Т.Баярхүү: Аминч эрдэм - гурамсан сэтгэхүй

Нийтэлсэн: 2017-09-13 15:35:43

Матери оюун санаа хоёрыг адил анхдагч бөгөөд тэд хоорондоо харилцан холбоогүй, ач холбогдолгүй гэж номлодог философичдыг ерөнхийд нь дуалистүүд гэдэг. Тэд дээрх ухагдхууныг бие даасан субстанцууд гэж үзэвч харилцан шүтэлцээг нь сонирхдог бололтой. Тиймээс оролдлогууд нь обьектив руу эсвэл субьектив руу халтирч будилдаг ч сэтгэлгээний эрэл мөн. Тэд амины мөн чанарыг олж харсангүй. Ер нь хүн хамгийн гол, хамгийн ойрын юмаа анзаардаггүй гэдэг. Энгийн юманд л агуу нууц байдаг. Матери идеал хоёрын бас нэг бүтэц субстанц нь " амь" гэдгийг анзаарсангүй. Амь бол идеал биш, идеал нь сэрэл/ ухаан/, цочрол/ сэтгэл/, мэдрэхүй/ ухамсар/, - ын гурвал юм. Мэдлэгийн гурамсан холбоо нь сэрэл, хүртлэг, төсөөлөл,,, хийсвэрлэн сэтгэх хэлбэр нь ойлголт, бодомж, ой дүгнэлт, танин мэдэхүй нь нэн түгээмэл, хоёрол болон тусхай гэсэн гурван аргатай гэх мэтээр ямар нэг томьёолол гаргаж ирэх юм бол/ түүнийг гурвал задаргаанд авч үзвэл/ үнэнийг хайсан эрлийн чиг зөв болно. Гурвалын гинжин хэлхээг цааш сунгаваас сэтгэл нь- зөн ёр, сэрэл нь- айдас баяр, ухамсар нь- бодол онол гэх мэтээр эцэсгүй бичил гурвалуудад нарийвчлагдана. Ухамсрыг тэмдэглэх/ идеограф/ бодох төсөөлөх/ ассоцианизм/ ой тогтоомж/ эйдетизм/ гэж задлан бүх судалгааг гурвалд авч үзэх ёстой. Тэгэхгүй мөнөөх л сайн- муу, хар- цагаанд ангилах аваас энэ салбарын хөгжил толгойгүй биеийн хоёр хөлийг тусад оруулах гэсэнтэй ижил бүлгээ. Хүн учраас сэтгэл зүй, мэдрэл зүй, хэл зүй, сурган хүмүүжүүлэх,,,, гэх мэт судалгаа зайлшгүй хийх ёстой. Ч. Дарвины сургаал, павловын" амьтны дээд мэдрэлийн онол",,, зэрэг олон нээлт бий. Шүлс гоождог онол нь сэтгэлийн мэдрэмж бас биеийн хэрэгцээ мөн төдийгүй амины үйлдэл. Тархи хэмээх эрхтэн гурван хэсгээс бүрддэг. Малын толгойны ясыг харсан ч тэр яс гурван зааг " оёдолтой" бүтээгдсэн байгаа. Тэр гурван хувиарт гурван өөр үйл ажил хөдөлгөөн явагдах ёстой. Энэ бол " гурвалын онол" ыг,,, ой санааны гурвалыг, яс бүтэц материйн гурвалын үүсгэл баримт юм. Тэгэхээр тархи нь гурван эрхтэнтэй, гурван зангилаагаар холбогддог нэг бие юм. Энэ нь өөрөө маш бүдүүлэг жишээ төдий билээ. Тархины уг гурван хэсгийн үйлдэл нь 1- рт амьд биеэ хянах, 2- рт мэдээллийн, 3- рт зохицуулалтын үүрэгтэй байх ёстой бөгөөд тэдгээр нь эцэсгүй гурвалуудад задарч ирээдүйн сая сая жилийн тэртээх суут эрдэмтдийн нээлт болох авай. Өнөөгийн шинжлэх ухаан ерөнхий гурвалуудын дэд гурвалууд,,, гутгаар,,, буюу 9, 81, 243, 729, 6561 гэх мэт утга сэтгэц гаргалгаа үнэлэмжийн нарийвчлалыг гүйцэтгэж мэдэж чадахгүй. Үүнд нэгэн зуун биш хэдэн мянган жил,,, мэдээж хязгааргүй хугацаа шаардагдана. Тархины гурвал бүтцийн үүрэг хөгжил нас жам нь цахим мэт харьцангуй гэдгийг л бид " нээх" боломжтой байна. Юутай ч "амь" байгаа нөхцөлд " ой санаа" ажиллаж, бас эл тохиолдолд" бие" мөн чанараа олж оршино. Иймээс " амь" хэмээх балар эртний " төөрөлдлөөр" хуягласан энэ үнэн бол идеал матери хоёрын аль руу нь ч хазайгаагүй бас хутгалдаагүй гайхамшиг мөн. Ирээдүйд " амь" судлал олон салбар ухаантай болох нь гурвал бүтцийн жамаас үүдэх үнэн. Монголчуудын " ертөнцийн гурав" хэмээх аман уламжлалтай уран зохиол гүн ухааны сонгодог бүтээл сурвалжуудад: 
Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан/ амь/ 
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян/ матери/ 
Эрхэм тэнэг морио
Дунд тэнэг эхнэрээ
Адгийн тэнэг биеэ магтана/ухамсар/ 
Дээд баян үр хүүхэд/ амь/ 
Дунд баян эрдэм ном/ ухамсан/ 
Доод баян эд хөрөнгө/ ахуй/ 
Ертөнцийн гурван баяны энэ гурвал хувилбар гурвал ухааны ерөнхий дарааллыг гүн ухааны үүднээс тогтоосон мэт. Бүхий л зүйлийн утга учир, зорилго, бишрэл, шүтлэг, хөгжил гагцхүү амины тул өвдөх- өтлөх- үхэх шалтгаан нь шунал, атаа, омог гурав юмсанж. Гурвал онол дуализм биш гэдгийг монгол ардын гүн ухаан " ертөнцийн гурав" - ууд нотлох авай. Амь үүснэ. Бөөс мэт- мөөг мэт,,, дархлалын вирус,,, мэт амь аминаас үүснэ. Чийгийн улаан хорхой амьтай шороо гэх мэтээр таагүй орчинд таагүй орчинд зэрэмдэг бие, дутуу хөгжил заяана. Хүн орчлонгийн дээд тааламжтай орчинд үүссэн гурван өнгөт арьстан. Хүн сармагчнаас үүсээгүй. Тийм биш бол хүний үр биш сармагчны зулзагэ/ монш/ төрөх ёстой. Хүн төв азид юм уу африкт үүсчээ гэдэг мэтгээн утгагүй ташаарал бөгөөд хүн гурван цэгт( газарзүйн байрлалд) үүсэх жамтай. Тэр нь төв ази, төв африк, тав европ. Төв азиас европд нүүдэллэн очисноор шар арьс нь цагаан болохгүй. Үр хүүхэд нь шар арьстан төрөөд өсөхдөө цагаан болох түүхийг энэ хорвоо харахгүй. Шинэ тив буюу америкт төв азиас нүүдэллэн очсон монгол төрхтнүүдийн дивангарын эх үүний нотолгоо. Хойд америкийн индиан нь монголоид гаралтай байх зайлшгүй таамаглал нь гурвалын шаардлага. Гурвал онолын энэ мэт жишээ нь матери ухамсар хоёрт хутгалдаагүй" амь" гэгч тусхай тодорхой зүйлийн учир юм. Амь- дангаараа гүн ухааны судлах зүйл үнэндээ биш. Иймд гагцхүү гурвал цогцын нэгдэл нь гүн ухаан гэж ухаарцгаая. Гэхдээ " амь"- г эрхэмд үздэг. Амин ой ухаантай холбоотой буян, заяа, хувь, хишиг, хутаг гэх мэт зан үйл удамшил ухааны олон нэр тоймуудыг нарийвчлан судлаваас тус бүрийдээ боть зохиол бүтээлүүд болох нь тодорхой билээ. Мөнхгал шүтлэгт, шидээнт угсаатнууд ахуй ухамсраас гадна " амь" хэмээх гүн ухааныг илүү эрхэмлэж бүхий л түүх ёсоо цогцлоож үндэсний уламжлал соёлоо дархлан бүтээснийг энэ бүхнээс бэлээхэн харж, нотлож болно. Бүхнийг амилуулах л ёстой гэдэг нь үнэн зөв ариуныг олох тунгаалтыг хэлэмүй. Үргэлжлэл бий.
 
Т.Баярхүү
"Монгол ухаан есөн эрдэм" номын хэсгээс..
СУРТАЛЧИЛГАА :

7 сэтгэгдэл харуулж байна        

  1. Болхи тайлал,ойлголтой бичлэг байна

    Цэцэг, 2017-09-13 18:17:39, 202.9.40.245Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Бодит зүйл аминлаг шинжтэй, сэтгэл бол бодилог шинжтэй. Шалтгаан нөхцөл бүрдвэл бодит зүйл ч амьтай болно, сэтгэл ч амьтай болно.Тэхээр амь гэдэг тийм тусгай зүйл огтоос биш.

    USA, 2017-09-13 23:59:17, 108.219.218.76Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ok

    Зочин, 2017-09-14 16:02:49, 202.9.41.105Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Чухал, оюунлаг, зөв зүйл бичдэг, ярьдаг, түүнийхээ төлөө тууштай байдаг танд талархал илэрхийлж байна.

    Танд баярлалаа, 2017-09-15 00:20:52, 139.5.219.12Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. sanaj bodsonoo byren togs meteer busdad nomchirhood demii baih. olon uls ornii olon erdemted sudlaachdiin olon jiliin hodolmoroor batlagdaj byteegdsen onoliin asuudliig yamar ch sudalgaa notolgoonii gants shirheg ajilgyi hyn tseejnii bangaar burj bolohgyi baih. tegeed gyn uhaanii taliin umand mongol metiin hynii bodol haa hol yavah ve

    unshigch, 2017-09-15 05:21:15, 178.199.118.26Хариу бичих

  10. Тэнэгт мал минь Монгол ухаан гэж байгаагүй, байхгүй, байх ч ёсгүй гэх гээд байна уу. Хол очиж хуц. Монгол хүн л энэ талаар ярихгүй юм бол өөр хэн ч Монгол ухаан гэж ярихгүй, яриулахгүй за юу. Эргүүтсэн төлөг минь, гөлөг минь. Чи яг юунаас үүссэнээ сайн мэддэг учраас "Монгол" гэхээр шар үс чинь босч байгаа юм. Ямар ч хамаагүй аргаар эсэргүүцэх ёстой гэж элийрч байгаа юм. Чиний буруу биш. Цусанд чинь хольц байгаа юм, хөөрхийс гэж.

    Зочин, 2017-09-20 10:13:45, 202.70.33.242

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Энэ хүнийг Ганбаатарыг дэмжиж МАХН-д орсноос хойш хэлсэн ярисан , бичсэнийг нь сонсох унших ямар ч сонирхолгүй болсон

    Зочин, 2017-09-20 11:37:50, 124.158.94.35Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: