Украины ОНМХ-үүд М.Саакашвили "алга болсон" тухай мэдээлжээ

Нийтэлсэн: 2017-09-13 14:59:49

КИЕВ./ТАСС/. Украины иргэншлээ хасуулсан Одесс мужийн захирагч асан Михаил Саакашвили 9 дүгээр сарын 10-нд тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсний дараа түр байрлаж байсан Львов хотын зочид буудлаасаа “ор сураггүй алга болжээ” гэж Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /ОНМХ/ мэдээлэв. 
 
“М.Саакашвилийн өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч одоо хаа байгааг сайн мэдэхгүй байгаа ч тэр Черновцы хот руу явсан байж магадгүй гэжээ. М.Саакашвилийн хамгаалагчид тэр хаашаа ч явах гээгүй, иймд тэр Львовын зочид буудалдаа хононо гэж батлаж бай сан аж. Гэсэн хэдий ч М.Саакашвили зочид буудлаасаа гарч явсан ба одоо болтол эргэж ирээгүй байна” хэмээн Украины УНИАН агентлагийн мэдээлэлд дурджээ.
 
Үүний зэрэгцээ, Украины хууль сахиулах байгууллагын эх сурвалж М.Саакашвили мужийн нутаг дэвсгэрээс гадагш гараагүй гэж мэдэгдсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: