sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлөөс МАН-ын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргыг тодруулах юм. Энэ албан тушаалд олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ын бүлэг, фракцуудаас Бага хурал дээр У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлэх нь өчигдрөөс тодорхой болж байна. Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурал тун чиг аядуу зөөлөн болжээ. Удирдах зөвлөлийн гишүүд “...Асуудал нэгэнт ийм дээрээ хүрлээ. Тиймээс эвтэй байж Бага хурлаа хуралдуулаад намын даргаа сонгоё” гэцгээсэн байна.
 
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин