Засаг унах нь эдийн засагт ашигтай юу?

Нийтэлсэн: 2017-09-14 10:18:15

ХЭМЛЭЛДЭХ ЗУУР...
 
Хамаг байдгаа ханаж тасдаж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахааргүй хэмжээнд очтолоо “доош” орж батлуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ тухайгаа ОУВС-гаас Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ мэдээллийг Монголбанк болон албаны хэдхэн хүнд хүргүүлсэн аж.
 
Учир нь шинээр байгуулах Засгийн газар тус сангийнхантай хэрхэн харьцах, ямар байр суурь баримтлах нь тодорхой бус байгаа нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, төрийн тогтворгүй байдал, улс төрийн хэтэрсэн маргаан улсын эдийн засагт томоохон “тээг” болж буй нь энэ.
 
Сандал ширээгээ булаацалдаж байх зуур сэргэхээр завдаж байсан төгрөгийн ханш газар доогуур орох нөхцөл үүсч байгааг учир мэдэх хүмүүс халаглаж байна. Гэхдээ энэ зөвхөн өнгөн хэсэг нь.
 
ТАЛААР БОЛСОН ХИЧЭЭЛ, ЗҮТГЭЛ
 
Мэргэжлийн Засгийн газрынхан зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст арайхийн хөтөлбөрөө батлуулсан. Ингэхдээ Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьсан урьдач нөхцлүүдийг биелүүлсэн нь Засгийн газрынхны хувьд наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад хийсэн зоригтой алхам байв. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирснээр валютын ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ хэмээн ам булаалдан ярьж байсан нь саяхан. Гэхдээ манай талаас эрх мэдлээ хэтрүүлэн зөвшилцлөөсөө ухарсан алхам хийсэн нь бодит үнэн. Энэ нь өнгөрсөн сард ирж үнэлгээ хийсэн шинжээчдийн хараанаас мултраагүйгээр барахгүй зөвшилцөлгүйгээр хүүхдийн мөнгийг олгосон нь арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд хүргэсэн хэмээн эх сурвалж хэлж байв.
 
АНХААР!!! АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
Хэдийгээр ОУВС-гаас хөтөлбөрийг нь хэрэгжүүлж эдийн засгаа аврах гэж байгаа ч энэ нь гадны байгууллага. Энгийнээр тайлбарлавал, айлын эд хогшил, өмч хөрөнгийг хэн нэгэн гадны хүн дураараа хөдөлгөөд байвал эзэд нь дуртай байхгүйгээр барахгүй дургүйцлээ илэрхийлнэ. Магадгүй тусалж байгаа гэх боловч тэр хооронд тэр өрхийн бүхий л нарийн нандин нууцыг мэдчих боломжтой. Түүнтэй нэгэн адил санхүүгийн салбарынхаа 90 хувийг арилжааны банкинд даатгуулсан манайх шиг улс гадны байгууллагаар нарийн судалгаа, үнэлгээ хийлгэх нь тийм ч таатай биш гэдгийг эдийн засагчид онцлов. Нэн ялангуяа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч харах хэрэгтэй гэдгийг сануулж байна.
 
БУРУУГ БУСДАД...
 
Тэгээд ч ОУВС-гийнханд хөгжиж буй улс орны банкинд активын чанарын үнэлгээ хийж байсан түүх байхгүй гэлцэж байна. Таамаг төдийхөн хардлага хэмээн үгүйсгэж магадгүй ч үнэндээ олон улсын валютын сан дотооддоо зөрчилтэй байсан гэх мэдээллүүд гарч эхлэв. Тодруулбал, Монголын асуудлыг хариуцаж байсан хуучин захирал Коши Матай нь тушаал буурсан аж. Энэ тухай гадны хэвлэлүүд ч бичиж байгаа аж. Учир нь Монголын эдийн засгийн онцлогийг ойлголгүй, бодит бус дүгнэлт гаргасан. Түүндээ үндэслэн буруу бодлого хэрэгжүүлсэн зэргээр шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, өсөх чадвартай эдийн засгийг агшина хэмээн худал таамаг дэвшүүлэн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бололтой. Ийнхүү өөрсдийнхөө алдааг манай улсын дотоод улс төрийн зодооноор халхавчлахыг санаархсан байж таарах нь.
 
АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ
 
Гэхдээ бид ч бас эргэж харах учиртай. Гадаад хүн, гадны байгууллага гэхээр бурхан шиг тахиж, хэлсэн бүрийг нь ёсчлон биелүүлдэг нь том алдаа. Уг нь манай томоохон эдийн засагчид эдийн засаг өснө, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гээд хоолойгоо сөөтөл ярьсан. Хэн ч тоож сонсоогүй.
 
Монголчууд гадныхны тусламжийг авахгүйгээр хөл дээрээ босох боломжтой гэдгийг бизнесийнхэн ч бас хэлж л байсан. Төрийн бодлогоор үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгаа сэргээх боломж байгааг ч хэлсэн. Одоо нойрноосоо сэрээд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн сануулж байна.
 
Нөгөөтэйгүүр, хэрэв ОУВС-гийн хөтөлбөр зогсвол одоо байгаа өр нэмэгдэхгүй гэсэн үг. Ер нь өрийг өрөөр дарна гэж ч юу байхав. Өөрөөр хэлбэл, Доржоо, Дулмаа нарт ногдох өрийн хэмжээ өсөхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө боломжийг дайчлан үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал юм. Мэдээж энэ бас л нэг хувилбар.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

14 сэтгэгдэл харуулж байна        

  1. Эрдэнэбатын ЗГ эдийн засагаа сэргээсэн шүү Энэ бодлогын үргэлжлэлийг харах байтал Хүрэлсүх гэдэг хүн намаа байнга л хагалах юмаа үр дүн нь сонгуульд ялагддаг байхаа

    Зочин, 2017-09-14 11:40:09, 202.70.43.214Хариу бичих

  2. Ард түмэнд 1072 хувьцааны ашиг хуваарьлах гэж байсан Эрдэнэбатын засаг том дарга нарт таалагдсангүй. Нэгж хувьцаанд 780 төгрөг буюу 880.000₮ хувьцаа эзэмшигчид очиход бэлэн болсон байв.Таван толгой ашигтай ажиллаад хувьцаа тараавал МАН нэр хүнд өндөрт мандаад 2020 онд засагаас буухгүй. Засгийг самрах нь Тавантолгойг идэх гэсэн мангасуудад ашигтай. Улсын өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авдаг хулгайчуудаар төр дүүрсэн. Зүгээр л Тавантолгойг булаацалдсан ноходын зодоон

    Зочин, 2017-09-14 12:49:30, 66.181.185.66

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:27:31, 202.179.26.112

    Таны нэр:

    Тайлбар:

  3. бvгдийг монгоор хэмжихгvй засаг солигдох нь ер нь бол сургамжтай нулийчихаад юм хийдгvй засгийг солих нь зов тэгээд ч шургаж унаж овдогоо шалбалж. айж л торнинодоо ойчсон газраа дахиж ойчихгvй ойчихыг нь харсан хvнд ч сургамжтай

    лхагва, 2017-09-14 12:02:32, 27.123.214.124Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Энэ сэтгүүлч мэдээлэл, болон мэдлэгээ анхаарахгүй бол огт худал мэдээллээр уншигчдыг төөрөгдүүлж бна даа!

    Зочин, 2017-09-14 12:20:35, 43.242.241.249Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Мөнгө гэж төгрөгийг нэрлэхгүй. Мөнгө гэж валютыг нэрлэнэ. Валют байхгүй бол монгол орны бүх амьдрал зогсоно. Гадаадаас бид бүх зүйлээ валютаар худалдаж авдаг, төгрөгөөр биш. Цахилгаан станц зогслоо гээд төсөөлөөд үз. Бензин шатахуун дууслаа гээд бодоод үз. Энэ бүхэн валютаар хөдлөнө. Хүнд валют хэрэггүй байж болно. Харин машин техник хөдлөхөд валют хэрэгтэй.

    Зочин, 2017-09-14 12:23:49, 66.181.160.13Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ашигтай. Доллар өсдгийн. Долларыг олгархууд л ихээр хадгалсан байдгийншт.

    Зочин, 2017-09-14 12:25:15, 113.161.61.227Хариу бичих

  10. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:27:56, 202.179.26.112

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Ард түмэн 1072 хувьцааны ашиг хуваарьлах гэж байсан Эрдэнэбатын засаг том дарга нарт таалагдсангүй. Нэгж хувьцаанд 780 төгрөг буюу 880.000₮ хувьцаа эзэмшигчид очиход бэлэн болсон байв.Таван толгой ашигтай ажиллаад хувьцаа тараавал МАН нэр хүнд өндөрт мандаад 2020 онд засагаас буухгүй. Засгийг самрах нь Тавантолгойг идэх гэсэн мангасуудад ашигтай. Улсын өмчийг үнэгүйдүүлж хувьчилж авдаг хулгайчуудаар төр дүүрсэн. Зүгээр л Тавантолгойг булаацалдсан ноходын зодоон

    Зочин, 2017-09-14 12:48:10, 66.181.185.66Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Засаг унах эдийн засагт ашигтай юу гэнэ! Энэ удаа ашигтай. Идээ бээрийг цэвэрлэхэд түрдээ бие өвдөж, хямарч эвгүйрхдэг. Гэхдээ удахгүй бие эдгэж идээ бээртэй байсан цагаас сайн болдог.

    Батэрдэнэ, 2017-09-14 12:51:06, 103.229.121.35Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ Засгийн газраараа тоглох нь ард иргэд бидэнд болоод улс орны хөгжилд хамгийн их хортой зүйл.Түүний гор нь эхнээсээ гарч эхэллээ. Ийм өөрсдийнхөө амбиц хөөсөн шийдвэр гаргаж байгаа 76-г буцаан татвал зохино.Эрдэнэбатын Засгийн газар өөрөө янгтлан бодогч эдийнзасагч хүний нүдээр асуудалд хандаж чадаж байсан,ажилд ахиц өөрчлөлт гарч байсан.Харин Ерөнхийлөгчинй сонгуулиар Энхболдын шахаасаар бүх хүүхдэд 20,0 мянган төгрөг өгөх гм хүсээгүй шийдвэр гаргасан нь түүний алдаа байсан,түүний үр дүнч гараагүй.Энхболд гэгч биеэ тоосон нөхрөөс л бүх юм болчихлоо.Бүх хариуцлагыг өөрөө үүрч гарах хэрэгтэй.

    зочин, 2017-09-14 13:03:29, 202.179.31.97Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Монгол улсын идээ бээр бол төрийн тогтворгүй байдал. Үүний цаад шалтгаан нь төрөөс бизнест хутгалддаг явдал. Төрөөс хууль гаргаж бизнесийн үйл ажиллагаанд хориг тээг тавьдаг. Жишээ нь МАК компанид цахилгаан шугам тавих эрх өгөхгүй, ажлыг нь гаацааж байна. MCS компанийн төмөр замын төслийг зогсоосон гэх мэт. Энэ хэрээр монгол эдийн засаг өндийхгүй.

    Зочин, 2017-09-14 13:38:43, 66.181.160.13Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Улс төрд маш чухал хичээл, практик дадлага юм аа

    Зочин, 2017-09-14 13:43:08, 202.55.191.102Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:27:51, 202.179.26.112Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: