгомжтой.
 
-Энэ харьцуулалтандаа та эмзэглэдэг үү?
 
-Би чинь хүн ш дээ. Хүн юм бол гомдох ёстой шүү дээ. Би чин сэтгэлээсээ ярьдаг. Бүр арван жил ярилаа. Ингэж ярьсныхаа төлөө би арван жил доромжлуулсан. Яг үнэндээ ил хэлэхгүй л болохоос бус дотоод сэтгэлдээ бас шархлах үе байна. Эмзэглэнэ. Гэхдээ эх орныхоо төлөө учраас би тэвчээд л гарна. Хөлснийхөн бөөнөөрөө миний эсрэг ажиллаж байсан үе ч бий. Тэд харин Ханз Бэрнер Зинний өөдөөс болж ярьж чадахгүй, бичиж дөнгөхгүй л байхгүй юу. Яахав “гомдоно” гэж хэлэхээр хэтэрхий сул дорой санагдаж магадгүй. Хэцүү л дээ бас…
 
-Эмзэглэдэг гэснээс та Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд өөрчлөлт орж, хоёроос гурав руу орсон тэр үеийн нөхцөл байдлаа дүрслээч. Хар яриагаар бол ёстой “ёок ” хийсэн байж мэдэх юм. Ямар ч хүнд нэг гацаанд ордог үе гэж байдаг даа. Тэр үетэй л адилтгаж бодоод байна л даа?
 
-Шөнийн 3-4 цагийн үед ш дээ. Ёстой “ёок” хийсэн. Нарийн бол санахгүй байна. Гэхдээ би чинь бас олон жил “ёок” хийж байна ш дээ./инээв/ Сайн ч зүйл биш юм даа. Гэхдээ олон жилийн “ёок” хийх туршлагаас хаа очиж цус харвачихгүй шиг үлдэх туршлага суудаг л юм байна. Ер нь одоо бодоход  30 минут лав амьсгалахад хүнд байсан байх шүү.
 
-Хэн тайвшруулсан бэ?
 
-Миний хань. Гэр бүлээрээ байсан болохоор бас гайгүй ээ.
 
-Та түрүүн “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт надад итгэл, урам өгсөн” гэж хэлсэн дээ. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэ дэмжлэгийг авч үлдэхийн тулд таныг МАХН-ын дэд дарга болгосон байж мэдэх юм. Намдаа олон нийтийн дэмжлэгийг тогтоон барихын тулд шүү дээ. Үүнийг та зөвшөөрөх үү?
 
-Бид хоёр бие биенээ мэдэх болоод арав гаруй жил болж байна. Анх 2004 онд УИХ-ын дарга байхад нь би нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан. Хэн ч мэдэхгүй, 34-тэй залуу байхад минь надад итгэж, зөвлөхөөрөө томилж байсанд нь би үргэлж талархаж явдаг. Энэ удаа бол миний Монголоо аврах төлөвлөгөөг минь үнэлж, намдаа элсүүлсэн байх. Бидний дунд мэдээж тодорхой яриа хөөрөө өрнөсөн. Тэр бүхнийг задлах эрх надад байхгүй. Энэ чинь улс төр шүү дээ. Үнэхээр өөрийн чинь хэлснээр миний тус, намайг гэдэг ард түмний минь дэмжлэг МАХН-д хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Надад ч МАХН-ын тус хэрэгтэй. Н.Энхбаяр дарга аль аль талаас нь харсан, бодсон байх. Гол нь би тууштай тэмцсэн байхгүй юу. Монголын ард түмний дэмжлэг байсан тулдаа би ингэж уйгагүй тэмцсэн. Энэ тууштай чанарыг минь бас үнэлсэн байж болох юм. Одоо бодоход шүү. Дээр нь, би нэр цэвэр хүн. Сая гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиар надаас өө хайгаад ямар ч өө сэв олдохгүй болохоор нь манай найзыг оруулаад бичлэг хийлгэчихэж байгаа юм. Энэ болгоныг үнэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байх талтай.
-Танай намыг 2020 оны УИХ-ын сонгуульд их эрчимтэйгээр бэлдэж эхэлсэн гэж дуулсан.
 
Үнэн үү?
 
-Үнэн. Одоо 76 тойрогт нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулах ажлыг эхлүүлсэн. Цаг алдахгүй ажиллах хэрэгтэй байна. МАНАН-г унагахгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Тиймээс өнөөдөр бидэнд амрах ч эрх алга. 2020 онд УИХ-д олонх болно.
 
-Итгэлтэй байна уу?
 
-Гол нь ялалт авчрах хүмүүсээ нэр дэвшүүлэх нь чухал.
 
Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН
СУРТАЛЧИЛГАА :

57 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЗӨВ ШҮҮ

    Зочин, 2017-09-14 14:32:26, 182.160.36.188Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:47:07, 202.179.26.112

    Ганбаатар, МАХН-г дэмжиж бна. Амжилт

    Зочин, 2017-09-14 17:33:31, 66.181.182.21

    saihan zuudelj gun untaj bn noirnoosoo sereerei

    Зочин, 2017-09-14 17:49:17, 59.153.114.229

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Poporloo gej !

    Зочин, 2017-09-14 14:53:15, 101.235.87.63Хариу бичих

  4. хиншүү ганбаа ч жинхэнэ хогийн амьтан даа. ми овогт мэтгэлцээндээ бэлдэх үедээ "Монголчууд цагаан цаас" гэж байгаад 2 удаа нугаслуулсан. харин энэ фэнг-шү гамбаа бичлэг нь бэлээхэн байхад монголчуудыг бас л усан тэнэг ,цагаан цаас гэж бодоод байгаа юм байна л даа.МАНАН-гаас ард олон салах гэж Х.Баттулга,хиншүү хоёрт саналаа хувааж өгсөн . хиншүү чи бүү сагсуурч балайр. 2016 онд дарханчууд чамд дүнгээ тавьсан

    Зочин, 2017-09-14 16:51:08, 27.123.214.118

    hinshuu mangasiin guzeeg hagalah irne ee gej

    Зочин, 2017-09-21 21:03:34, 103.10.21.121

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Монголын рейтингээрээ нэг номерын хоёр улстөрч нь МАХН-д байна. Тэгэхээр МАНАН-г устгах том хүч МАХН -д төвлөрч байна. 2 том намыг айлгаж байгаа нам шүү.Нэг мэдэхэд л гараад ирэх байх.

    Зочин, 2017-09-14 15:33:44, 202.21.106.123Хариу бичих

  6. Энхболдод идүүлээд хоносон доо овоо юмаар ард түмний саналыг худалдаа биз хэн гэдгийг чинь ард түмэн мэдсэн

    Зочин, 2017-09-14 16:29:43, 66.181.160.62

    erthen hereg olj tohoj erhiig ni haaj bsan deerdee .

    Зочин, 2017-09-15 10:16:32, 59.153.114.234

    2 том намыг айлгаж байгаа нам шүү.Нэг мэдэхэд л гараад ирэх байх.-unen shuu

    zochin, 2017-09-15 11:42:01, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Ганбаатар аа. Намайг унш, сонс. Чамд их тодорхой хэлье. Одоо болно.Миний дүү улс төр гэдгийг одоо хүртэл ойлгосонгүй.Чиний тухайд сайн, нөхөр, сайн найз байхад л чиний дараагийн алхам тодорхой. Чи битгий сургаар, сонссонроо улс төр хий л дээ. Намайг сонс, ахиад хэлэхэд мэдээний мөрүүдээр, сургаар юм хийж болохгүй. Чамаар ид тоголодог улс төр явж байгааг одоо хүртэл ойлгоогүй байна шүү дээ. Одоо цаг нь биш. Чамайг сонсох өдөр ирж магадгүй.

    Баяр, 2017-09-14 16:02:47, 122.201.26.171Хариу бичих

  8. Ganbaa togluulahaa bolino oo. Odoohondoo ingej l baig. Ard tumen chamaig dagaad yu ch hiij medne gedgiig chi ch harlaa bi ch harlaa. Bosoo uragshaa shuu andaa.

    Зочин, 2017-09-21 21:01:10, 103.10.21.121

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Пүүүүүх, за попорлоо, улс төр хийлээ гэхэд ингэтлээ худлаа шааж болохгүй ээ хө. Тэр бичлэг чинь тарсан, хүмүүс үзсэн. Яах аргагүй солонгос хүнээс аваа биз дээ. Наад мөнгө чинь их дэмжлэг болно, баярлалаа. Ер нь нэг сонгууль дуусаад 7 сарын 20 орчмоор уулзаарай гээд л байсан биз дээ. Бас эвлүүлэг үү. Эсвэл Ганбаа чи маанаг балай өвчтэй юм уу.

    Asas, 2017-09-14 16:06:36, 103.57.93.102Хариу бичих

  10. Mal vxer lyibarchiaan sain ynsh typik tolgoi

    Зочин, 2017-09-14 21:49:16, 27.123.214.122

    Сайхан хэдэн жижүүрийн үгтэй амны зоргоор бурж байна даа. 50 сая дээр хэн гэдэг чинь ил болсон. Өөрөө хасагдчаад сонгууль хүчингүй болгуулах гэж яаж солиорсон. Ганбаатар зөв бусад нь буруу юу. Худлаа хэнээтэн өөрийнхөө төлөө явж байгаа. Чамд бүтээсэн юм байна уу. Байхгүй

    d, 2017-09-15 09:06:38, 66.181.185.100

    avtsan ni ch unen l dee. Unen geed helchuul barigdchina. Argaguideed l avtsan l daa. balai yum. sda.

    Зочин, 2017-09-21 21:06:22, 103.10.21.121

    Таны нэр:

    Тайлбар:

  11. попчин гэж элбэгдорж шиг худалч хошгируулагч гарыг хэлдэг юм. батүүл хотын дарга болох гэж нэг айлын газрыг 800 саяар авна гэж попорсоныг л хэлнэ.

    Зочин, 2017-09-14 16:07:42, 182.160.35.93Хариу бичих

  12. Чамд бүтээсэн юм байна уу. Байхгүй-?oort chin uls ard tumniihee toloo zutgesn zutgel bn uu ooroosoo asuu

    zochin , 2017-09-15 11:43:31, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Яагаад гэвэл, чи цаг нь болоогүй, өөрөө боловсроогүй байхдаа тулаанд орж Монголын ирээдүйг, тодруулбал улс төрийн ийм нөхцөл байдлыг ойлгох, зогсоох, булшлах ард түмний ойлголт, итгэл үнэмшилд гай тариад байна шүү дээ. Чамд МАХН хэрэггүй, МАХН-Д чи хэрэггүй. Хэрэгтэй болох цаг ирнэ.

    Баяр, 2017-09-14 16:07:52, 122.201.26.171Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Khymyys neg khuurchikhuuruu khursun deeree butsaj buuj chadakhgyi yum daa. Chi bol yum khiikh khyn bishee. Khudlaa yaridag l khyn shyy dee. Kharin gudamjinii temtsleer bol yum olood baij magadgyii yum daa.

    Zochin, 2017-09-14 16:17:44, 103.26.192.157Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ганбаатар мундаг улс төрч гэхээсээ илүү сайн тэмцэгч юмдаа бид дэмждэг шүү

    Зочин, 2017-09-14 16:21:17, 49.0.147.33Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ганбаатар зоригтой тэмцэгч шүү

    зочин, 2017-09-14 16:22:49, 49.0.147.33Хариу бичих

  20. demjih heregtei, ug uildel ni oilgomjtoi uls torch

    zochin, 2017-09-15 11:44:50, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Цаг чинь улиран оджээ. Уул нь 17 он бол чиний од гийх цаг байсан. Энхболд ахдаа л гомддоо

    Зочин, 2017-09-14 16:54:04, 61.148.244.39Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. энхболд ах аймаар хулхидсан одоо намбарийн энхбаяр хулхидана тэгээд дуусаа

    Зочин, 2017-09-14 17:32:11, 203.91.115.43Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Ganbaatariig demjdeg shuu.Ulam ih huch zorig erch huchtei bgaarai.Amjilt oirhon bgaa gedegt itgej bna.Good lack

    IRGEN, 2017-09-14 17:32:49, 175.193.86.101Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Хулгачийн хошног долоосон барзайсан орк

    Зочин, 2017-09-14 17:40:05, 178.10.68.52Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Ene eruul hun bish bainaa yamar aimaar sagsuu soliotou amitan be? mongolchuud cham shig hudalch hund itgehgui shuu ! Ter mungu avsnaa shal hudlaa bulzaaruulj baina . iim galzuu hunees hol yavah heregtei baihaa.

    zochin, 2017-09-14 17:50:55, 27.123.214.82Хариу бичих

  30. Ix idej yyx lyibardax amind tsubtei shvv

    Зочин, 2017-09-14 21:55:28, 27.123.214.122

    ehleed ter suuriig ni tavij hogjuulsn ofshorchidtoigoo l uchraa ol

    zochin, 2017-09-15 11:46:35, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Одоо сонгогчид худлаа бурдаг, хошгоруулдаг хүний нэг үгэнд ч итгэхээ больсон гэдгийг ойлгодоггүй л юм байхдаа? Худлаа бурдаг, хошгоруулдаг үе улс орондоо юу ч бүтээгээгүй Ц.Элбэгдоржоор дуусгавар болсон.

    Зочин, 2017-09-14 17:53:13, 202.179.27.163Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ганбаатар Монголын төлөө гэсэн сэтгэлтэй шүү. Оюутолгойтой өдий болтол үзэж байна. Баярцогт, С. Баяр гэх мэт нам дамжсан бүлэглэлүүд Монголын баялагийг зарчихсан, тэгээд өөрсдийгөө Оюутолгойд барьцаалуулчихсан биз дээ. Баярцогт том дуугарвал түүнийг Швейцарийн данс илэрдэг, С. Баяр томорвол түүний АНУ дахь хауснууд нь ил гардаг. Энэ бүгд Оюутолгой Монголыг барьцаалчихсны нотолгоо нь юм. Ганбаа нь МАНАН болон бусдаасаа арай дээр нь юм даа

    Монгол, 2017-09-14 18:19:22, 199.49.15.128Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. 1t mongol ulsiig tusgaar togtnoson uls bish gedgiig oilgoh heregtei /amerikin shuud udirdlagatai daguul uls/, 2t hoer horshiinhoo ali negnii muj bolchih vii gedgees aidag gesn bodloo martah heregtei /tertee tergui hoer horshiinhoo dundiin muj boloh n ashigtai gedgiig oilgoh heregtei,3t ene 2 horshoo tsarai aldahguigeer amidardag bolhiin tuld 2 horshoo hussen huseegui tsarai aldah n oiriin hugatsaand zov gedgiig oilgoh heregtei,4t manan gj orilhoo boliod boliod boditoi nertei ustai humuusiig n nerleed shuuh tsagdaad n ogood temtseh heregtei

    Z, 2017-09-14 20:58:37, 219.142.99.4Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. ENE POPULIST ODOO BOL'EEEE...

    ODOO BOLIEE, 2017-09-14 21:00:47, 123.152.145.239Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Ene odoo boliosoo, eh oron ch tsarailaad bsan, Tim l eh orondoo hairtai yum bol tuimer garch bhad suraggui l bsan, chi amaa tat ,chamaar Mongoliin tur tutahgui ,,,

    Zochin, 2017-09-14 21:28:33, 86.16.255.77Хариу бичих

  40. iim humuuseer mongoin tor l mash ih dutaj bn,

    zochin, 2017-09-15 11:50:21, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  41. gutc chi manan geed bgaa ulsuud chini mongoliig chamaig tejeej yavna meddeg vv chi

    Зочин, 2017-09-14 21:49:40, 59.153.115.252Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Ganbaatar guai Manang atilgaj baihgui bolgono geed baihiin ter manang chini chinii shuten bishreed baigaa N. Enhbayar chini ehleliigni tabiad ofoo ch urgeljluuleed yavj baigaa shuu. Uursduusuu ehelj buruug hai !

    zochin, 2017-09-14 22:48:24, 66.181.160.7Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Сая харж байсан коммент алга болчихийм. Танай сайт болиороо, наад босоо ороолонтойгоо хамт

    Болиоооо, 2017-09-14 23:54:31, 145.239.76.223Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. МАНАН-ийн загалмайлсан эцэг Энхбаяраа устгачих, болж байна

    МАНАН СӨНӨ, 2017-09-14 23:57:24, 144.217.240.254Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. ХҮН-г ашиглах гээд чадаагүй зугтсан, МАХН-г ашилана гэж бүү горьд. Хэн чамд нэр дэвших эрх өгчив?????????

    зочин, 2017-09-15 00:06:46, 144.217.240.254Хариу бичих

  50. AISan xvnd Argal Xudulnu gej GanbaaRyy xeden LyiBARChin munch dairch bna

    Зочин, 2017-09-15 00:19:44, 27.123.214.118

    Үхсэний луйварчин байхав, махн-ы жирийн гишүүний хувьд наадах чинь дэндүү ганцаарчилсан тоглолт хийж бна гэж харагдаж бна. ХҮН дээр бас тэгсэн гэж сонссон

    махн гишүүн, 2017-09-15 08:39:14, 144.217.240.254

    Таны нэр:

    Тайлбар:

  51. хохийштээ ХҮН намаа нулимж биш ядахнээ уучлалт гүйгаад явсан бол тэд энэ муу новшид дор хаяж 30 мянган санал гаргаж өгөх байсан гохинэ Харин нээх эрийн сайндаа олон санал авсан мэт буу андуур найзаа Энхболдыг унагах гэсэн МАНыхан бараг 300 мянган санал өгсөн байх шүү ТЭР САНАЛ ДАХИЖ ЧАМД ТАНАЙ ТЭР НАМ ГЭЭД БАЙГАА МАНГАСЫН ЦУГЛААНД ИРЭХГҮЙ ЗАА

    АГИ, 2017-09-15 00:31:07, 202.21.106.106Хариу бичих

  52. ene huniig muu helj baih hoorond chin uls undesten ur sad chin suireh gd bn

    zochin, 2017-09-15 11:52:59, 202.21.103.86

    Таны нэр:

    Тайлбар:

  53. Ene ats hol ywahkue enhbayaryn ner nuurer heden sanal awaad ih bodtsonuu hha

    Зочин, 2017-09-15 00:55:00, 202.21.106.108Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Монгол орныг явж явж Ганбаатар л аварна өөр хэн ч чадахгүй юм байна.Олон жил дарж байна даа энэ МАНАН даанч унахгүй тоосоо гөвөөд үзнэ ингэж зүтгэж бгаа хүн монголыг аварна та зүтгэ бид ард чинь бгаа шүү

    зочин, 2017-09-15 09:35:41, 122.201.21.248Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. МАНАН-г сонгосон ард түмэн 60 тэрбүмыг яаж шийдэхийг харлаа, өөр юу хэрэгтэй юм, хэ хэ хэ манайхан цус холилдоод ийм тэнэг болцгоосондогоодоо. Юу сайхан дур сайхан дахиад л МАНАН-гаа сонго хи хи хи

    Зочин, 2017-09-15 09:53:29, 99.225.142.163Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. МАНАН-г сонгосон ард түмэн 60 тэрбүмыг яаж шийдэхийг харлаа, өөр юу хэрэгтэй юм, хэ хэ хэ манайхан цус холилдоод ийм тэнэг болцгоосондогоодоо. Юу сайхан дур сайхан дахиад л МАНАН-гаа сонго хи хи хи

    Зочин, 2017-09-15 09:53:35, 99.225.142.163Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. mundag amjilt shuuuu, ganbaataraaa,

    Зочин, 2017-09-15 10:55:55, 103.229.178.10Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Bi yag medej baigaa yum shig helie. 2021 ond Enkhbayar MAHNaas devshine, Ganbaatar HUNiig bujignuulaad nulimaad garsantai adilMAHNiig samraad uur suudaltai jijig nam uruu nailanhaataad devshih erh guina.

    Зочин, 2017-09-15 12:24:28, 202.70.36.107Хариу бичих

  64. Ene hun uneheer eh oronch setgeltei sanagddag. herev minii bodoj baigaa unen bol heden ch nam samarsan heden ch solongos hyatadaas mungu avsan bi demjih l bolno. hugiin jijig yumaar ner sevtuuleed barahgui gedgiig odoo Battulga erunhiilugch bolj haruullaa. Jinhene ur udmaar ni buudaj alah yal bol eh ornoo zarah, Chontoi niilsen nohoin gulgiig hurtel alah yostoi.

    Зочин, 2017-09-21 21:36:52, 103.10.21.121

    Таны нэр:

    Тайлбар:

  65. МАН-ын удирдлага намын нэрийг өөрчлөж,үзлийг солисноор гурав салав. энхбаярын, шинэбаярын энхболдын нам болж бутрав. одоо хэд бутрахыг таахын аргагүй. МАН ард түмний, тусгаар тогтнолын төлөө биш хувийн эрх ашгийн төлөө нэгдсэн бүлэглэлийн нам болжээ. монголчууд одоо л ойлгож эхлэв бололтой. монголчуудын эрх ашгийн төлөө ажиллах намыг дэмжихээ монголчууд бодож үзэх цаг нэгэнт тулжээ.

    зочин, 2017-09-15 13:49:47, 49.0.216.137Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. OYUNAA,UHAANTAIGAA HAVSARCH DAICHIL .Amjilt ! ! !

    Demjigch, 2017-09-15 21:09:28, 202.9.42.213Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Muu fenshuug maani hugiin yuman deerees l unagaalaa daa. Miye Ebe 2 bol uleehed l hiisne. Battulga yadaj nudeed bhad l suugaad bna. iim uchraas songoson yum. Ug ni yag Ganbaa shig iim hund l erh medel uguh yostoi.

    Зочин, 2017-09-21 20:58:16, 103.10.21.121Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Hinshuu hanhluulaad oichood yavahaar battulga Davaasuren Hurelsuh batzandan geed zunduu eh oronchid bna sh dee. Ed nar negdej chadval Mongol uls dorhnoo hugjuud irne. Hend ch diildehgui boloh bolomj bna shuu dee. Mongolchuud mongo deerem 2 deer l negdej chaddag gesen gargalgaa l garaad bna daa. Gehdee tuuhendee mongo eh oron 2 buleg urgelj temtsej Eh oronchid ni iluu ih yalsan baidag yum.

    Зочин, 2017-09-21 21:30:57, 103.10.21.121Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: