МҮЭХ-ноос УИХ-д мэдэгдэл хүргүүлэв

Нийтэлсэн: 2017-09-13 11:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос Засгийн газрыг нэн даруй байгуулж, төрийн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр энэ сарын 12-нд УИХ-д мэдэгдэл хүргүүлжээ.
 
Уг мэдэгдэлд, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй байна. Мөн тэтгэврийн нас болон зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. 
 
Монгол Улсын Засгийн газар огцроод 5 хонож байгаа хэдий ч цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авах чиглэлд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдэе” гэжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Мэргэжлийн биш мэрэгчдийн засгийн газар байсан.Принтерын алдаа болж мэрэгч гэхийг мэргэжил гээд биччихсэн.

    Зочин, 2017-09-13 13:05:29, 202.55.191.102Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-13 14:45:59, 202.179.25.126

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ улсад эрүүл ухаантай хүн үлдээгүй юм уу хаашаа юм, 7 төрлийн татвар, тэгэвэрийн нас цаашлуулсан эдэр чинь ОУВС-ын нөхцөл шдээ. Одоо тэгээд больчихож болох юм уу, хаанаас мөнгө олох юм тэгээд. Бүгд мөнгө нэхсэн цалин шаардсан улсууд АН-ын засгийн газар тэр бүгдийг чинь алга хийгээд өр үлдээгээд зугтсан гэдгийг мартсан юм байх даа.

    Зочин, 2017-09-13 15:23:29, 59.153.87.166Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: