МАТАН МАГТАХ нь
(Ёжлол, ёгтлол ойлгодоггүй хүмүүс уншаагүй нь дээр)
Талийгаач СГЗ Г.Дашрэнцэн ах маань ганц л дүртэй хүн байсан юм. Шооч, амьдралыг гэрэл гэгээтэй болгодог айдасгүй, амгалан хүн л дээ! Гэм хоргүй шооч зан нь заримдаа засаг ч унагана. Гэхдээ гэм хор байдаггүй, тоглоом шоглоомонд нь “унасан” хүн буцаад өсөрхдөггүй тийм л гэгээтэй хүн байжээ...
Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь “Өдрийн сонин”-д “... МАХН-ын авилгачдаа Засгаасаа хөөчихөөд шударга ёс ярь!” гэж түүнд хаягласан өгүүлэл бичээд... Түүнийг нь уншсан У.Хүрэлсүх ЗГ-ын хуралдаан дээр сониныг нь барьчихаад Элбэгээг алгадах гэж ширээ тойруулаад хөөж, өнөөх нь инээгээд зугатаад байсан гэдэг юм. “Чи бичүүлээ биз дээ, танай сонин чинь биз дээ, та хоёр дотно биз дээ?” гээд хөөгөөд байгаа хүнтэй чинь яалтай билээ. Захиалаагүй гээд ч яах юм, манайх биш гээд ч яах юм, танихгүй гэлтэй нь ч биш. Хөөцөлдөгсөд ЗГ-ын хуралдааны танхимыг хоёр тойроод тарахаас аргагүй болсон гэдэг юм. У.Хүрэлсүх нь бас тийм шазруун, гэнэн итгэмтхий л дээ... Үнэндээ Дашка “тоглосон” байхгүй юу даа!
Тэгээд Ц.Элбэгдоржийн ЗГ уначихдаг юм. У.Хүрэлсүх ЗГ-ын хуралдаан бужигнуулаад, түүгээр нь далимдуулж олонх байсан МАХН-ынхан самраад хаячихгүй хаачих вэ дээ? Дараагийн ЗГ-т У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд болов. Гэтэл мань эр тэгэхээс тэг гэж байгаа аятай нөхөр Г.Дашрэнцэнг зөвлөхөөрөө томилчихдог юм байна. Ингээд бараг захиалагч нь Ц.Элбэгдорж биш У.Хүрэлсүх болчихдог юм. Тэгтэл мань Дашка зальжин зангаараа зөвлөхийн үнэмлэхээ авмагцаа Засгаас хөөгдөөд АН-ын даргатай л үлдсэн Элбэгээгийн өрөөнд халамцуу явж ороод “унагаснаараа угаалгана” гэж шоглосон байгаа юм. Ардчилсан хувьсгалын партизан би Ардчилсан намаасаа биш “дайснаасаа” төрийн өндөр албан тушаал авчихлаа, хар үүнийг гээд... Өнөөх нь “Дашка чи наад үнэмлэхээ сайн хадгалчихаарай, хожим сайхан түүх болно гээд өөрийг нь ширээ тойруулж элдсэн тухай ярьж өгч...” Түүнийг нь бидэнд ярьж бөөн инээдэм.
У.Хүрэлсүхтэй танилцсан маань үнэндээ бид бараг өстөн байх ёстой шахуу үед юм! “Хадгаламж” банкны 14 тэрбумын асуудлыг сөхөж, МАСЗХ-г сүйтгэчихээд, Хүүкээ шоронд илгээх шахаж, шанд нь АН-аас хөөгдөөд гудамжинд гарсан үе л дээ! Биднийг бас л сайн эрийн хуйх, харамсалтай нь залуугаараа таалал төгссөн Ж.Жанцан У.Хүрэлсүхтэй намайг танилцуулсан юм. Чи “Хадгаламж” банкны хэргийг орхичих, бид зовж байгуулсан, хайран байна” гээд гуйдаг байлаа. Тэгээд ер нь Хүктэй уулзая гэдэг юм...
Тэгэхэд би АН-д дарга байлаа л даа, “Пума”-д хоёр давхрын VIP-д бид очсон юм. У.Хүрэлсүх “Хоёр халзан ирэв үү? Баатар аа! Чи тийм овоо гар юм бол надтай энийг тулгаад уучих, тэгээд ярья” гэж өдөж байна. Тэгснээ талсттай стакан дүүрэн архи хийж өгөхөд, би ч шаралхаж өнөө “Хүний хувь заяа” киноны орос цэргийн дүрд тоглож татаад нүдний ялгаа арилж танилцсан хоёр. Урд өмнө дургүй хүнээ тэсгээдэггүйг Элбэгээгийн ЗГ-ын жишээнээс эхлээд олонтаа сонссон тул ширээний нөгөө талд нь “байраа эзлээд”, босч ирээд цохиод авах вий, зугатдаг юм уу, зууралддаг юм уу, яагаад ч барахгүй дээ... гэсэн шүү юм бодож л байлаа! Үнэндээ тэгэхэд Хүк намайг шаагаад авсан бол МАХН АН-ын хооронд жинхэнэ дайн болох байсан юм.
“Чи олон жилийн түүхтэй намын, бидний махаа идэж босгосон байгууллагыг самарчихаад юу бодож сууна” л гэж байна. Би ч “Ахиад нэгийг байгуулчихгүй юу даа, насны залууд...!” гэж шогтсонд “Хуцваа, би дайснаараа яахаа заалгадаггүй” гээд ахиад дүүргэдэг юм даа... Тэгээд дайны утаа замхарсан, ууж аргадаж байгаад манийхаа ажлыг зогсоох санаатай, гэвч шулуухан үздэг МАН-ын У.Хүрэлсүх биш харин АН-ын С.Баярцогт нар ар хударгаар сэмхэн зогсоочихсон юм даа!
Тэгэхэд л занг нь мэддэг болсон. Бас тэвчээртэй юм гэж... Бас хааяа орос маягаар татдагийг...
Хожим Г.Баярсайханыг хусаж унагахад манай Уянга бас занг нь гадарладаг тул “Яаг үнэнээ хэлэх үү? У.Хүрэлсүх овоо эр юм тээ?” ч билүү нэг юм бичээд хэл ам болж байв даа! Миний л сонссоноор С.Эрдэнэ Г.Баярсайханд “Салаавч тавьчихаад гараад бариад зогсож бай, би араас чинь очоод пойлдоё!” гэсэн юм билээ л дээ. Г.Баярсайхан ч гүйж гараад, бариад авах гэтэл өнөөх нь 5 секундэд салхилуулж унагаад, харин З.Энхболд С.Эрдэнэд микрофон нээчихсэн тул 5 минут ярихаас аргагүй болж... Ийм л юм болсон гэнэ билээ.
У.Хүрэлсүх уг нь намынхаа төлөө үхэн зүтгэсэн л дээ! Бүр анх П.Жасрайн ЗГ-ыг огцруулах өлсгөлөн зарлахад “эсрэг өлсгөлөн гэгчийг” зохион байгуулж намдаа “тодорсон”. Ордонд заларсан АН-ынхан тэгэхэд “оргосон офицерийг” бөөнөөрөө шоолж, тавладаг байж билээ. Тэгээд МАСЗХ-г байгуулах гэж өөртэйгээ адил залуустай нийлээд хоолтой хоолгүй зүтгэсэн. Байгуулах гэж зүтгэсэн үе нь нам нь ялагдчихсан хүнд бэрх үе ээ. Тэгсээр МАСЗХ МАН-ын нөлөө бүхий байгууллага болон хүчирхэгжив. Байгуулагсдыг нь МАСЗХ-ын “Асаалттай арван танк” гэж тахин шүтээд сүйд байж. Дараа нь МАХН сонгуульд 72 суудалтай ялж, Н.Энхбаяр Н.Багабандийн нөхөнгөөр намын болоод намын бүлгийн даргаар тодроод улмаар тэндээсээ Ерөнхий сайд руу үсэрчээ. Тэгээд МАН-д тахилч шүтлэгтэн, бөгс долоогчид хэлээ унжуулаад язганаж эхэлж...
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Аанай У.Хүрэлсүх л Н.Энхбаяртай арцалдаж, “Намыг Та удирддаг юм уу, танай эхнэр удирддаг юм уу?” гээд аваад хаячихаж. “(Хатан) Хааныг хараасан” У.Хүрэлсүх энэ удаад МАХН-даа муу муухайн туйл болов. Н.Энхбаяр өсөрхүү тул “Улаан сарнай” гэдэг байгууллагыг У.Барсболдоор хийлгээд хооронд нь зодолдуулав. Тэгэхэд одоо энэ М.Энхболд хотын захиргааны улаан хивсээр нам гишгэж, сэм шат ахиж байв шүү дээ! У.Барсболд миараад У.Хүрэлсүх тэсч үлдсэн ч, түүнд оногдох буузуудыг нь М.Энхболд зажилж суув аа гэж... Н.Энхбаярын гарамгай тактик... Олон ч хүн үүнд нь бүдэрсэн дээ!
Үнэндээ У.Хүрэлсүх бол МАН-даа аль амбасын П.Жасрайн үеийн, Н.Энхбаяраас ч “урт настай” улстөрч юм шүү дээ! Гудамжны тэмцэлд асч явсан офицерын гардан тулааны араар Н.Энхбаяр тэр үеийн ЗГ-т Соёлын сайд болж, Монголчуудыг чандарт мөргүүлээд мандаж байсан юм. Яагаад ч юм одоо болтол У.Хүрэлсүхийг залуугаар нь хараад байдаг. Нийгмийн талаас нь харвал энэ нөхөр тийм “хэт оргилуун” этгээд шиг байгаа юм. МАХН-ын ч, МАН-ын дайснуудын алинтай нь ч болов түрүүлж гараад ирүүл тулаан хийчихдэг, тулаанд голдуу ялдаг боловч дандаа араас нь сум тавиад мориноос нь унагачихдаг хачин тавилантай хүн. Тийм болохоор нь л би МАН-ын бэртэгчдийг үзэн яддаг.
У.Хүрэлсүхийн гараар могой бариулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болсон “ухаалаг бэртэгчингүүдийг” тоол гэвэл гурван их хурал болно. Үнэндээ МАН дотор шархаа тоолбол У.Хүрэлсүх шиг, гэхдээ голдуу нуруундаа, өөрийн талыхны сумны шархтай хүн ховор... Эргээд бодоход нам нь хүнд хэцүү үед үнэндээ хэн ч түүн шиг Матрасовдож байгаагүй юм л даа! Бас тэгж сийчүүлчихээд “үхдэггүй” долоон голтой улстөрч.
Намынхаа байрны үүдийг “дэлбэлүүлчихээд” бүгд л чичирч байхад У.Хүрэлсүх “толгойдоо менструацийн толботой” орны даавуу уяад гарч байсан. Бид л тэгж шоолж байсан. Гэтэл бусад нь томорч, ухаантай царайлж, хор найруулж, биеэ нөөж, банзалдаж, маниудтайгаа гар барьж байсан шүү дээ! Тэгсээр байгаад У.Хүрэлсүхийгээ дарж авсан ч, хамгаалагчгүй бэртэгчингүүд зоориндоо нуугдаж байгаад байшингаа шатаалгаа биз? У.Хүрэлсүх намаа хамгаалаад нэр хүнд нь өсөхөөр МАХН-ынхан атаархаж, дайснуудтайгаа нийлж байгаад дарж авдаг байсан юм. Энэ бол МА(х)Н-ын мөн чанар. Хамгийн бэртэгчин нам байхгүй юу! Үүнд нь талархаад баршгүй... цаашид ч ийм байгаасай!
Үнэндээ “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг бол У.Хүрэлсүх ба Ерөнхийлөгчөөсөө буугаад намдаа очих замд тээглэх бул хар чулууг зайлуулах гэж улайрсан Н.Энхбаяр хоёрын зөрчил дээр маш сайн хэрэгжсэн төсөл боловч мань эр тэсээд л гарсан юмдаг. Эцэстээ Н.Энхбаяр ч түүнд ялагдаж “Улаан сарнай”-н баглаагаа тэврээд намаасаа тусгаарласан.
Харин тэр үед У.Хүрэлсүх улстөрийн маш сайн нүүдэл хийсэн дээ! “Тэрэлжийн тунхаг” зарлаж, намынхаа нэрийг өөрчлөөд Н.Энхбаярт зам гаргаж өгсөн юм. Олон хүн тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг ойлгодоггүй, үнэндээ сонгууль дөхсөн тэр үед МАХН өөрөө яг битүү чанагч шиг болчихоод улстөрчдөө ялз чанаж байв шүү дээ! Тэгээд нэг сүвээр хийг нь гаргах гарцаагүй шаардлага тулгарсан.
Үлгэрлэвээс яг өнөөгийн нөхцөл байдал гэсэн үг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялагдчихаад яг өнөөдрийн М.Энхболд шиг авирлаж эхэлсэн байхгүй юу! Бараг л хаан, үнэндээ ганцаар захирагч узурпатор болсон тэр ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Хэрэв жаахан удсан бол өнөөгийн нөхцөл байдал яг тэгэхэд давтагдах байв. Н.Энхбаяр зуун цэрэгтэйгээ очсон ч МАН-ын бэртэгчин арми түүнд бууж өгөхөөр тийм өндөр нэр хүндтэй байсан. Ялагдсан ч гэсэн шүү дээ, өнөөгийн М.Энхболдтой харьцуулшгүй!
Яг тийм үед намын нэрийг өөрчлөөд “МАХН” гэдэг алтан үсэгтэй, улаан хамба хилэн хавтсыг Н.Энхбаярт гардуулаад үдчихсэн хэрэг! Бидний зэвүү, дургүй хоёр зэрэг хөдлөөд бөөлж гарсан “Тунхаг ихэдвэл мунхаг болдог” энэ тэр гээд. Яаж ийж шахаж байгаад шинэхэн МАН-ыг тэр чигт нь зольчих санаа байсан, харин тэгэхэд У.Хүрэлсүх “Тэр Баатархуяг хулгайчийн юу бичсэнийг уншаад яг эсрэгээр нь хий” гэж шинэ байгууллагын залуусдаа захижээ. Би гомдоогүй л дээ, үнэн нь тийм байсан юм чинь... Дайснаа хүндэлж сурах бол их том туршлага мөн, дараа нь тааралдаад “Магтсанд баярлалаа” гэсэн дээ.
Үүний дараа МАН-ынхны архаг хууч хөдөлж, “Н.Энхбаярыг тусгаарлаж, нам хувааснаас бид ялагдлаа” гэж У.Хүрэлсүхийг нулимж эхэлсэн. Үүнд нь Н.Энхбаярыг тахин шүтэгчид цэр нусаа харамгүй нэмэрлэсэн. Н.Энхбаяр бол аугаа улстөрч, гагцхүү тэр их цэр нусан дээр халтараад уначихсан болохоос... Саяхан яг тэр замаар гүйсэн М.Энхболд бас халтирчихлаа! Харин тэр замаар яваагүй У.Хүрэлсүх тэсэж үлджээ. Явсан бол бас л халтирах байсан уу? Эсвэл замаа цэвэрлэчих байсан уу? Тэр үед үнэндээ Н.Энхбаярыг тусгаарлаагүй бол нам нь дэлбэрчих байсан юм. Хайран, хайран...
Харин У.Хүрэлсүх намаа аварчихаад “ялагдуулсан” нэр зүүж, шарандаа Г.Баярсайханыг шааж унагаад, Сарангэрэлд халуун суудлаа үлдээгээд явчихсан. Г.Баярсайхан буруу үед тавласан юм. Өмнөх их хурлыг 77 гишүүнтэй болгосон У.Хүрэлсүхийн түүх ийм...
Үнэндээ МАН-ын мөхөл сүйрлийн үед У.Хүрэлсүхийн цагаан алчууртнууд гарч ирж гай болдог байсан. Энэ хэрээр У.Хүрэлсүх гэдэг бие хүнийг тоглолтонд “хөллөх” сонирхол аль аль талд бий болсон юм. Сая өнгөрдөг Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн сайн ажилласан МАН-ын хүчин бол “Зүүний хүчний холбоо” байсан. Орон нутагт ялдаг нь тэдний л гавъяа. Ийм үед яадаг билээ? Яг тэр хамгийн гарамгай торгон цэргүүдийг нь сүйдлэх ёстой, Бодровын “Монгол” кинонд тулалдаад буцаж байхад нь өөрсдийнх нь талаас харваад дуусгадаг даа! Ээ дээ, тэр чинь “Монгол ухаан” байхгүй юу! Тэгээд л У.Хүрэлсүхийг нь “эрлийз морь унуулчихаар” харваад нияд... Гоё тоглосон л доо!
Үнэндээ МАН-ын сул тал нь У.Хүрэлсүхэд итгэдэггүйдээ биш, болгоомжилсондоо жагсаалаас гадуур маневрлуулсанд байсан. Энэ хагарал мөн үү? Мөн. Ж.Эрдэнэбат шиг ня-бо бодож олоод зүрхэлж хэрэгжүүлэх нь юу л бол, У.Хүрэлсүхийг дагаж тагнахыг. Үнэндээ Ж.Эрдэнэбат түүнээс айж байсан, хэдий хүчирхэг бөх бат тулгуур нь боловч, тэр тулгуур өөрийг нь унагана гэж айж байсан. Бусад нь бол яг ня-богийн цалингийн хүснэгтэнд баригдсан “мөнгөний боол”-ууд л байсан шүү дээ! Гэтэл У.Хүрэлсүх хэн билээ? Ж.Эрдэнэбат хэн билээ, сая хараа биздээ? Гэхдээ тэр айлаа гээд яаж ч чадахгүй шүү дээ! Тиймээс нэгдүгээр ахын нөмөр нөөлөг, зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй яа?
Харин нэгдүгээр ахад нь У.Хүрэлсүх 2016 оны ялалтын дараа товчдоо “Чи Ерөнхий сайд бол, би Шадар болъё. Хамтдаа энэ улс орныг хөгжүүлцгээе!” гэсэн юм билээ. Өнөөх нь дор нь У.Хүрэлсүхийг шадар болгоод, дараа нь хамаатнаа Ерөнхий сайд болгоод өөрөө УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгч болохоор “хар дараад” орноосоо уначихаж.
У.Хүрэлсүх ч яахав, “М.Энхболдыг Ерөнхий сайд бол гэсэн болохоос чамайг бол гээ юу?” маягтай хандаж, тэгээд л эцэстээ ийм юм боллоо, өөрийгөө 14 дэх гэж цоллосон Ерөнхий сайд уначихлаа... Юун 14 билээ? 1990 оноос өмнө Ерөнхий сайдгүй байсан хэрэг үү?
У.Хүрэлсүх бол дургүйг нь хүргэсэн хэнийг шаагаад унагадаг этгээд. Тиймээс нэг нөхрийг явуулаад “Хадгаламж” гэдэг үг л хэлүүлчих... Тэгээд цохиулаад уначихсан байхад цаадахь чинь дуусаа! Нэмж зодуулах ч хэрэггүй дээ, угаасаа цаадахь чинь дутуу цохидоггүй юм. Худлаа гэвэл Э.Мөнх-Очирыг яалаа? Гэхдээ МАН-ын “бэртэгчид” У.Хүрэлсүхийг мэддэггүй юм байна, бүр надаас ч муу мэддэг юм байна. Цаадахь чинь шааж унагахгүй, харин зөрж дарамталдаг байхгүй юу!
Ингээд түүх давтагдав, эхнийх нь инээдэм байсаан, бид шоолж байсан. Удаах нь эмгэнэл болов! Дагаж байсан хүмүүст нь хар уутаар дүүрэн 50 саяыг харуулчихаад, зардал гээд ганцхан саяыг өгөөд сар гүйлгэхээр чинь ямар ч Монгол хүн зөрөөд матдаг юм байгаа биз дээ? Үүнийг бол хэлмэгдүүлэлтийн үед ганц сайн сурсан юм л даа, Монголчууд! Энэ инээдмээс ч гоё нь одоо У.Хүрэлсүхийн гараар “ЗГ” гэдэг урд зүгийн, урт могойг бариулчихаад ноцолдож байх зуур нь араар нь аанай л бас нэг бэртэгчинг Ерөнхий сайд болгохоор Монголоос гадуур хуйвалдацгааж байгаа юм. Энэ бол МАН-ын эмгэнэл нь байхгүй юу! Хамаг муу муухайгаа аанай л Хүрэлсүхээр цэвэрлүүлчихээд өөрсдөө хоолыг нь хулгайлж гудардаг нь МАН-ынхны гэм биш зан л дөө! Өнөөх нь ч гэнэн цайлган цэвэр ариун хайраа, гэрэлт орчлонд ганцхан намдаа өгчихөөд хууртаж ханахгүй нүдэлдэж л явдаг... Зүгээр төсөөл дөө, Хүрэлсүхгүй МАН-ыг...
МАН-ын заяагч тэнгэр сохорчихоод “Цохиж, зодохоос өөрийг мэдэхгүй энэ мангар хар юм, юу л хийгээд байна даа” гэж бодоогүй л байлтай! Тэгж яривал Богд хаан харин ч ухаантай хүн юм билээ, бичгэн дээр нь тамгаа дараад өгчихсөн л байсан юм даг. Гамингаас улсаа чөлөөлөх гээд...
А.Баатархуяг
Сэтгэгдэл0
ухна хүрэлсүх л лав биш шүү гэдгийн сайн бичжээ
Хүрэлсүх хөгшин залуудаа биш өдий олон жил улс төрд явсан гэхэд төлөвшиж чадаагүй нэгэн
МАН Хүрэлсүхийн хүчинд оршин тогтнож байгаа шү дээ Өөр зүйлгүй Мөхөж буй ямар ч орон,нам, шашин, пүүс,компани,төрд адгийн шаарнууд,ооркууд цуглардаг гэдэг үнэн юм байна лээ МАН д үүрлэсэн хар хэрээнүүдийг харахад
Ёжлол,ёгтлол ойлгодоггүй хүмүүс бүү уншаарай гээд байхад л уншаад,коммент бичээд байх юм,үнэндээ бол Уянгын Баатархуяг чинь Женкогийн хүн,Женкод Ухнын Хүрэлсүх ЕС болчихоосой гэсэн хүсэл маш их бий,харин МАН- д одоохондоо Мие байр сууриа алдчаагүй байгаа,тэр үхэж байсанч өөрийг нь түгжилдсэн Хүрэлсүхийг ЕС болгохгүй,өөрийн хүнээ л тавьна,Ухнын баньдийг бараг улс төрийн үхдэл болгоод хаячиж мэднэ,бараг Уянгын баньдийн ёгтолж байгаа шиг өөр нам байгуулаад гартал нь домёонд хийж магад....үүнийг хаана хаанаа мэдэж буй учраас Уянга овогт аргагүй байдлаас ёгтлол нэртэй магтаал,нүдэндээ нулимстай бахархал,харамсал бичиж....харин нөгөөдөх нь орос маягаар татчихаад,хөөрхий муу Миег 5 сек салхилуулчихвал,нөгөөдөх нь бүрмөсөн хадан гэртээ айлчилж манай хүн аавынд Дандар баатарын ажил хийх боло байх даа
Ямар Миед Эбэ шиг хурлын заал тойроод зугтаах,хурдан хөл,жижигхэн авсаархан махбодь байх биш,тэгээд ч Эбэг бодвол бас ч үгүй хотод төрж өссөн юм болохоороо бас зууралдаад авах санаа гаргамаар аядана,ядаж байхад Эбэг бодвол 5 сек салхилуулчихад хэрэг болох материалтайг ч хэлэх үү,хоёр тийш зэрэг харж гоохолзож байгаад жудо дуулчих байх даа,миний хам
Урвагчдад Монгол оронд гишгэх газар YГYЙ
У Хүрэлсүх Ерөнхий Сайд болж МАН-г мафижсан компани болгосон бүлэглэлээс бүрмөсөн цэвэрлэж Ард түмнийг магнайг тэнийлгэх болтугай
хэ хэ хэ мөн солиоролдвоо, муу тэнэгүүд
ХҮМҮҮС ЭЭ.ХАМГЫН ГОЛ НЬ МОНГОЛ ТӨРИЙГ ЭРЛИЙЗ ХУРЛЫЗУУДААС ЦЭВЭРЛЭЖ ЭХ ОРНОО БҮРЭН БҮТЭН ХАМГААЛЖ ҮЛДЭХ НЬ ЧУХАЛ ЦАГ ҮЕ ИРЧИХЭЭД БАЙНА.БУСАД НЬ БОЛНО ДОО.
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ.
Ern odoo Hurelsuh Nyamdorj metiin ymnuudiig eronhii said darga hiilgej uzuuleed 1 musun zaniig zaalguulaad ogchihooch ! Za tegeed Nyamdorj Hurelsuh meteer eronhii said hiilfej uzuulehn MAH-garuudad ashigtai baij boloh bolovch 2 hugiin taavchikiig Mongol ulsiin unalt doroitloos hen bolohiign medej avnaa gedeg bol denduu hohiroltoi denduu goomoi uildel ymdaa .
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДАД ЯГ ТОХИРНО
Ьитий шаа
Хүрэлсүх л МАН-ы одоо унасхн хэр хүндийг өргөж чадна. Ард иргэдээр ч үл барам, төрийн сайдууд, нам доторх хүмүүс ч түүнийг мэднэ. Түүн шиг шударга хүн байхгүй.
Муулах гэж их оролдож атаархсан хүмүүсийн явуулга бололтой Намыхаа төлөө хэнээс ч илүү зүтгэсэн Хүрэлсүхийг МАН дэмжихгүй бол АН МАН хэнд ч итгэх арга алга Авилгалыг зогсоох ганц хүн өөр тохирхоор хүн алга
хүрэлсүхийн угаадас долоогчид болимоор юм
Хүрэлсэх МАН-ын дарга Монгол улсын Ерөнхий Сайд болноо. МАНАН-нг ч устгаж, энэ улс орны засаг захиргааг ном журманд нь оруулах болно.
Хүрэлсүх бол яалтачгүй энэ төрд хэрэгтэй хүн шүү
ха ха ха муу шизо ухнаар л төр дутав гэж
МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна
МАН гамин хятадуудаа хөөх цаг болсон.
Hurelsuh ES bolsnoor uls oron maani ogsono uu gehees uruudahguil baih. Ter idej uugaad yriad suuj baidag hun bish shuudee
Хүрэлсүхийг бүгд л муугаар хэлж, буруу руу гүтгэсэн. Гэвч Хүрэлсүх бүгдийг давж гарч чадсан. Ингэж муулахын оронд түүнийг намынхан нь дэмжээд өгчихвөл бүх юм байрандаа орчих гээд байнадаа
ХУВЬСГАЛ ХИЙХ ГЭЖ ЗОРЬЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХ Ч ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ. ТӨРД Ч УЛСАД Ч
хи хи хи, хүрэлсүхээсхэдэн халтар цаас авсан юм үзээгүй гуйлгачингууд солиоролдож байх шив. битгий мөрөөд та нарын мөрөөдөл үл биелэнэ
Та их баЯн хун уу
МАН ДОТОР М.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ГАМИН ХЯТАДЫН БҮЛЭГЛЭЛ ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЧУУДЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХООРОНДОХ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ГЭЖ ГЭЖ АРД ТҮМЭН ОЙЛГООД БАЙГАА.МОНГОЛ ЯЛАХ УУ ЭСВЭЛ ХЯТАД ЯЛАХ УУ?
М.ЭНХБОЛДЫГ УУГУУЛ НУТАГ БОЛОХ БЭЭЖИН ХОТОД ОЧИХОД ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН УДИРДЛАГУУД МАНАЙ ДУНДАТ УЛСЫН ЗЭЭ ХҮҮ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООРОЙ ГЭЖ ЗАХИСАН ГЭДЭГ.ГЭВЧ ХЯТАДЫН ЗЭЭ ХҮҮГ ТЭНГЭР ИВЭЭСЭНГҮЙ.
МАН-ынхан хамаг бохир ажлаа Хүрэлсүхээр хийлгэчихээд бялууг нь өөрсдөө хүртдэг гэсэн нийтлэл байна. Түүх нь бас тийм л байсан юм байжээ. Муу муухайтай нь тулдаг нь Хүрэлсүх, цэвэрлэгдснийх нь дараагаар хэн нэг нь бал бурмыг нь хүртдэг юм байна аа.
namchin hun gedgiig ni sain oilgoloo, gol ni eh ornoo gesen setgel chadvar bn uu l gej
жанхуугийн суганы үс балай баатархуяг ухныг магтан дуулах нь энэ үү дээ. Аргагүй л жанхуугийн бөгс долоогчид гэдгээ ил зарлаж байна даа. гаагааны резин урвагч дүлзэн ухныг намаас нэн даруй хөө. нямка их хурлын дарга, н.энхболд ерөнхий сайд хийгээд яамдын сайдыг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүл, хөдөөний улаан хацарт шуналын тулам болорчулуун мэтийн эргүү гарууд бол огт бүтэхгүй шүү...
Өмхий урвагч дүлзэн жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухныг намаас хөөж, жанхуу руу нь амбаардаад явуул!!! Эргүү урвагч дүлзэн ухныг хэн тагнадаг юм? Тагнасан бол эзэн нь болох жанхуу л тагнасан байгаа ш дээ. Тэгээд ч тэр бичлэгийг жанхуугийн гаагааны резин баатар хийсэн гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна!!! Ерөнхий сайдаар эдийн засагч, бохир улс төрд хутгалдаагүй хүнийг тавь!!! Яамдын сайдаар ч гэсэн тухайн яамандаа олон жил ажилласан мэргэжлийн хүнийг тавиарай!!! Ард түмэн та нарыг өмнөх 4 жилд Ардчилсан намын идэж уусныг шалгаж шоронд хий гэж сонгосон болохоос өөр хоорондоо хэммлэлдэж, ардчилсан намаар улс орныг самруул гэж сонгоогүй шүү!!!
Хүрэлсүх аавынхаа бүтээлцэж явсан 90 жилийн түүхтэй, шудрага олон гишүүдтэй намаа хэдхэн увайгүй хүнээр сүйтгүүлээгүй ачтай ЕС-д тохирох хүн юм шүү
МАНын гишүүд 2020 оноо бодож Хүрэлсүхийг дэмжиж МАНАНийн засаглалыг дуусгах хэрэгтэй . Үгүй бол 20онд МАН хүнд байдалд орно
hurelsuh guya MAHN iig taraahad orlotsood bas MAN iig taraahad oroltsoj baigaan baina.
huralsuh omno ne tegeed eniigee yariagui baij odoo zugeer huniig zolinguutaa ooroo sain hun bolj hargdah sanaatai. Hudlaa shuu
Нохойн баас гэж л хэлье
Хүрэлсүх энэ цаг үед яаг тохирох хүн. Нэг ёсондоо нийгмийн захиалга болоод байна. Хүмүүс үүнийг хүлээж байна. Хатаагдсан илд бол яах араггүй энэ нөхөр юм байна.
U.Xvrelsvxiig eeljtei xvn gej itgedeg.Odoo ter xvleelt biyelex tsag irj bn.J.Enxbayar bas shurgan ner tsever zaluu shvv.Iim xvmvvs l xog novshnoos salgaj,niigmiig ervvljvvlne.Edend ug.
Margaldaad yaana buh gishuudeeree songohoos yalna
Enkhbayariin uyed ch, Enkhboldiin uyed ch urvasan
Харин тийм. Хэнээс урвасан нь хамаагуй, урвасан л бол цаазалдаг байсан чингисийн зарчимыг элбэгдорж баттулга 2 эсрэгээр хэрэгжуулдэг. Урвасан л бол дэмжиж дэвшуулдэг. Бохир аргаар еронхийлогч болсон, бохир хумуусийг л дэмжинэ. Баттулга хурэлсухийг пиардах гэж ядаж байх чинь
Хүрлээгээ дэмжинээ.
Хүрлээгээ дэмжинээ.
Арай л дэндүү зулгуйдсан байна. Баатарын араас Баатархүү Хүрэлсүхийг хий хөөрөгдөж байгаад нисгэж алахаар шийдэж дээ. Дэндүү их хөөрөгдөж байгаад тэнэг тэнэг алхамуудыг хийлгэж намдаа багтаж шингэхгүй хүний нүүр харахын аргагүй болгож тавилаа шүү дээ. Очиж очиж өөрийг нь өөрөөр нь тагнуулчихаад сүүлд нь илчлээд өгчихдөг нь Баатар Баатархуяг нарын л ажилдаа. Хүрэлсүх шиг онгиргон сагсуу ухаан муутай хүн яаж намын дарга хийж чадхав дээ.
Баатар ,Хүрэлсүх нарын утасны яриагаар бол Баттулгыг ерөнхийлөгч болгохын төлөө Баатар ,Хүрэлсүх нар идэвхитэй ажилласан. Одоо Хүрэлсүхийг МАН-ын дарга,ерөнхий болгохын тулд Баатар,Баттулга нар ажиллаж эхэлж байгаа байхгүй юү.Эхлээд засгийн газрыг нь унагчихлаа. Одоо Хүрэлсүхийг магтан дуулсан захиалгын нийтлэлүүдээ бичээд эхэлчихсэн байна.
МАН, АН-н мафийнхан элбэгийн элийрэл баабарын балайралаар ардчлал нэрээр дүр эсгэсэн анархизм цаашид оршин тогтнох аргагүй болж төрийн хямралд автлаа монголчууд бид их хурлыг тарааж сонгуулийн хувьсгал хийхгүй бол сөнөл рүүгээ унаж эхлэв
nom zarsniig yaj yargallaa . mongoloo zarsniig yarglan tamalj jijiglen nohoid hayh tcag ireh ni todorhoi ,
Хүрэлсүхийг дэмждэгээ.
Hurelsuh ch olibo ogotono shig bair suuri muutai hurdan turgen uurtai hor nairuulahda mergishsen met oilgol toruuleed baidag ym tehdee mogoin ereen dotroo hunii ereen dotroo gedegdee
Tord heregtei zairan
ЭНЭ НАМ ДОТОРХИ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ХҮН БОЛ У.ХҮРЭЛСҮХ ЯАХ АРГАГҮЙ МӨН ШҮҮ. ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТӨРИЙГ АВААД ЯВЧИХ ЧАДВАРТАЙ ХҮН.
Монголчууд минь ийм тэнэг юмуу .эсвэл гадны ардчилал гээд дэлхийг цусанд хутгаж байгаа америкийн хөлсний амьгүй албатууд нь биднийг өнөөх хэлдэг дээ… худлыг 1000 удаа хэлбэл үнэн болдог шиг….мэдээллийн дайнаар монголыг минь устгаж байна уу… Унасан засгийн хүн яахаараа ганцаараа Ерөнхий сайд болдог юм . бод доо. тэгвэл ч харин бүгдийг н буцаагаад дахин Шинэчлэгдсэн 2 дугаар засгийн газар гээд ажлыг н үргэлжлүүлээд хийлгэх хэрэгтэй. чадлаараа л сайн ажилсан. алдаа гаргасан гэдэг үлгэр бүгд алддаг ..алдаагүй засгийн газар аль н юм бэ тэр өнгөрсөн 13 – н засгийн газар ..Харин ханилж яваад ар нуруунд н хутга шаадаг..Айлаар бол эм н намаржааны н өвсийг зунд н хулгайлж малаа идүүлсэн саахалтын эрийн өвөрт орж эр нөхрөө доромжлоод хэдэн хүүхдээ хаяад хамаг өнгөтэй өөдтэйгээ хамаад явсан банзал эм шиг аашлах Топорыг ерөнхий сайд намын дарга гэх шиг арай чдээ….энэ бол зохион байгуулалттай гадны оролцоотой том хорлон сүйтгэх ажил ..Ардын намыг үндэсээр н устгах төлөвлөгөөний эхлэл шүү дээ. Монголчууд минь дээ ...Тэр чиний хар хүч чинь америк ах буюу ардчилал нэрээрээ дэлхийг сүйрүүлж байгаа новшнууд биздээ.... хаана дайн байлдаан хийж байна .тэнд хайрт ахын чинь урт гар хар хүчин хүрээд ирсэн удирдаад л сууж байгаа биздээ..Ардчилал даяарчлал гэж зүгээр л тэнэг мангаруудыг дараа гэсэн мангас санаа юм шүүдээ
за баатархуяг чи зүгээр л боовоо майж..засаг унаанд баярлаад үхлээ юу.
Uuriigee tagnaj chagnadag ni ineedtein.uynd hurch yah gej tegsen um bol.ug ni huchirheg mundag zaluu gej demjij bdg.
Topar bol tagnuul shyydee
Baatarhuyag gej hero gej hujaa sanaatai hymyysig hagaralduulaj baidag p bna
засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроо бүз дээ. яахаараа хүрэлсүх дахиад үлдэх болж байнаа, үхрүүдээ
Hurleegee demjinee
Хэдэн төгрөг Хүрэлсүхээс аваад бичсэн нийтлэл вэ?
Польшаас компьютер хулгайлаад зугтааж баригдаж байсан нь улс төр хийж байсан болж таарав уу?? Хулгайчид ерөнхийлөгч, ерөнхий сайд болж үймүүлж солиорч байгаа нь бидний шившиг, үхэр монголчууудын гутамшиг юмдаа.
Хүрэлсүхийг магтах гээд ядчихсан юм бичих юм даа.Хүрэлсүхийн захиалгаар л бичсэн бололтой юм.
Урвалт бол шалтгаан нь ямар байх нь хамаагүй хамгийн муухай үйлдэл л дээ...
алуурчин луйварчин даргатай хулгайч луйварчин гишүүдтэй Ардчилсан наманцар сөнөтүгэй. МАН-ыг гутаасан авилгач м.энхболдын 60 тэрбумтангууд АН-аасаа нүүр буруулсан атигардоржтойгоо хамт сөнөтүгэй.
Ene jungaa Uyangiin nokhor Khujaa Batarkhuyag yamar pyaldaga novsh ve? Ter Shizo Ukhnaar ES tavidag ddyrchikhsen T1 MAN d arsi bkhgyi bailgyi? Bandaash Gsntulga, Khrist Oyuntuya 2 oos oor....
Нийт гишүүд үгүй ядахдаа УИX дахь нийт гишүүдээрээ сонгогдох юм байгаа биз дээ. Тэгэхээс биш тэр ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд түмний шараа болсон энэ тэр шиг 60 тэрбүмын эзэд хар хүчин өнөөгийн ичгэвтэр нүүр царай М. Энхболдын талынхнаар сонгогдох болвол хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.
Нийт гишүүд үгүй ядахдаа УИX дахь нийт гишүүдээрээ сонгогдох юм байгаа биз дээ. Тэгэхээс биш тэр ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд түмний шараа болсон энэ тэр шиг 60 тэрбүмын эзэд хар хүчин өнөөгийн ичгэвтэр нүүр царай М. Энхболдын талынхнаар сонгогдох болвол хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.
Нийт гишүүд үгүй ядахдаа УИX дахь нийт гишүүдээрээ сонгогдох юм байгаа биз дээ. Тэгэхээс биш тэр ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд түмний шараа болсон энэ тэр шиг 60 тэрбүмын эзэд хар хүчин өнөөгийн ичгэвтэр нүүр царай М. Энхболдын талынхнаар сонгогдох болвол хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.
Нийт гишүүд үгүй ядахдаа УИX дахь нийт гишүүдээрээ сонгогдох юм байгаа биз дээ. Тэгэхээс биш тэр ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд түмний шараа болсон энэ тэр шиг 60 тэрбүмын эзэд хар хүчин өнөөгийн ичгэвтэр нүүр царай М. Энхболдын талынхнаар сонгогдох болвол хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ.
Юутай ч өөрчлөлт хэрэгтэйг 27 жил харуулж байна, Хүрэлсүхээ тавьсан нь дээр байхаа.
Юутай ч өөрчлөлт хэрэгтэйг 27 жил харуулж байна, Хүрэлсүхээ тавьсан нь дээр байхаа.
Юутай ч өөрчлөлт хэрэгтэйг 27 жил харуулж байна, Хүрэлсүхээ тавьсан нь дээр байхаа.
Баттулга Хүрэлсүхийг намын дарга,ерөнхий сайд болгуулана гэж Баатар,Хүрэлсүх нарын утасны ярианд гардаг үнэн бололтой. Баттулгын багийн хүмүүс Хүрэлсүхийг магтаж байгааг харснч энэ үйл явдал эхэлсэн байна ш дээ. Засгийн газрыг огцруулдаг нөхдүүдээр энэ үйл ажиллагаа хийлгээд АН түүнийг нь дэмжээд явж байгаа байхгүй юү.
Хүрэлсүхийг ерөнхий сайд болгох гэсэн Х.Баттулгын тэчьядал шүү дээ.Эцсийн зорилго нь бол Монгол ардын намыг газраас арчиж алга болгох асуудал шүү дээ.МАН-д эрүүл саруулаар сэтгэдэг хүмүзс бас байгаа байлгүй дээ хөөрхий гэж
МАН ерөнхий сайдаа хурдан тодруулахгүй бол ерөнхийлөгч Баттулга,Хүрэлсүх нарын МАНАН-2 бүлэглэл үүсчихээд тэрнийгээ баттай болгохын тулд ерөнхийлөгчөө авчихсан,одоо ерөнхий сайдаа авах гээд улайрч байгаа юм биш үү.МАН -д их хуралд олон жил болсон Дэмбэрэл гуай ерөнхий сайдад тохирох хүн биш үү.
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ.
одоо тарвага мантуу хоёрыг топор женко хоёр дарж чадахыг харья.
У.Хүрэлсүх ерөнхий сайд болбол МАНАН-аас салж чадна, 60 тэрбумын мафи-аас салж чадна. Тэгж чадвал улс оронд ард түмэнд хэрэгтэй зүйл болно доо
14 тэрбумаар намдаа амин тариа хийж, МАСЗХ-г мандуулж, МАН-аа хунхуузаас цэвэрлэх ажиллагааг эхлүүлсэн Хүрэлсүх гавъятай хүү шүү.
жанхуугийн суганы үс балай баатархуяг ухныг магтан дуулах нь энэ үү дээ. Аргагүй л жанхуугийн бөгс долоогчид гэдгээ ил зарлаж байна даа. гаагааны резин урвагч дүлзэн ухныг намаас нэн даруй хөө. нямка их хурлын дарга, н.энхболд ерөнхий сайд хийгээд яамдын сайдыг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүл, хөдөөний улаан хацарт шуналын тулам болорчулуун мэтийн эргүү гарууд бол огт бүтэхгүй шүү...
Xurelsux l ene namiig avarna
Zorigtoi shiidemgii Xurelsux l deer dee
Хүрэлсүхийг ЕС болговол дахиад ЗГ огцорно. ЕС чинь хүн шинж, байр суурь, ухаан гэж юм юм байнаа. Сүржигнэлээр хол явахгүй. Хүрэлсүхээ. Татгалзвал өлзийтэй.Чамайг олон түмэн магттал татгалзаад бай.
У Хүрэлсүх Ерөнхий Сайд болж МАН-г мафижсан компани болгосон бүлэглэлээс бүрмөсөн цэвэрлэж Ард түмний магнайг тэнийлгэх болтугай.Одоо Монголын төрд зоригтой шинэчлэгч хэрэгтэй бна. МАНАН-ийн олигархуудаас тууштай салах хэрэгтэй байна.
Өмхий урвагч дүлзэн жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухныг намаас хөөж, жанхуу руу нь амбаардаад явуул!!! Эргүү урвагч дүлзэн ухныг хэн тагнадаг юм? Тагнасан бол эзэн нь болох жанхуу л тагнасан байгаа ш дээ. Тэгээд ч тэр бичлэгийг жанхуугийн гаагааны резин баатар хийсэн гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна!!! Ерөнхий сайдаар эдийн засагч, бохир улс төрд хутгалдаагүй хүнийг тавь!!! Яамдын сайдаар ч гэсэн тухайн яамандаа олон жил ажилласан мэргэжлийн хүнийг тавиарай!!! Ард түмэн та нарыг өмнөх 4 жилд Ардчилсан намын идэж уусныг шалгаж шоронд хий гэж сонгосон болохоос өөр хоорондоо хэммлэлдэж, ардчилсан намаар улс орныг самруул гэж сонгоогүй шүү!!!
Монголчууд минь ийм тэнэг юмуу .эсвэл гадны ардчилал гээд дэлхийг цусанд хутгаж байгаа америкийн хөлсний амьгүй албатууд нь биднийг өнөөх хэлдэг дээ… худлыг 1000 удаа хэлбэл үнэн болдог шиг….мэдээллийн дайнаар монголыг минь устгаж байна уу… Унасан засгийн хүн яахаараа ганцаараа Ерөнхий сайд болдог юм . бод доо. тэгвэл ч харин бүгдийг н буцаагаад дахин Шинэчлэгдсэн 2 дугаар засгийн газар гээд ажлыг н үргэлжлүүлээд хийлгэх хэрэгтэй. чадлаараа л сайн ажилсан. алдаа гаргасан гэдэг үлгэр бүгд алддаг ..алдаагүй засгийн газар аль н юм бэ тэр өнгөрсөн 13 – н засгийн газар ..Харин ханилж яваад ар нуруунд н хутга шаадаг..Айлаар бол эм н намаржааны н өвсийг зунд н хулгайлж малаа идүүлсэн саахалтын эрийн өвөрт орж эр нөхрөө доромжлоод хэдэн хүүхдээ хаяад хамаг өнгөтэй өөдтэйгээ хамаад явсан банзал эм шиг аашлах Топорыг ерөнхий сайд намын дарга гэх шиг арай чдээ….энэ бол зохион байгуулалттай гадны оролцоотой том хорлон сүйтгэх ажил ..Ардын намыг үндэсээр н устгах төлөвлөгөөний эхлэл шүү дээ. Монголчууд минь дээ ...Тэр чиний хар хүч чинь америк ах буюу ардчилал нэрээрээ дэлхийг сүйрүүлж байгаа новшнууд биздээ.... хаана дайн байлдаан хийж байна .тэнд хайрт ахын чинь урт гар хар хүчин хүрээд ирсэн удирдаад л сууж байгаа биздээ..Ардчилал даяарчлал гэж зүгээр л тэнэг мангаруудыг дараа гэсэн мангас санаа юм шүүдээ
Энэ баатархуяг нэг их мэдэгч болж баримт их гуйвуулдаг гажигтай. Хэн захиалга егне тэрний талд бух туухийг еерчилж бичнэ. Энэ уянга энэ 2 угаас ингэж биеэ худалдаж амьдардаг. Хортой л доо, уншигчдыг элэг барьж доромжилж байгаа хэрэг. Энэ нэг хуц ухна нэрэндээ таарсан будуулэг хулигааныг нэг их том улс терч болгох гээд ядчихсан. Дэндуу тэнэг байсан болхоор нь тоохгуй байлгаад байсан байхад. Тэгээд амархан айчихдаг болхоор амар. Хэдэн залуучуудыг уруу татаж улсын банкийг хуртэл дампууруулж даварч байхад нь Энхбаяр дуудаж загнасныг бугд санаж байгаа. Саяхны явдлыг бух гэрчууд нь амьд байхад яасан аймаар гуйвуулдаг юмбэ. Естой хурэлсухийн арчаагуй арга барил энэ дээ. Дараа нь шоронд орох болоод Энхбаяр дээр мелхеж орж уйлж гуйж байсныг нь уудэнд сууж байсан олон хун харсан штэ. Энхбаяр энэ арчаагуй юмыг хэрэггуй еревдсен юм
ИЙМ ЮМЫГ БИ БОЛ УЛАМ ГОЁОР БИЧИЖ ЧАДНА ДАА. ХАРИН ХЭДЭЭР ҮНЭЛЖ БИЧҮҮЛДЭГ ЮМ БОЛ,? А.БААТАРХУЯГ Ч ХЭЛЭХГҮЙ Л ДЭЭ
МАН намыг МӨНГӨ ЭРХ МЭДЭЛД хүрэх гишгүүр гэж хар залуугаасаа л харсан хүн дээ ЗОРИЛГОДОО Ч ХҮРСЭН саяхан даа эгч нь солонгосоос мөнгө явуулдаг гэж л баисан даг ХАДГАЛАМЖ БАНКИЙГ хөөргөн залуустаигаа нийлж сүидлэн КАЗИНОДСОН НЬ ҮНЭН Л ЮМ БИЛЭЭШ ДЭЭ тэдний эвэр ургажээ ЭХИЙГЭЭ МӨРГӨЖ БАИНА? МАН МӨХӨХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЧВУУ Л ГЭЖ ХАРАГДАЖ БАИНА ДАГ даиснаа хөөргөн магтаж унагах чинь бас л баидаг л ТАКЧИК ш дээ ха ХА ха
Зика вирус бол хулгай хийсэн ч би хулгай хийх авъяасгүй гэж, өмдөндөө чацга дусаасаан ч миний бандага угийн ийм шар өнгөтэй гээд зогсож байх хамгийн аюултай хортой вирус. Өмхий урвагч дүлзэн, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна бол жанхуугийн сценариар яваа онгироо, сагсуу, ойворгон, хүүхэмсэг хогийн гар. Энэ засгийн газар огцроод дараагийн урвагч дүлзэн ухна хүрэлсүхийн засгийн газар байгуулагдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, байдал улам дордож төвд кармааны хулгайч жанхуугийн дохиол зангаагаар хөдөлдөг засаг болж хувирна. Юун өөрсдийн идээ бээрээ шахаж намын толгой дээр байгаа энхболд, хүрэлсүх, эрэдэнэбатын хулгай луйврыг илчлэх, адилхан хулгай хийх засаг гарч ирэх болно. Төвд кармааны хулгайч жанхуугийн муужгай ухна хүрэлсүх ичиж амьдар аа!!! Ухна хүрэлсүхийн хэлж байгаа шиг бичлэг дээрх яриа сонгуулийн дараа биш харин ч өмнө нь болсон юм яг тодорхой хэлбэл цаг хугацааны хувьд 7-р сарын 7-ны нөхөн сонгууль болохоос 6-7 хоногийн өмнө болсон Би яагаад тэгэж дүгнэж байна вэ гэвэл ухна “эрлийз морьд уралдуулахгүй” гэдэг үгийг 6 сарын 29-нд хэлсэн юм. Тэр үгийг хэлснээс хойш 1-2 өдрийн дараа энэ яриа болсон Тэгээд ч энэ яриаг хөндлөнгийн гуравдахь этгээд бичээгүй жанхуугийн гаагааны резин баатар өөрөө бичсэн Зориуд ман-г хооронд нь хагаралдуулж нийгмийн анхаарлыг өөр зүгт сарниулах гэсэн далд санаатай хийгдсэн “гүйцэтгэх ажиллагаа байна” Одоо МАН-д ганц л зам байна Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн тул энэ урвагч дүлзэн ухныг үтэр түргэн намаас хөөж зайлуул!!! Ардын нам 60 тэрбумд нэр холбогдсон бүх хүнийг албан тушаалаас нь огцруулж, намаас хөөж, өөрт бугшсан идээ бээрээ шахаж, улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож, дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг төмөр замын хэрэг номурангийн хэргээр үтэр түргэн огцруулж, улсаас хулгайлсан мөнгийг төлүүлэхгүй бол удахгүй долларын ханш 10 000 болж улс орны эдийн засаг бүрэн дампуурч инфляци 1000 хувьд хүрч бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно!!! PS: Өмхий урвагч дүлзэн, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо, сагсуу, ойворгон, хүүхэмсэг хогийн гар ухнын “муужгай”, “жанхуугийн заавраар хийгдсэн “тагнуул ажиллагаа илэрчихээд байхад өмдөндөө чацга дусаачихаад ухныг цээжээрээ хамгаалагч лүмпэнгүүд одоо боль. Лүмпэнгүүд чаддаг юм бол урвагч дүлзэн, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо, сагсуу, ойворгон, хүүхэмсэг хогийн гар ухнын Монгол улсын төлөө хийсэн ганц ажлыг бодит баримттай нь гаргаад ир. Гаргаж чадахгүй бол чацга царайлаад ухныг намаас хөөгдөж гөлөг болохыг үзээрэй. Энэ бүхэн тун удахгүй болно.....
Энэ баатархуяг гэх нөхөр үнэ хөгийн инээдтэй мэдрэл гар юм даа. Авгайгаа захирч (хормой султай уянгатай унтаж үзээгүй хүн ардчилсан намд ховор, 2004 оны үед ид бужигнуулж явсан энэ хүүхэнтэй тухайн ардчилсан намд жолоочоор ажиллаж байсан нөхөд бүгд уянгыг амталж үзсэн байсан...)чадахгүй байж, Монголоор ганц олигтой найруулгатай, логиктой юм бичиж чадахгүй байж нэг их том дүгнэлт хийдэг хүн болох гэж оролдох юм. Дүгнэлт бичих гэж байгаа бол ядаж бодит баримт нь дээр тулгуурлаж бичээч. Жанхуугийн түгжил занг өнөөдөр 1-р ангийн хүүхэд ч мэдэхтэйгээ байна. Тэгээд ч ухна хүрэлсүхийн хэлж байгаа шиг энэ яриа сонгуулийн дараа биш харин ч өмнө нь болсон юм, яг тодорхой хэлбэл цаг хугацааны хувьд 7-р сарын 7-ны нөхөн сонгууль болохоос 6-7 хоногийн өмнө болсон. Би яагаад тэгэж дүгнэж байна вэ гэвэл ухна “эрлийз морьд уралдуулахгүй” гэдэг үгийг 6 сарын 29-нд хэлсэн юм. Тэр үгийг хэлснээс хойш 1-2 өдрийн дараа энэ яриа болсон. Тэгээд ч энэ яриаг хөндлөнгийн гуравдахь этгээд бичээгүй, жанхуугийн гаагааны резин баатар өөрөө бичсэн. Зориуд ман-г хооронд нь хагаралдуулж нийгмийн анхаарлыг өөр зүгт сарниулах гэсэн далд санаатай хийгдсэн “гүйцэтгэх ажиллагаа байна”. Одоо МАН-д ганц л зам байна. Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн тул энэ эргүү ухныг үтэр түргэн огцруул!!! Ардын нам зоримог шийдэмгий ажиллаж өөрт бугшсан идээ бээрээ шахаж, улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож, дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг төмөр замын хэрэг, номурангийн хэргээр үтэр түргэн огцруулж, улсаас хулгайлсан мөнгийг төлүүлэхгүй бол удахгүй долларын ханш 10.000 болж, улс орны эдийн засаг бүрэн дампуурч,инфляци 1000 хувьд хүрч, бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно.